Витамин С-г хэрэглэхээсээ өмнө заавал мэдэж байх 9 баримт

Витамин С нь бараан толбыг цайруулах, нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас илүүтэйгээр арьсанд маш их ашиг тустай юм. Гэхдээ энэ нь ямар төрлийн витамин С сонгосон, хэрхэн хадгалсан, яаж хэрэглэдэг вэ гэдгээс шалтгаалж  ямар үр нөлөөтэй байх нь шалтгаална. 

Витамин С нь антиоксидантаар баялаг ба бараан нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулах, хялгасан үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй. Мөн түүнээс гадна хамгийн гол нь хүрээлэн байгаа гадаад орчны чөлөөт радикалууд, бохирдол, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг юм. Хугацаа өнгөрөх тусам чөлөөт радикалууд арьсыг гэмтээж, хөгшрөлт үүсэх гол шалтгаан үндэс болж өгдөг бөгөөд хамгийн аюултай нь арьсны хавдар үүсэх шалтгаан хүртэл болдог. Тиймээс антиоксидантын тусламжтайгаар нарны хэт ягаан туяанаас хамгаалах арга бол мэдээж өдөр тутамдаа нарны хамгаалалт хэрэглэх явдал юм. 

Гэсэн хэдий ч бүх витамин С ижил тунгаар яг ижил үйлдвэрлэгддэггүй учир зарим тохиолдолд арьсанд харшил өгч эмзэгшүүлэх шинж илэрдэг. Тиймээс та эмзэг мэдрэмтгий төрлийн арьстай бол худалдаж авахаасаа өмнө шошгыг нь сайтар унших хэрэгтэй шүү гэж арьсны мэргэжилтнүүд зөвлөж байна. Доорх 9 зөвлөгөөг эхлээд уншаад үзээрэй.  

  1. Витамин С-г зөвхөн өглөө хэрэглэ. 

Витамин С-г орой хэрэглэж болохгүй гэсэн тусгай хууль байхгүй ч өглөө хэрэглэсэн нь илүү үйлчилгээтэй юм. Товчхондоо, нарны хэт ягаан хорт туяа хамгийн идэвхтэй байх өдрийн цагаар түрхэж арьсаа хамгаалсан нь дээр шүү дээ. Гэхдээ витамин С гэрэлд үйлчилгээ нь багасдаг учраас гадаа гарахаасаа нэлээд өмнө түрхэж хангалттай шингэх хугацаа өгөх нь чухал билээ. Тодорхой хугацаа гэж байхгүй, сайтар шингээгээд бэлэн гэж үзсэн үедээ гэрээсээ гараарай. 

  1. Витамин С-г арьс арчилгааны дарааллынхаа зөв үед нь хэрэглээрэй. 

Ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаасаа шалтгаалж арьс арчилгааныхаа хэзээ нь хэрэглэх вэ гэдгээ тогтооно. Витамин С сэрумыг цэвэрлэсэн арьсан дээрээ чийгшүүлэгч тос хэрэглэхийн өмнө түрхэнэ. 

  1. Арьсны төрөлдөө тохируулан зөв концентрацтай витамин С хэрэглээрэй. 

Төрөл бүрийн витамин С байдгаас шалтгаалан витамин С -ийн концентраци нь янз бүр байдаг. Ерөнхийдөө 5% -30% хүртэл концентрацитай байдаг. Иймээс өөр өөр үйлчилгээтэй байдаг юм байна. Хуурай эсвэл хэт эмзэг мэдрэмтгий арьстай бол бага концентрацтайг сонгосон нь дээр. 5% тай нь хамгийн тохиромжтой, арьсыг цочроодоггүй. Харин тослог болон нөсөө толбо ихтэй арьстай бол концентраци өндөртэйг сонговол зүгээр. Ихэнхдээ 20% тайгаас эхэлж арьсыг цочроох шинжүүд илэрдэг. 

4. Зарим төрлийн орц найрлагуудтай витамин С-г хамт хэрэглэж болохгүй.

Витамин С нь ерөнхийдөө хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүн бөгөөд, хэрэв та үнэхээрийн эмзэг мэдрэмтгий арьстай, мөн зарим нэг төрлийн хүчлүүд, гуужуулагчтай цуг хэрэглэхэд арьс чимчгэнэж хорсдог. Витамин С хэрэглэж байхдаа цуг хэрэглэхээс зайлсхийх найрлага бол benzoyl peroxide юм. Энэ нь витамин С-г исэлдүүлж, үйлчилгээг нь сулруулдаг. Та benzoyl peroxide-г хэрэглэж болно л доо, зөвхөн арьс арчилгаандаа яг нэгэн зэрэг витамин С тэй хэрэглэхээс  л зайлсхийгээрэй. Хэрэв өглөө нь Витамин С хэрэглэсэн бол орой нь benzoyl peroxide хэрэглэнэ гэх мэт, эсвэл өөр өөр өдрүүдэд гэх мэтээр салгаж хэрэглээрэй. 

5. Витамин С-г ретинолтай цуг хэрэглэж болно, гэхдээ болгоомжтой.

Урьдын цагт витамин С-г ретинойдтой цуг хэрэглэхээс зайлсхийх нь зөвөө гэж үздэг байсан. Энэ нь үнэний талтай. Эдгээр 2 орцууд нь өөр өөр төрлийн арьсанд, өөр өөр үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс энэ 2 найрлагыг хамт хэрэглэвэл бие биенийхээ үйлчилгээг сулруулах талтай. Мэргэжилтнүүд хамт хэрэглэхийг тэр бүр зөвлөдөггүй байна. Гэсэн хэдий ч нэг цагт зэрэг хэрэглэвэл арьсыг цочроох магадлалтай. Ихэнх мэргэжилтнүүд витамин С-г өглөө, ретинойдыг орой хэрэглэхийг зөвлөдөг байна.  

6.  Витамин С-г зөв хадгалах нь чухал 

Витамин С бол эмзэг мэдрэмтгий нарны гэрэлд маш эмзэг. Нарны гэрэлд гармагцаа шууд исэлдэж үйлчилгээ нь мууддаг. Тиймээс витамин С-г агаар нэвтрэх боломжгүй мөн гэрэл нэвтрэх боломжгүй саванд хадгалах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. 

7.   Бүтээгдэхүүнийхээ боловсруулалтыг сайн анхаар. 

Зах зээл дээр олон төрлийн витамин С байдаг бөгөөд зарим нь бусадтай харьцуулахад харьцангуй чанар сайтай буюу тийм  ч хурдан исэлддэггүй байна. Зарим витамин С-ийн найрлагад нь тодорхой арьсны төрөлд л тусгайлан тохирох орц найрлагыг ч нэмж өгсөн байдаг. Жишээ нь:  L аскорбик хүчил ба sodium ascorbyl phosphate нь усанд уусах чанар сайтай, өөрөөр хэлвэл тослог арьсанд илүү тохиромжтой гэсэн үг юм. Хэрэв та хуурай, хөгшрөлт явагдаж байгаа арьстай бол  ascorbyl palmitate ба tetrahexyldecyl ascorbate төрлийн найрлагатайг нь сонгох нь зүйтэй юм.  

8. Витамин С-ийн чинь өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг сайн ажаарай.

Таны витамин С өнгөгүй, цайвар шаргал өнгөтэй байх ёстой. Хэрэв исэлдчихсэн бол шар, бор өнгөтэй болж, арьсанд ямар ч үр дүнгүй болно. Ийм болсон тохиолдаолд та үргэлжлүүлэн хэрэглэж болох ч цөөн тохиолдолд исэлдсэн витамин С хэрэглэвэл арьсны өнгө шарладаг нөлөөтэй.Тиймээс өнгө нь огцом хувирчихсан, бүр бор өнгөтэй болж хувирсан байвал шууд хаяарай. 

9. Зөвхөн сэрумээр өөрийн хэрэгцээгээ бүү хязгаарла.

Витамин С -г хэрэглэх хамгийн түгээмэл арга бол сэрум. Гэхдээ зөвхөн сэрум гэж өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ  та арьс арчилгаандаа илүү дутуу юм нэмж хэрэглэхийг хүсэхгүй бол орчин цагт витамин С-тэй цэвэрлэгч, чийгшүүлэгч тос, гуужуулагч тэр байтугай нарны тос хүртэл байдаг шүү.