Эссэнц гэж юу вэ? Тонер ба сэрумээс юугаараа ялгаатай вэ?

К-бьюти буюу Солонгосын гоо сайхны ертөнцөд шинээр юу тренд болж байгаа, ямар шинэ бүтээгдэхүүнүүд гарсан талаар мэдэхэд маш хэцүү. Учир юу гэвэл бараг нүдээ анивчих агшинд л шинээр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд мэндэлж байдаг. К-бьюти үйлдвэрлэл асар хурднаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед та тэдний гаргаж байгаа бүгдийг туршиж үзэж, зөвлөгөө болгоныг дагаж мөрдөнө гэвэл цаг зав тань хүрэхгүй, хэзээ ч бүтэшгүй билээ. Солонгосын арьс арчилгаа нь 10 алхамт арьс арчилгаагаараа маш алдартай боловч тэдгээрээс хамгийн анхны 4 үндсэн арчилгааг мэдэж байхад хангалттай юм. Энэ нь эссэнц, тонер, сэрум, ампул дөрөв юм. 

Эссэнцийн тухай ойлголт

Эссэнц нь К-бьютигийн толгой эргүүлсэн олон шатлалт арьс арчилгааны нэг алхам юм. Эссэнцийг тонер хэрэглсэний дараа, ампул эсвэл сэрум хэрэглэсэний дараа түрхдэг ба арьсыг чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, арьсыг дараагийн алхам бүтээгдэхүүн түрхэхэд бэлдэж өгөх үндсэн үйлчилгээтэй. 

Гэсэн хэдий ч нүүрний эссэнц гэж яг юу болох, ямар үүрэгтэй болох эсэх, нэгэнт тонероор чийгшүүлсэн арьсан дээр яагаад дахин нэмж эссэнц түрхэж байгаа гэх мэт олон яагаад яааааагаад ??? асуултууд гарч ирдэг. Тэгэхээр эссэнц гэж юу вэ? Эссэнц ба тонерын ялгаа юу вэ?

Тонер ба эссэнц Тэд ерөнхийдөө төстэй бүтээгдэхүүнүүд… 

Арьсандаа тонер ба эссэнц түрхэх нь аль аль нь нэмэлт үйлчилгээ өгөх процесс бөгөөд, дараагийн шатанд арьсыг бэлдэж өгдөг. Тонер ба эссэнц бүтцийн хувьд ч ойролцоо, найрлагын ихэнх нь ус, охь тоснууд ба хандууд байдаг. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний бүтцээс болоод зарим нь зууралдамтгай байх тал ч ажиглагддаг. Жишээ нь: dear, Klairs тонер бусад усархаг тонеруудыг бодвол огт өөр бүтэцтэй, зууралдсан өтгөн бүтэцтэй.   

Тонер ба эссэнцийн ялгаатай шинжүүд…

Хэрэв тэд ойролцоо шинж чанартай бүтээгдэхүүнүүд юм бол яагаад өөр өөрөөр ангилагддаг гэж? Тонер арьсны өнгөн гадаргуу хэсгийн чийгээр хангадаг бол эссэнц харин арьсны гүнээс эхлэн чийгшүүлдгээрээ эдгээр төрлийн 2 бүтээгдэхүүний ялгаа оршиж байна. Тонерыг нүүрээ цэвэрлэсэний дараа үлдэгдэл бохирдол ба будгийн үлдэгдлийг арилгах гэж хэрэглэдэг ба арьсыг зөөлөн гуужуулж, уян зөөлөн болгон, арьсны PH балансыг тэнцвэржүүлнэ. Шингэн байх учир ихэнхдээ лонх саванд ирэх ба заримдаа шүршдэг саванд ч савлагдсан байдаг байна. 

Vitalizing Rosemary Decoction Toner

Эссэнц ч бас шингэн бүтэцтэй ба тонерыг бодвол арай илүү усархаг байдаг. Тиймээс тонер шиг хөвөнд шингээж хэрэглэж болохгүй, үүний оронд гарын алган дээрээ дусаагаад нүүр ба хүзүүний арьсандаа түрхээрэй. Хэрэв та тослог арьстай эсвэл эмзэг мэдрэмтгий арьстай бол эссэнц хэрэглэх нь зөв шүү.

Mugwort Essence

Эссэнц ба сэрумялгаатай талууд?

Хамгийн том ялгаа нь эдгээр 2 төрлийн бүтээгдэхүүний орц найрлагууд юм. Сэрум бол витамин Ц, AHA зэрэг идэвхтэй орцуудын нийлэмж бөгөөд арьсны тодорхой нэгэн төрлийн асуудалд голчлон чиглэгдсэн байдаг байна. Жишээ нь:  хуурайшилт, хялгасан үрчлээ, хар бараан толбууд зэрэг арьсны тодорхой асуудлуудыг эссэнц эмчилж чадахгүй. Сэрумууд мөн арьсыг чийгшүүлэх үндсэн үйлчилгээтэй. Гиалуроны хүчилтэй сэрумууд арьсны чийгийг 2 дахин илүү чийгээр хангадаг. Сэрумууд ихэнхдээ усан суурьтай байх хэдий ч тосон суурьтай сэрум сүүлийн үед ихэд дэлгэрээд байна. 

Reviving Rose Infusion Serum

Эссэнц ба сэрумыг хэрхэн цуг хэрэглэх вэ?

Хэрэв та арьс арчилгааны алхмуудаа зөв хийж тонер эссэнц хэрэглэдэг бол сэрумын найрлагад байх хүчтэй орц найрлагууд арьсанд шууд нөлөөлөх боломжтой бөгөөд үр дүн нь асар хурдан гарна. Сэрум нь гэлэн хэлбэрийн шингэн байх ба дусаагчтай шилэн саванд савлагдсан байдаг. Сэрумыг түрхэх тусгай багаж зэвсгийн ч хэрэггүй. Нүүрний арьсан дээрээ дусаагуураар дусаагаад л шингэтэл нь хурууны өндгөөрөө зөөлөн товшиход л болно.

Moisturizing Essence Ringer Drip
Уг Layering Essence нь арьсны шингэн нэмэлт тэжээл юм. Энэхүү гүн чийгшүүлэх үйлчилгээтэй холимог эссэнц нь найрлагадаа betain ба чихрийн нишингийн хандыг агуулсан байдаг ба энэ  нь байгалийн гаралтай амино хүчлээр баяжуулагдсан. Арьсны төгс тэнцвэрт байдлыг цогцлоож, ус ба тосны тэнцвэрт байдлыг бүрдүүлнэ. Нано хэсгүүдээс бүрдэх учир арьсанд маш хурдан шингэж, улмаар гүн чийгшүүлэн арьсны хөгшрөлтөөс сэргийлнэ. Үлдсэн бүтээгдэхүүнээ  хадгалах тусгай сав нь дагалдана.