Covid 19 тахлын үеийг хамтдаа туулцгаая.

Хамтын офисын талаар та урд нь зөндөө л сонссон байх тиймүү. Өнөөгийн нөхцөл байдлаас харвал, дэлхий даяар дэгдээд байгаа COVD-19 аюулт цар тахлын хүрээнд эрүүл мэндийн хямралын зэрэгцээ эдийн засгийн асар том хямрал биднийг чиглэн айсуй. Олон улсын эрдэмтдийн загварчлалын судалгаанаас үзэхэд уг цар тахал 18 сар үргэлжилнэ гэсэн муу мэдээ байгаа. Хэдэн сая иргэд ажилгүйдэлд нэрвэгдэж хэдэн зуун бизнесүүд үүд хаалгаа хааж байгаа Эдийн Засгийн Их Хямрал тахал гэж уг өвчин зарлагдсан тэр цаг үеэс хойш нэгэнт газар аваад эхэллээ. Буурай эдийн засагтай Монголын эдийн засаг байтугай үсрэнгүй хөгжилтэй их гүрнүүдийн эдийн засаг ч ганхаад байгааг дуулгахад харамсалтай байна. 

Монгол Улсад одоогийн байдлаар  #COVID19 хямрал яг хэдэн сараар үргэлжлэх бол гэсэн загварчилсан, хамгийн багa, дунджаар, хамгийн ихээр бодож тооцсон тооцоо бага байна. Бид энэ хэцүү цаг үеийг хамтдаа туулж гарах ёстой. Ялангуяа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ  дэмжин, хүнд үеийн ард цугтаа гарах гэсэн үүднээс та бүхэндээ Beauty Secrets  “WE” дундын  эмэгтэйчүүдийн офисийг санал болгон ажиллаж байна. Бодит байдлыг харахад олон жижиг ба дунд бизнесүүд хямарч, түрээсээ ч заримдаа  төлөхөд хүнд үед тулаад байгаа нь ажиглагдаж байна. Та дундын офист гишүүнчлэлийн эрхтэйгээр нэгдсэнээр түрээсийн төлбөр, бусад жижиг зардлууд гэж санаа зовох зүйлгүйгээр хүссэн цагтаа ирж очин бизнесээ явуулж, бусад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй танилцан, бие биеэ дэмжин ажиллаж, хэцүү цаг үеийн ард гарах боломжтой. Манай гишүүнчлэлийн эрхийг эзэмшсэнээр та гайхалтай сайхан үзэгдэх орчинд, тайван амгалан байдлаар ажлаа хийн, кофе ууж тархиа сэргээн, хөгжим сонсон бусдаас, орчноосоо ч тасрах боломжтой. Өөрийн цомхон, хэн ч саад болохгүй ажлын орчныг та өөртөө  бүрдүүлж ажлын бүтээмжээ нэмээрэй. Beauty Secrets -ийн нэрийн дэлгүүрээс 15% -ийн хямдралтай бүтээгдэхүүн авах эрх, кофе цай, орой арга хэмжээнд явахаар бол нүүрний будгаа сэргээгээд гарах гоо сайхны булан гээд л маш олон давуу талууд гишүүнчлэлийн эрхтэй тань дагалдана. Мөн бас нэгэн давуу тал нь WE дундын офисоос зохион байгуулж байгаа олон арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй.  Бид тун удахгүй 5 сарын дундуур хаалга үүдээ нээхээр ажиллаж байна.