Ямар орц найрлагуудыг хольж буюу цуг хэрэглэж болохгүй вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг олон янзын үйлчилгээтэй, олон янзын орц найрлагагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэдгээр орц найрлагынхаа тусламжтайгаар бидний арьсанд төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байдаг. Гоо сайхан ертөнцийг аварна гэж ярьдаг. Энэхүү гоо сайхныг цогцлоох тоо томшгүй олон бүтээгдэхүүн байдаг ба өөр өөр төрлийн арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүд байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн арьсанд тусгайлан зориулагдсан байдаг боловч таарч тохирохгүйн улмаас зарим тохиолдолд арьсыг гэмтээх явдал гардаг. Мөн түүнчлэн, зарим орц  найрлагуудыг хооронд нь хольж хэрэглэж  болдоггүй байх нь. Тиймээс ямар орц найрлагатай ямар бүтээгдэхүүнүүдийг хольж хэрэглэж болохгүй вэ гэдгийг мэдэх та  бидний  хувьд маш чухал юм. 

Витамин ц (Vit C) & AHA (alpha-hydroxy acids) 

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үнэтэйн хэрээр маш үр дүнтэй байх ёстой. Хэрэв та хоорондоо таарахгүй найрлaгуудтай бүтээдэхүүнүүд хэрэглэвэл зүгээр л мөнгөө хий дэмий үрлээ л гэсэн үг юм. Витамин Ц ба АНА (glycolic and lactic acid) –ыг тус тусад нь хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй. Харин хамтад нь хэрэглэсэн тохиолдолд бие биенийхээ үйлчилгээг саармагжуулж арьсанд ямар ч үр дүнгүй байх болно. Энэ 2 найрлага  2-уулаа арьсыг цайруулж арьсны барзгарыг засдаг. Витамин Ц нь антиоксидантаар баялаг учир хөгшрөлтөөс сэргийлдэг бол АНА нь хялгасан үрчлээ ба арьсны нөсөө  толбонд гайхалтай  сайн нөлөөтэй. 

Retinol and Salicylic Acid/Benzoyl Peroxide

Retinol ба salicylic acid арьсны улайлт, харшил болон арьсны  хогжруутан гуужилт үүсэх гол шалтгааныг үүсгэдэг. Retinol and benzoyl peroxide 2-ыг хамтад нь   хэрэглэвэл бие биенийхээ  ашигтай талыг үгүйсгэдэг муу  талтай. Дээрх 3  шинж  тэмдэг илрээд эхэлвэл аль salicylic acid benzoyl peroxide 2 –ынхоо аль нэгийг л хэрэглээрэй гэж зөвлөх байна.  Salicylic acid нь бөглөрсөн нүхжилт ба хар толгойтой  батганы эсрэг үйлчилгээтэй байдаг бол Retinol нь хөгшрлтийн шинж тэмдгүүд илэрсэн тохолдолд хэрэглэвэл илүү үр дүнтэй.  

Retinol and AHAS/BHAs

Дээрх 3  бүтээгдэхүүнүүдийг цуг хэрэглэсэн тохиолдолд арьсны гадна өнгөн хэсгийн эд эсийг хуулж маш хүчтэй харшил өгдөг. Арьсны  өнгөн хэсгийн хэт их гуужуулснаар арьсыг гэмтээж, арьс өөрийн чийгшлээ алдаж хөгшрөн, бактерийн гаралтай халдвар үүсдэг байна. 

Retinol/ Батганы эсрэг бүтээгдэхүүн ба гуужуулагчид

Retinol ба батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь арьсыг гуужуулдаг. Нэмээд гуужуулагч  хэрэглэсэн тохиолдолд арьсыг асар их цочроож хорсгон , улайлт үүсгэж харшил үүсгэдэг. Тиймээс retinol  болон батганы  эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж  байгаа тохиолдолд  давхар гуужуулагч  хийх шаардлагагүй юм. 

Эцэст нь хэлэхэд хэрэглэж  байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ орц  найрлагыг сайн судлаад  үзээрэй, дээрх хооронд нь хольж  хэрэглэж болохгүй  орц  найрлагуудтай   бүтээгдэхүүнүүд хэрэглэж  байх вий гэж сэргийлэх нь зөв байх нь. Эрүүл мэнд болон санхүүгийн хувьд хохирох аюултай.