Витамин C, Никотинамид хоёрыг цуг хэрэглэж болох уу?

Витамин C, Никотинамид хоёрыг цуг хэрэглэж болох уу гэсэн асуулт байнга ирдэг ба зорьж энэ асуултад хариулт авахын тулд арьсны мэргэжилтнээс  зөвлөгөө авснаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Хааяа ингээд бодохоор арьсаа цайруулна гэдэг нь боломжгүй ч  юм шиг, гэхдээ бурхны авралаар витамин Ц никотинамид мэт орц  найрлагууд байдаг бөгөөд өөдгүй муухай батганы сорвийг арилган, нөсөө толбыг бүдгэрүүлэн, арьсыг тань гялалзсан сайхан болгоно. Харин энэ 2 орц найрлагыг хамтад нь хэрэглэх нь гарах үр дүнг улам ихэсгэнэ гэсэн хангалттай  мэдлэгтэй хэдий ч, хаа ч  юм хамтад нь хэрэглэх нь хоорондоо харшилддаг гэж сонссоноосоо болоод айгаад байгаа байх.  

Энэ үнэн үү? Хариулт авахын тулд арьсны мэргэжилтнүүдийн нэлээд олон судалгаануудтай уншиж танилцан, хавсарган эмхэтгэлээ.

Хамгийн эхний асуулт бол витамин C, Никотинамид орцууд арьсанд ямар үр дүн үзүүлэх вэ?

Витамин C буюу цэвэр аскорбины хүчил нь натурал антиоксидант бөгөөд арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, нарны туяанаас болж үүссэн нөсөө толбо, батганы сорви зэргийг бүдгэрүүлэхээс  гадна коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Харин Никотинамид нь витамин B3-ийн нэг хэлбэр бөгөөд арьсны өнгөн давхаргыг бэхжүүлж, батганы сорвийг бүдгэрүүлж, тослогийн үйлдвэрлэлийг зохицуулж хянана. Мөн түүнээс гадна хялгасан үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй орц юм.    

Дээрх 2 орц найрлага бол үзүүлдэг үйлчилгээгээрээ маш алдартай ба хамтад нь хэрэглэж үр дүнг нь илүү мэдрэх хэрэгтэй, ялангуяа арьсаа илүү ихээр цайруулахыг хүсвэл хамтад нь хэрэглэх хэрэгтэй. 

Хамт хэрэглэхэд аюулгүй юу?

Витамин C, никотинамид хамтад нь хэрэглэвэл бие биенийхээ идэвхт бодисуудыг үгүй хийж, ямар ч үр дүнгүй болдог гэсэн айдас байдаг. 


Freshly Juiced Vitamin E Mask

Хамтад нь хэрэглэж болох уу?

Витамин C, Никотинамид хамтад нь хэрэглэхээс айх тохиолдол нэлээд их ажиглагддаг. Тэд бие биенийхээ орц найрлагуудын хүчийг сулруулж, үр дүнгүй болдог гэж ихэнх нь итгэдэг. Ялангуяа витамин C бол нэлээд “маягтай ” орц найрлага бөгөөд бусад орцуудтай хамт хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Ихэнх нийтлэл зөвлөгөөнүүдэд 40-өөс дээш насныханд витамин C, Никотинамидыг хамт хэрэглэж болохгүй гэдэг ч үүнээс хойш олон судалгаанууд хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл Никотинамидын орцтой  бүтээгдэхүүнийг витамин C-ийн орцтой бүтээгдэхүүнтэй  давхарлан хамт хэрэглэхэд аюулгүй. Харин ч эсрэгээрээ арьсны өнгийг жигдэлж сэргээн, арьсны бүтцийг сайжруулан, өнгөлөг болгодог гэдэг нь батлагдсан. Никотинамид нь витамин C буюу бусад хүчиллэг бүтээгдэхүүнтэй цуг хэрэглэгдхээрээ химийн урвалд орж никотины хүчил ( мөн niacin гэх нэрээр түгээмэл) болж хувирдаг. Энэ нь арьсны эпидермик эсийг идэвхжүүлж,  бага зэргийн улайлт өгч, хорсох мэдрэмж өгдөг байна. Гэсэн хэдий ч никотинамид агуулсан ямар ч  бүтээгдэхүүн химийн урвалд ортлоо нэлээд уддаг. Никотинамид халуун хүйтэн, гадаад орчны хүчин зүйлүүдэд маш тэсвэртэй орц найрлага бөгөөд  өөрчлөгдөөд арьсанд нөлөөлөөд байдаггүй. Мөн зарим судалгаанаас харахад никотинамид нь никотины хүчил болж өөрчлөгдөхөд нэлээд урт хугаацаа нэмээд нэлээд халуун орчин энэ процесс явагддаг байна. Маш бага хувь нь л ийм урвалд ордог. Тиймээс та ийм орцтой бүтээгдэхүүнээ нарны шууд гэрлээс хол, харанхуй сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэй. Тэгвэл аюулгүй. Никотины хүчил үүссэн нөхцөлд арьс зүгээр нэг харшил цочрол маягаар өнгөрөхгүй, үнэхээр аймшигтайгаар мэнчийж улайна. Энэ улайлт, юм тууралт нь харьцангуй түр зуурын шинжтэй ч гэсэн их хүчтэй байдаг. Мөн бас нэгэн асуудал нь витамин C, никотинамид хоёрыг нэгтгэхээр шар өнгийн шингэн үүсдэг ба үүнийг ихэнх хүмүүс бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг,  хэрэглэж болохгүй гэж ташаа ойлгодог.  Харин ч цуг хэрэглэвэл бие биенийхээ арьсанд үзүүлэх нөлөөг дэмжиж үр дүн өндөртэй байна.

Ингээд эцэст нь дахин тодруулан хэлэхэд энэ 2 орц найрлагыг хамт хэрэглэхэд ямар  ч асуудалгүй бөгөөд дутуу судалгаа хийсэн эсвэл буруу зөрүү мэдээлэл авсны улмаас болохгүй гэсэн ойлголттой байгаа зарим хэрэглэгчиддээ тодруулга өгөх зорилгоор энэ нийтлэлийг бэлдлээ. Гэсэн хэдий ч та супер эмзэг арьстай бол нэг нэг өдрөөр витамин C, Никотинамид хоёроо ээлжлээд хэрэглээрэй гэж арьсны мэргэжилтэн зөвлөж байна. Хэрэв арьс тань супер эмзэг биш л бол хамт хэрэглэхэд санаа зовох асуудал байхгүй шүү. Мөн  энэ 2 орц найрлагууд хамтдаа нэг бүтээгдэхүүнд орсон ч тохиолдлууд олон байдаг.          

By Wishtrend брэндийн Pure Vitamin C 21.5% Advanced Serum (21,5%-ийн цэвэр витамин Ц) нь арьсны өнгө, арьсны бүтцийг сайжруулна.