Өсвөр насны хүүхдийн нүүрэн дээр гарсан батгыг хэрхэн арилгах вэ?

Өсвөр насанд зайлшгүй тохиолддог нэг зүйл бол яалт ч үгүй батганы асуудал юм. Нийт шилжилтийн насны хүүхдүүдийн 85%-д нь батга дараах байдлаар илэрдэг байна: арьсны нүх нь бөглөрч барзайх, хар, цагаан батга, хааяа бүүр улайж хавдсан, хөндүүртэй, идээтэй батганууд нүүр, чээж, нуруугаар гардаг.

Түүнчлэн хэрвээ эцэг эх нь батгатай байсан бол хүүхэд нь ч гэсэн батгатай болох өндөр магадлалтай байдаг байна. Гэхдээ мэдээж энэ бол эдгэрдэг арьсны өвчин бөгөөд арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүнээр арьсаа арчилснаар дахин гарахаас нь сэргийлж болно. 

 

Өсвөр насанд яагаад батга гардаг вэ?

 

Таны үсний уутанцар буюу арьсны нүхэн дотор себум (арьсны тос) ялгаруулдаг тосны булчирхай байдаг. Шилжилтийн насанд хүрэхэд биед андроген гэх эр бэлгийн даавар ихээр ялгардаг (биеийн хөгжилтэй хамааралтайгаар) бөгөөд энэхүү даавар нь тосны булчирхайнуудыг идэвхжүүлж, томруулж, маш их тос ялгаруулахад хүрдэг. Мөн бидний арьсны гадаргуун дээр үхсэн арьсны эсүүд хуримтлагдаж байдаг учраас их хэмжээгээр ялгарсан себум нь үхсэн арьсны эстэй холилдож арьсны нүхийг бөглөдөг байна.

Ингэж бөглөрсөн арьсны нүхийг хар эсвэл цагаан батга гэнэ. Харин энэ бөглөрсөн нүхэн дотор бактери үржих юм бол үрэвсэлтэй, улаан, хавдсан, хөндүүртэй, идээтэй батга бүрэлддэг.

Даавраас гадна батга үүсгэхэд нөлөөлдөг зүйлс нь:

    • Өтгөн, зузаан нүүрний тос
    • Нүүрний будаг
    • Үсний будаг, тосорхог үсний бүтээгдэхүүнүүд.
    • Дасгал хийсний дараа, халуун бөгчим орчинд хөлрөх
    • Нуруу, чээжийг үрж, загатнуулдаг хувцасны материал батгыг үрэвсүүлдэг
    • Стрессдэхэд мөн үрэвсэлтэй батга гардаг.

 

Батга ямар шинж чанартай вэ?

 

Батганы шинж тэмдэг нь хүнд хөнгөнөөсөө хамаараад өөр өөр байна:

      • Үрэвсэлгүй батга нь хар, цагаан батгаар илэрдэг
      • Дунд зэргийн үрэвсэлтэй батга нь бага зэрэг хавдсан, улаан толгойгүй батга болон цэврүү шиг идээтэй батгаар илэрдэг
      • Хүнд хэлбэрийн үрэвсэлтэй батга нь арьсны маш гүнд үүссэн шахагддаггүй, маш том, хавдсан, хөндүүртэй, улайсан, толгойгүй батгаар илэрдэг

Гоо сайхны бүтээгдэхүүнээр арилгахад хамгийн хялбар батга нь хар, цагаан батга бөгөөд үүнээс хүнд хэлбэрийн батгыг ихэвчлэн эмчийн заавраар тос түрхэж, эм ууж эдгээдэг.

 

Батгыг хэрхэн эмчлэх вэ?

 

Батга хэр хүнд хэлбэрийнх гэдгээс нь шалтгаалж эмчилгээ нь өөр өөр байна.

1) Юун түрүүнд арьсны нүхийг бөглөрөхөөс сэргийлэхийн тулд AHA, BHA гэдэг гуужуулагч хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Ихэнх арьс арчилгааны бүтээгдэхүүнд AHA, BHA агуулсан гэдгийг нь шошгон дээр нь тэмдэглэсэн байх ба нүүр цэвэрлэгч, тонер, серум, тос гээд ямар ч төрлийн бүтээгдэхүүнд орсон байж болдог. 

      • AHA – glycolic acid, azelaic acid, lactic acid, mandelic acid, citric acid гэсэн хүчлүүдийг хэлнэ.
      • BHA – Salicylic acid гэсэн ганц хүчлийг хэлнэ.

Товч: AHA, BHA хоёр нь эмчийн зааваргүйгээр олж болох гоо сайханд хамгийн түгээмэл агуулагддаг найрлага юм. AHA нь үхсэн арьсны эсүүдийг гуужуулдаг, BHA нь арьсны тосыг өөртөө уугадаг учраас хоёул арьсны нүхийг бөглөрөхөөс сэргийлдэг. Цагаан батганд AHA, хар батганд BHA нэмэртэй.

BHA болон үрэвслийг намдаах найрлагатай батгыг эмчлэх зөөлөн нүүр цэвэрлэгч

AHA, BHA агуулсан учир арьсыг өдөр бүр зөөлөн гуужуулж, чийгшүүлэх тонер

 

 

 

 

 

 

 

2) Хоёрдугаарт, батганы бактерийг устгах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. 

Батганы эсрэг бүтээгдэхүүнд дараах найрлагууд орсон эсэхийг хараарай:

      • Benzoyl Peroxide
      • Sulfur /хүхэр/
      • Retinoids (Витамин А-аас гаргаж авсан бодисуудыг нийтэд нь ингэж хэлэх ба өөр маш олон нэршилтэй)

Үрэвсэлтэй батга ихээр гарсан тохиолдолд арьсны эмч /Dermatologist/ антибиотик бичиж өгдөг.

Товч: Үрэвсэлтэй батгыг эмчлэх бүтээгдэхүүнийг ихэвчлэн арьсны эмч бичиж өгдөг учраас арьс, харшлын эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Хүнд хэлбэрийн батганд 6 сар ба түүнээс доош сар эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

 

3) Батганы үрэвсэл буюу улайлт, хавдалт, өвдөлтийг намдаах бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Centella asiatica /CICA/, calamine, tea tree, mugwort тэргүүтэй шошгон дээрээ “calming” “soothing” “anti-inflammatory” гэж бичсэн арьсыг тайвшруулах, үрэвслийг намдаах, чийгшүүлэх үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээрэй. Эдгээр нь тонер, сеурм, чийгшүүлэгч тос байж болно.

Үрэвсэлтэй батгатай арьсны эмчилгээний ком

CICA-тай, эмзэгшиж улайсан арьсыг тайвшруулах чийгшүүлэх тос

Арьсыг тайвшруулах зүрхэн навчитын хандтай тонер пад

5 төрлийн CICA болон BHA агуулсан тонер пад

 

 

 

 

 

 

 

Батганы спот эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглээрэй.

 Спот эмчилгээ гэдэг нь зөвхөн тухайн хэсгийн арьсан дээр түрхэж эмчлэх бүтээгдэхүүнийг хэлнэ. Үүнд батга хатаах түрхлэг болон батганы наалт багтана.

Бүх төрлийн батгыг шөнийн турш хатааж маш хурдан эмчилнэ

0.5% BHA агуулсан нүүр будалтынхаа доор түрхэж болох батганы эмтэй наалт

CICA агуулсан батганы үрэвслийг намдаах эмчилгээний гелин тос

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

Батгыг эмчлэхийн тулд та AHA эсвэл BHA агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж эхлээрэй. Энэ нь нүүр угаагч эсвэл тонер байвал хамгийн тохиромжтой. Мөн батганы үрэвслийг намдаах болон арьсыг тайвшруулах үүрэгтэй чийгшүүлэгч тос түрхээрэй. Гарсан батгыг шахахгүйгээр батганы спот эмчилгээний түрхлэг болон наалт наагаарай.

Манайд худалдаалагдаж буй бүх батганы эмчилгээний бүтээгдэхүүнийг энд дарж үзнэ үү.