Арьсны байдлаас хамааран Тонерийг 4 төрлөөр ашиглах арга

Тонерийг үр дүнтэй эсэхэд олон хүмүүс эргэлздэг. Гэхдээ та зөв, арьсанд ач тустай орц найрлагатай Тонерийг сонгон авч хэрэглэвэл таны өдөр тутмын арьс арчилгаанд хувьсгал авчрах өөрчлөлтийг Тонepууд өгч чадна. Өнгөрсөнд шуугиулж байсан арьс таталдуулж, хуурайшуулдаг witch hazel, спирт агуулсан Тонepтой салах ёс хийж, шинэ, чийгшүүлдэг, тэнцвэржүүлдэг, антиоксидант найрлагатай Тонepийг сонгох цаг иржээ. 

Хэрвээ та Beauty Secrets-ийн үнэнч хэрэглэгч, манай группийн үнэнч гишүүн бол манайд ямар олон төрлийн Тонep байгааг мэдэх биз ээ. Эмзэг, хуурай арьсны аврагч Dear, Klairs-ийн Supple Preparation Facial Toner, хар батга, нүхжилттэй арьсанд Mizon -AHA & BHA Daily Clean Toner, спад ороод гарсан юм шиг үр дүнг харуулах I’m From-Rice Toner гэх мэт олон төрлөөс та ямрыг нь хэрэглэх вэ гэж эргэлзэж байна уу? 

Тэгвэл энэ нийтлэлийг дуустал нь уншиж, ямар үед ямрыг нь хэрэглэвэл зохихыг олж мэдээрэй!

Холимог арьс

Хэрвээ таны арьс нэг бол тослог, нэг бол хуурай, эсвэл хэвийн ч юм шиг санагдаж байгаа бол таны арьсны төрөл холимог байх. Тэгэхээр та арьсны тослог ба чийгийг тэнцвэржүүлдэг Тонep сонгох хэрэгтэй. Таны арьс хуурай биш учраас өтгөн бүтэцтэй Тонep сонгох шаардлагагүй, хааяа тослогтдог учраас хөнгөн, усан суурьтай чийгшүүлэгч Тонepууд зүгээр. Тослог, хар, цагаан батга гарамтгай хэсгээрээ AHA & BHA агуулсан Тонep хэрэглэвэл тохиромжтой. Aromatica Tea Tree Balancing Toner яг ийм арьсыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй шүү. 

Хуурайшсан арьс

Таны арьс ойрд хуурайшаад байх шиг санагдаж байна уу? Арьсанд чийг дутагдсанаас болж арьс өнгөө алдаж, таталдсан мэдрэмж төрдөг нь таны арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтсэнтэй холбоотой, үгүй бол арьс арчилгаа чинь хангалттай чийгшүүлж чадахгүй байгаагаас үүдэлтэй. Үүний эсрэг хамгийн сайн шийдэл бол чийгшүүлэгч Тонepийг хэд хэд давхарлаж түрхэх юм. Олон давхарлаж байгаагийн учир нь арьсанд бага багаар чийгийг нөхөх зорилготой юм. Өөрт таалагдсан хэмжээгээрээ давхарлаарай.

 

Хуурай арьс

Хуурайшсан арьснаас ялгаатайгаар хуурай арьс гэдэг нь чийг биш тос дутагдсан арьсыг хэлдэг. Ийм арьс холцруутаж, гарт хуурай ширүүн мэдрэгддэг. Энэ арьсыг анагаах хамгийн зөв шийдэл бол өтгөн бүтэцтэй, хуурай арьсанд зориулсан чийгшүүлэгч Тонepийг мөн давхарлаж түрхэх юм. Хэрвээ арьс тань холцруутаж унаад байвал зөөлөн PHA-тэй Тонep хэрэглээрэй. Мөн тосон суурьтай чийгшүүлэгч тос (Skin& LAB- Barrierderm Creamийг танд зөвлөе), эсвэл чийгшлийг нь удаан хадгалах Мистийг өдрийн туршид цацаарай.

Daily Skin Softening Water

Арьсны нүх бөглөрч, тослогтсон арьс

Хэрвээ таны арьс тослогтож, энд тэнд арьсны нүх бөглөрч, овон товонтой мэдрэгдэж байгаа бол BHA агуулсан Тонepийг хэрэглээрэй. BHA нь арьсыг бөглөөд байгаа бохирдол, илүүдэл тослогийг өөртөө шингээн авч, арьсыг гуужуулдаг учраас хар батга гарамтгай, тослог арьсанд хамгийн өндөр үр дүнтэй. Тослог арьстай хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол илүүдэл тослогийг авч хаях хүчтэй хатаагч, спирт агуулсан, чийгшүүлдэггүй Тонep болон бусад арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг явдал юм. Арьсанд чийг дутагдсанаас болж арьс алдагдсан чийгээ нөхөх гэж илүү их тослог ялгаруулдаг учраас усан суурьтай, чийгшүүлэгч, тэнцвэржүүлэгч Тонep хэрэглээрэй. 

Өдрийн цагаар арьс арчилгаа чинь заавал нарны тосоор өндөрлөх ёстой шүү. Тэр тусмаа гуужуулагч их хэрэглэдэг бол арьсаа заавал хамгаалах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, арьсныхаа байр байдлаа өдөр болгон ажиглаж байгаад Тонepоо хэзээд өөрчлөн, тохируулан хэрэглэх боломжтой гэдгийг санаарай!