Бүртгэл болон нууц үг

Цахим хуудас болон аппликейшнээр дамжуулан үйлчилгээ авахын тулд Та тодорхой хэмжээний  хувийн мэдээлэл өгөх ёстой болно. Та өөрийн тухай мэдээллээ үнэн зөв шудрагаар өгөх үүрэгтэй. Олгогдсон нууц үг, нэвтрэх кодын нууцлалыг бусдад мэдэгдэхгүй  байх тал дээр Та өөрөө хариуцлага хүлээнэ. Бидний талаас таны хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, чандлан хадгална.

Нэмэлт нөхцөл

Цахим хуудас болон аппликейшны зарим хэсгийг ашиглах, тусгай бүтээгдэхүүн, тусгай захиалга хийхтэй холбогдуулан Та зарим нэмэлт нөхцөл, журмыг хүлээн зөвшөөрсөн. Нэмэлт нөхцөл нь захиалга, хүргэлт болон буцаан олголтын асуудалтай холбоотой байж болно.

Хүргэлтийн журам

Хүргэлтийн төлбөр

50 000 ₮-өөс дээш үнэ бүхий бүтээгдэхүүний хүргэлт үнэгүй. 50 000 ₮-өөс доош бүтээгдхүүний хүргэлт 3000 ₮ байна. Сар бүрийн урьдчилсан захиалгат  #beautybox-ын хүргэлт үнэ төлбөргүй хүргэгдэнэ.

Сар бүрийн #beautybox-ын хүргэлтийн зохион байгуулалт

Өнөөдрийн хувьд бид зөвхөн Монгол Улсад л урьдчилсан захиалгат үйлчилгээг хийж байгаа болно. Бүтээгдхүүнийг KGB TEGBE компани хариуцан гүйцэтгэх болно. Сар бүр #beautybox-ыг хүргэлтийн компанид манай зүгээс шилжүүлсэн өгсөн даруйд захиалгын дугаар ба захиалгатай холбоо бүхий бусад мэдээлэл таны вэбсайтад бүртгүүлсэн цахим шуудангаар илгээгдэх болно.

Түгээлтийн үйл явц

Сар бүрийн 28-31-ний өдрүүдийн хооронд #beautybox таны бүртгүүлсэн хаягаар хүргэгдэх болно. Хүргэлтийн компани утсаар урьдчилан ярьж баталгаажуулсны дараа хүргэдэг болохыг анхаарна уу.

Шилжүүлэг

Хэрэв Та манай цахим хуудас юм уу аппликейшнээс тодорхой үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй байгаа бол Та өөрийн шилжүүлэгтэй холбогдолтой тодорхой хэмжээний мэдээлэл өгөх болно. Үүнд кредит картны дугаар, кредит картны хүчинтэй хугацаа, гэрийн хаяг болон хүргүүлэх хаяг зэрэг байх болно. Та кредит картаар болон бусад төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан төлбөр хийх боломжтой.

Та манай цахим хуудас болон аппликейшнд захиалга хийснээр Та #beautysecrets-тэй харилцан гүйцэтгэх гэрээ хийж байгаа гэсэн үг юм. Чингэсэнээр цахим хуудас болон аппликейшнээр дамжуулан Та болон Таны өмнөөс хийгдэж буй захиалгатай холбоо бүхий бүх зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Эдгээр зардал нь хүчин төгөлдөр үйлчилж буй тухайн бүтээгдэхүүний үнэ, хүргэлтийн төлбөр орсон байх болно. Үүн дээр Та өөрийн шилжүүлэгтэй холбогдон гарч болох аливаа татварыг төлөх үүрэгтэй болно.

Энгийн захиалгын хүргэгдэх хугацаа

Таны тухайн өдрийн 17:00  цагаас өмнөх энгийн захиалга 24 цагын дотор таны бүртгүүлсэн хаягаар хүргэгдэх бол, харин 17:00 цагаас хойших энгийн захиалга 48 цагын дотор хүргэгдэнэ. ( Жич: хүргэлтийн компанийн дотоод журмын дагуу дээрх нөхцөл үүссэн болно)