Өсвөр наcныхны арьс арчилгаа

Та асуу бид хариулъя. Дааврын гаралтай батгыг хэрхэн арчлах вэ, өсвөр насанд зовхины тос хэрэглэж эхлэх нь зөв үү буруу юу гэх мэт өдөр тутам тулгардаг асуултуудад бид хариулж байна.  

Сургуульд сурч байхдаа  тест өгч, эссе бичиж, хичээлийн дараа янз бүрийн дугуйлан секцэд явах зэрэг олон олон хийх зүйлс байдаг ч өсвөр насныхны хамгийн чухал хэсэг болох арьс арчилгааг орхигдуулаад байдаг талтай. Санаа зовж, ичиж зовох зүйл байхгүй.

Өсвөр насныхны арьсны онцлог бол маш хүчтэй догшин даавруудтай байдаг ба эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд ялгаагүй илэрдэг байна. Тэдний арьс нэг өдөр нь хуурай, нөгөө өдөр нь тослог гэх мэтээр тун ч асуудалтай. Өнөөдөр сайхан цэвэрхэн арьстай байснаа маргааш нь битүү батга гарчих нь ч бий.  Бүх хүн л энэ үеийг давж гардаг ба өөр өөрийн онцлог генүүдтэй. Энэ үед дааврууд тогтворгүй байдаг болохоор яг арьсандаа таарсан арьс арчилгаа олоход нэлээд төвөгтэй. Гол нь үр дүн өндөртэй, хямдхан, шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонгох нь чухал. Эрүүгээр их батгашдаг ба, тэр хэсгээр маш ихээр илүүдэл тос ялгарч, мөн хэсэг газраар хуурайших таталдах мэдрэмжүүд өгдөг. Энэ үедээ олон давхарлаж будаг түрхэх хэрэг гардаг, үүнээсээ болоод үргэлж тавгүй мэдрэмж аван, өдөрт хэд хэдэн удаа  сэлфий хийж үзэх гэх мэт сөрөг нөлөөтэй.

Бид маш сайн ойлгож байна, бид ч бас энэ насыг тойроод бус даваад л гарсан. Тэгэхээр өсвөр үеийнхний дунд хамгийн түгээмэл тохиолддог асуултуудад бид хариу өгч байна.

Q. Өсвөр үеийнхэн томчуудыг бодвол нүүрний арьсаа илүү  их угаах ёстой юу? 

A. Өсвөрийнхий гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол угаах юм. Тэд арьсны асуудлаа шийдэх үүднээс арьсаа хэт ихээр угаах гээд байдаг тал ажиглагддаг. Шөнө болгон нүүрээ угааж, өглөө болгон цэвэрлэх нь хэдийгээр зөв чухал мэт боловч хэт их угаагаад байвал арьс учраа олохоо больж улам ихээр тослогтдог. Үүнээс болж арьс нэгэн зэрэг хуурайшиж тослогтдог бөгөөд хүчтэй найрлагатай угаагч хэрэглэсэн тохиолдолд байдал улам дорддог. 

Тэгэхээр их зөөлхөн найрлагатай угаагч хэрэглэхийг зөвлөж байна. Мөн угаасныхаа дараа заавал тонероор арчиж, сэрум эссэнц түрхсэний дараа чийгшүүлэгч тосоо түрхээрэй. 

Зөвхөн дасгал хийсэн өдрөө л өдөрт 2 цэвэрлэж болох юм. Ийм үедээ цэвэрлэгч салфетка хэрэглэхийг зөвлөж байна. 

Q. Өсвөр насныхан зовхины тос хэрэглэх шаардлагатай юу?

A. Өсвөр насныхны арьс арчилгаанд төдийлөн шаардлагатай бус юм.  

Зовхины тосны гол үйлчилгээ нь зовхины нимгэн арьсыг чийгээр хангаж, толийлгох юм. Тиймээс энэ нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан юм. Гэхдээ стресс ба нойргүйдлээс үүдсэн нүдний доогуурх цагираг үүссэн тохиолдолд хэрэглэж болох юм. 

Q. Дааврын гаралтай батгатай хэрхэн тэмцэх вэ?

A. Өсвөр насны үед эр эм ялгаагүй дааврын гаралтай батга гардаг.  Эстрөгений хэмжээ ихсэхэд охидын сарын тэмдэг хэвийн болж өсөлт зогсдог. Харин хөвгүүдийн тестероны хэмжээ ихсэхэд тэдний бэлгийн бойжилт гүйцдэг байна. 

Дааврын гаралтай батга гарах  тохиолдолд л өдөр тутам хэрэглэдэг сахарын хэмжээгээ багасгаж, жимс ногоо ахиухан хэрэглэж, их хэмжээгээр ус уух нь зүйтэй юм. Зарим тохиолдолд мэргэжлийн эмчид хандсан нь дээр байдаг шүү.  

Q. Батган дээрээ давхарлаж нүүр будаг хэрэглэх нь хэр зөв вэ? 

A. Нүүр будаг нь арьсны асуудалтай хэсгийг далдлах зориулалттай. Гэхдээ хэтрүүлж хэрэглэснээр байдлыг улам ч муутгах аюултай. Мэргэжилтнүүд зөвлөхдөө хэрэв батга гарамтгай арьстай бол эмчилгээний шинжтэй нүүр будаг хэрэглэхийг зөвлөж байна. Ихээр батгашаад байгаа хэсэгтээ өө дарагч хэрэглээрэй. 

Q. Өсвөр насныхан чийгшүүлэх тос хэрэглэх ёстой юу?

A. Тэгэлгүй яах вэ. Ямар төрлийн арьстай байх нь хамаагүй, арьс арчилгаандаа заавал чийгшүүлэх тосыг оруулаарай. Ихэнх өсвөр насныхны арьс тослог байдаг учраас хөнгөн зөөлөн бүтэцтэй, тослог агуулаагүй, арьсанд хурдан шингэх чадвартай тос сонгоорой. 

Q. Өсвөр насны арьсанд ямар орц найрлага илүү тохирох вэ?

A. Ямар төрлийн арьстайгаас шалтгаална, тослог, хуурай, мэдрэмтгий гэх арьсны төрлүүд байдаг. Өсвөр насныханд гол төлөв мэргэжилтнүүд зөвлөдөг дараах орц найрлагууд байдаг. 

Салицилик хүчил (BHA) 

Салицилик хүчил нь үхэжсэн арьсны өнгөн хэсгийг цэвэрлэх ба арьсны бохирдол, илүүдэл тослог зэргийг цэвэрлэх үйлчилгээтэй. Мөн арьсны бөглөрсөн нүх сүвийг нээхэд тусална.

The Acid Duo Mild Gel Cleanser нь Capryloyl, Salicylic Acid LHA, Gluconolactone (PHA) найрлагадаа агуулах ба арьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах зөөлөн цэвэрлэгч гел юм. Ph 5.5 тай учраас арьсны тэнцвэрт байдлыг сэргээнэ.

Энэ бол байнга батга гараад байдаг асуудалтай арьсанд тусгайлан зориулсан гүн чийгшүүлэх, тайвшруулах, эмчилгээний тонер. Батганы үрэвсэл, уайлтыг намдааж тайвшруулах бол, 5 төрлийн сэнтелла азиатика ургамлын хандууд нь гэмтсэн арьсыг эрчимтэй эмилж, хамгаалалтын давхаргыг сэргээнэ.

Нэгэнт гарсан батганы үрэвсэл, улайлт, хөндүүрийг маш хурдан намдааж улаан хүрэн сорви тогтохоос сэргийлэх эмчилгээний спот түрхлэг. DERMA-CLERA™ болон сэнтелла азиатикан (CICA) ургамлын хандууд нь батганы шархыг түргэн эдгээж, үрэвслийг намдааж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ.

Цайны модны тос (Tea tree oil)

Нянгийн гаралтай батганы эсрэг үйлчилгээтэй, бичил нянг устгаж халдваргүйжүүлдэг уг ургамалын гаралтай орц найрлага нь батга болон идээт зүйл гарамтгай арьсанд тохиромжтой юм.  

Нүүрний  арьсан дээр гарсан улаан үрэвсэлт батгатай тэмцдэг дайчин юм. Мөн түүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба энэ нь арьсыг тайвшруулж, арьсан дээр гарсан улайлт үрэвслийг намдаана гэсэн үг.

Батга гарамтгай асуудалтай арьсанд зориулагдсан, цайны модыг найрлагадаа агуулсан гель. Тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй Tea Tree Gel -ийг арьс батгашиж асуудал үүссэн болон эмзэгшиж цочирдсон нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.

Батганы үрэвслийг маш хурдан намдааж эмчлэх цайны модны навчны тосыг 15% агуулсан энэхүү түрхлэг нь арьсны гадарга дээр нимгэн бүрхүүл үүсгэж батганы улайлт, хөндүүр, хавдалтыг хурдан намдааж, гаднаас нэмж бохирдол, бактери орж ирэхээс хамгаална. Мөн түрхсэн газрын тосыг багасгаж, батгыг хатаана.

Цайны мод, сентелла азиатика болон бусад байгалийн гаралтай найрлагуудтай хуудсан маск нь арьсны үрэвслийг намдааж, улайлтыг багасгаж цочирсог арьсыг эмчилнэ. Маскны материал нь эрдэс бодисоор дүүрэн галт уулын үнсээр хийгдсэн учир арьсыг сэргээж, хоргүйжүүлнэ.

Witch hazel

Энэхүү тайвшруулах ургамлын охь нь эртнээс түлэгдэлт, амьтанд хатгуулах, нарны түлэгдэлт, арьсны цочрол, шархыг эмчлэхэд ашиглагдаж ирсэн. Witch Hazel нь үрэвссэн, цочирсон арьсыг эмчлэхийн зэрэгцээ хор гадагшлуулах давхар үйлчилгээтэй

Энэ тосны онцлог нь Hydra ToX технологоор бүтээгдсэн бөгөөд маш хөнгөн зөөлөн гелэн хэлбэрийн тос юм. Snow замаг Moringa Хандны холимог найрлага нь цаг агаарын өөрчлөлт ба гадаад орчны улмаас бий болсон арьсны хуурайшилтыг эмчилж арьсыг цэвэрлэнэ. Торгомсог зөөлөн арьсыг танд бэлэглэнэ.

Арьсны бохирдлыг цэвэрлэхийн зэрэгцээ арьсны PH балансыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.  Парабены агууламжгүй уг цэвэрлэгч  гелний найрлага бүр нь EWG 1  ба 2 дугаар зэргийн үнэлгээтэй.  Сentella Asiatica ба Witch hazel-ын найрлагууд нь арьсыг тайвшруулж эдгээх үйлчилгээтэй. 

Сэнгэсэн мэдрэмж төрүүлэх уг маск нь гааны навч ба цайны модны найрлагатай бөгөөд эдгээр нь арьсны цусны эргэлтийг сайжруулж, бактерийг устгана. Өөр нэгэн орц болох Asiatic Pennywort нь батганы үрэвслийг намдаана. Зуун настын ханд нь арьсыг тайвшруулах бол, гиалуроны хүчил нь арьсыг гүн чийгшлээр хангана. Хуурайшуулахгүй, хөнгөн зөөлөн торгомсог бүтэцтэй.