Холимог арьc гэж юу вэ, холимог арьсыг хэрхэн арчлах вэ?

Арьсны тань зарим хэсэг тослогжоод, зарим хэсэг хуурайшаад байгааг та ажигласан л байх тиймээ. Ийм шинж тэмдэг ажиглагдвал таны арьс холимог юм байна. Холимог арьстай тохиолдолд арьсаа маш сайн, зөв арчлахад тун түвэгтэйгээр барахгүй нүүрний өөр өөр хэсгийн арьс өөр арчилгаа шаардагддаг. Бидний зөвлөгөөг анхааралтай уншиж, арьсаа зөв арчлан холимог арьсныхаа хэм хэмжээг бариарай. Холимог арьсны арчилгаанд бидний зөвлөх бүтээгдэхүүний  төрлүүд бол нүүр цэвэрлэгч, гуужуулагч мөн маск зэрэг бүтээгдэхүүнүүд багтана. Үүний тулд эхлээд холимог арьс гэж ямар арьс вэ гэх асуултаас эхэлье.   

Холимог арьс гэж ямар арьс вэ?  

Холимог арьсыг хэрхэн арчлах вэ гэдгийг мэдэхээсээ өмнө xолимог арьс гэж ямар арьс болохыг мэдэх хэрэгтэй. Таны арьсны зарим хэсэг хуурай, зарим хэсэг тослог байвал та яалт ч үгүй холимог арьстай юм. Ялангуяа Т зоне буюу нүүрний тань гол хэсэг болох дух, хамар, эрүүний хэсгээр байх тослогийн булчирхайнууд илүү идэвхтэйгээр ажиллаж тослогийг ялгаруулдаг. 

Холимог арьс хэрхэн харагддаг вэ? 

Та одоо холимог арьс гэж ямар арьс болох талаар ойлголттой болчихлоо. Тэгэхээр ийм арьс хэрхэн харагддаг вэ гэх дараагийн асуулт гарч ирнэ. Холимог арьсыг гаднаас нь энгийн хүний нүдээр харахад Т-зоне хэсгээрээ тослогтоод гялалзаж харагдана. Хамар эрүү хэсгийн арьс өнгөө алдсан, ширүүндүү байх ба энэ нь үхэжсэн арьс тэр хэсгээр бөөгнөрсөнтэй холбоотой. Харин хацар бa зовхины арьс орчмоор нүүрний бусад хэсгийн арьстай харьцуулахад илүү хуурай байна. Түүнээс гадна хэрэв та холимог арьстай бол нэгэн зэрэг арьс хуурайшиж, мөн батга гарах шинж тэмдгүүд ажиглагдана.  

Та өөрийгөө тослог ба холимог арьстай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Тослог ба холимог арьс ерөнхийдөө төсдэйдүү учраас хүмүүс хольж солих нь элбэг тохиолддог. Хамгийн гол ялгаа нь энэ хоёр төрлийн арьс хоёулаа тослог харагдах тодорхой хэсгүүдтэй. Тослог арьстай  тохиолдолд арьс нэлэнхийдээ тослогтож харагдана. Мөн хар толгойтой батга, үрэвсэлтэй батга элбэг тохиолддог. Харин танд яг нэгэн зэрэг хоёр өөр төрлийн арьстай мэт мэдрэмж төрвөл та гарцаагүй холимог арьстай юм. Зөвхөн Т-зоне хэсгээрээ тослогтож, харин бусад хэсгээрээ тодруулбал, хацар, чамархай, нүдний орчим хэсгээр хуурайшиж, өнгөө алдсан шинж тэмдгүүд илэрнэ.                                                                                                                              

Холимог арьсны арьс арчилгааны алхмууд.

Заa, та одоо холимог арьсаа ялгаж чадахаар боллоо. Тэгэхээр та өөрт тохирох арьс арчилгаагаа өөрөө хийх бүрэн боломжтой боллоо. Дараах алхмуудыг хийгээд сайхан арьстай болоорой.    

1. Зөөлөн цэвэрлэгч хэрэглээрэй.

Өдөр тутам таны арьсны өнгөн хэсэг төрөл бүрийн бохирдол, илүүдэл тослог, шороо зэргээр бохирдож байдаг ба эдгээрийг зөөлөн аргаар буюу зөөлөн хөөсөн ба гэлэн цэвэрлэгчийн тусламжтайгаар цэвэрлэх нь зүйтэй. Өдөрт хоёр удаа буюу өглөө ба орой угаах нь зүйтэй юм. Гол нь тослог хэсэг буюу Т-зоныг матт болгохоор, хацрын хэсгийг хэт хуурайшуулахгүй байх цэвэрлэгч сонгох нь тун чухал. Тослог арьсанд мисцеллар ус хэрэглэхэд төгс таардаг.   

Арьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах зөөлөн цэвэрлэгч гел юм.
Ph 5.5 -тай учраас арьсны тэнцвэрт байдлыг сэргээнэ.

2. Гуужуулалт

7 хоногтоо 1 юм уу  2 удаа үхэжсэн арьсаа гуужуулж, арьсны өнгөө хэсгээ цэвэрлэх нь тун чухал. Үхэжсэн арьсаа гуужуулахгүй удвал дээр дээрээсээ давхралдан, арьсны өнгийг гундаадаг. Хэт ихээр гуужуулж бас болохгүй, хүн болгоны арьс өөр өөр, тиймээс сайн судалж туршиж үзэж байж гуужуулагчаа сонгоорой. Холимог арьсны хувьд бүх төрлийн арьсанд таарах гуужуулагч сонгоорой. Учир нь хоёр төрлийн арьсыг нэгэн зэрэг арчилж байна гэдгээ байнга санаарай. 

Найрлагадаа үрэвслийг намдаах үйлчилгээтэй зөгийн бал, хар уд мод, тайвшруулах үйлчилгээтэй ягаан отуу өвс, арьсны өнгийг жигдлэх үйлчилгээ бүхий витамин C, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй витамин Е-г агуулдаг гуужуулагч.

3. Чийгшүүлэгч тос 

Холимог арьстай юм чинь чийгшүүлэгч хэрэглэж яах юм гэж бодож байна уу? Дахиад сайтар бодоод үз. Бүх төрлийн арьсанд чийгшүүлэгч заавал түрхэх хэрэгтэй. Харин холимог арьсанд хамгийн тохиромжтой чийгшүүлэгч тос бол тослогийн агууламжгүй чийгшүүлэгч тос юм. Т-зоне хэсэгээ нэмж тослогтуулахааргүй тос хэрэглсэн нь зөв шүү. 

Хамгийн ихээр хэрэгцээтэй байдаг витаминууд ба тэжээлүүд, серамид, гиалуроны хүчил хүчлийг агуулах уг чийгшүүлэгч суурь тос нь арьсыг гүн чийгээр хангаж арьсыг хамгаалах үйлчилгээтэй

4. Нүүрэндээ хүрэхгүйг хичээ

Хэлэх амархан ч хийхэд хэцүү үйлдэл шүү. Хэрэв та холимог арьстай бол аль болох нүүрэндээ хүрэхгүй байх нь тун чухал. Таны гарт олон тооны нүдэнд үл үзэгдэх бохирдлууд тээгдэж явдаг ба эдгээрийг нүүрэндээ хүргэхийг хүсэхгүй биз дээ…Эс тэгвээс таны арьсны нүх сүв бөглөрөх болно. 

5. Тослогийг шингээж авдаг нимгэн цаас байнга биедээ авч яв. 

Нүүр чинь тослогтоод гялалзаад байна уу? Нимгэн, тос шингээгч цаас хэрэглээрэй. Авч явахад ч амар, илүүдэл тослогийг ч хурдан хугацаанд өөртөө шингээчихдэг, гол нь өндөр хамгаалалттай нарны тос байнга түрхээрэй. 

Бүх төрлийн арьсанд түрхэх хэрэгтэй. Арьсаа хайрлах хамгийн гол арчилгаа чинь өндөр хамгаалалттай буюу SPF15 -аас дээш үзүүлэлттэй нарны тос өдөр тутамдаа түрхээрэй. Хэрэв цаг хугацааны хувьд төвөгтэй байвал SPF өндөр чийгшүүлэх тос хэрэглээрэй. 

Нарны хорт туяанаас арьсыг хамгаалах нь хялгасан үрчлээ, сэвх нөсөө толбоноос арьсаа хамгааллаа  л гэсэн үг юм. 

Тосны агууламжгүй, зөөлөн найрлагатай уг нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос нь UVB, UVA туяануудаас арьсыг хамгаалах үйлчилгээтэй нарнаас хамгаалах тос.

6. Байнга маск тавьж арьсаа эрхлүүлж байгаарай.

Арьсны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг 5 төрлийн керамидээс бүрдсэн тайвшруулах үйлчилгээтэй маск. Гэмтсэн өнгөн давхаргыг сэргээх чадвартай. Panthenol, Зуун настын ханд, Гиалуроны хүчил зэрэг орцуудтaй учир ядарч, өнгөө алдсан арьсыг сэргээж, арьсыг чийг тэжээлээр хангана. 

Холимог арьстай бол байнга нүүрний маск хэрэглэх нь зөв. Ялангуяа төрөл бүрийн маскуудыг нэгэн зэрэг хэрэглэх хэрэгтэй. Multi-masking буюу олон төрлийн маскыг хэрэглэх нь арьсны өөр өөр төрлийн хэсгүүддээ нэгэн зэрэг тохирох үйлчилгээг нь өгнө л гэсэн үг юм. Ийм арга нь холимог арьсанд илүү тохиромжтой. 

7. Зовхины арьсаа бүү мартаарай. 

Витамин А ( ретинол ) болон Е -гээр баялаг наранцэцгийн үрийн тос найрлагадаа агуулсан уг чийгшүүлэх үйлчилгээтэй тос нь зовхины нимгэн арьсыг хамгаалахаас гадна,  пептидүүдийг агуулах учир хялгасан үрчлээг тэнийлгэдэг. Бүх насныханд болон бүх төрлийн арьсанд тохиромжтой

Сайтар унтаж амрахгүй бол таны доод зовхи аймаар болно шүү. Нүдний доогуур үүсдэг уутанцар, хар хүрээ зэргээс зовхины сайн тос, маск хэрэглэж байж сэргийлж чадна. Өглөө ба оройдоо зовхины тосоо түрхэхээ хэзээ ч бүү март.