Tea Tree Oil арьсанд сайн уу?

Tea Tree Oil-ын үндсэн ашигтай талууд

Tea Tree Oil (Цайны модны охь тос) цэвэр ургамалаас гаргаж авдаг ханд бөгөөд сүүлийн жилүүдэд нэлээд өргөн хүрээнд судлагдаж байгаа бүтээгдэхүүн ба арьсны зарим асуудлуудыг эдгээх үр дүнтэй гэдэг нь батлагдаад байгаа  юм. Эфирийн тосыг Melaleuca alternifolia (бут сөөгний төрлийн ургамал) -аас хандалж гаргаж авдаг ба энэ нь ариутгах, нянгийн эсрэг үйлчилгээтэй. Tea Tree Oil нь эмчилгээний болон хүчтэй химийн бодис орсон бүтээгдэхүүнүүдийн өөр нэг хувилбар болох цайны модны охь тосыг найрлагадаа  агуулсан байдаг.

Tea  Tree Oil нь тоо томшгүй  ашиг тустай бөгөөд тэдний нэг нь бидний арьсанд маш сайн юм.  Тийм ч учраас олон олон чийгшүүлэгч тоснууд, хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд, иллэгний тоснууд, нүүр цэвэрлэгчид тэр байтугай үсний  бүтээгдэхүүнд хүртэл найрлага болон багтсан байдаг байна.

Мөн түүнчлэн халдваргүйжүүлж ариутгах үйлчилгээтэй учир зарим эмч  нар болон арьс судлалын мэргэжилтнүүд уламжлалт анагаахад хэрэглэхийг зөвлөдөг байна. Ургамалын гаралтай уг тос нь ашиг тустайгаас гадна  ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм. Ямар ч насны хүн хэрэглэх боломжтой ба таарч тохирохгүй байх асар бага боломжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд ч  тохиромжтой. 

  1. Батга гарамтгий арьсыг эмчилнэ.  

Tea Tree Oil нь нянгийн эсрэг маш хүчтэй үйчилгээтэй найрлагыг агуулах ба хавдарыг буулгаж, арьсны харшлыг багасгах үйлчилгээтэй. Хэд хэдэн судалгаан дээр үндэслэн Tea  Tree Oil нь бага гаралттай батга болон дунд зэргийн гаралттай батганд сайн болохыг тогтоожээ. Багахаан хэмжээний цэвэр Tea Tree Oil -ыг хэдэн дусал witch hazel (ойн самар) тай холиод батга гарсан хэсгүүддээ өдөрт 2 удаа хөвөнд шингээн зөөлөн арчина. Байнгын давтамжтай энэ үйлдлийг хийснээр хар, цагаан толгойтой батганууд, үрэвсэлтэй батганууд хатаж , арьсны нүхийг халдваргүйжүүлнэ.

Хэрэв таны нуруун дээр батга гардаг бол  Tea Tree Oil -оос хэдхээн дуслыг carrier oil той хольж  шингэрүүлэн халуун банндаа хийж орсноор нэг их зүтгэл гаргалгүйгээр батганаасаа салах боломжтой.  Тослогжилт ихтэй арьсанд батга гардаг ба Tea Tree Oil нь арьсыг цэвэрлэж, арьсны бөглөрсөн нүхийг давхар цэвэрлэх чадвартай.  

 

  1. Писириозыг  арилгах үйлчилгээтэй

Писириоз нь маш хуурай арьсан дээр гардаг улаан өнгийн, хайрстай халдвартай үлд юм.  Арьс загатнаж, өвдөж, харшилна. Яг тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд Tea Tree Oil нь найрлагадаа бактерийн эсрэг орцуудтай учир тайвшруулна. Мөн 10 дусал Tea Tree Oil -ыг хайлмаг наргил модны тостой хольж яг писириоз гараад байга  хэсэгтээ өдөрт 2 удаа түрхсэнээр арьсанд гүн нэвтэргч шингэхээс гадна писириозоос үлдсэн сорвийг арилгадаг байна.

 

 

Beauty Secrets Tips:  

TEA TREE GREEN OIL 

Маш хөнгөн зөөлөн бүтэцтэй тослог арьсны эмчилгээний  бүтээгдэхүүн. Tea tree ( цайны мод) centella asiatica ханд -ыг найрлагадаа агуулах уг тос нь арьсыг тайвшруулж, сэбумын ялгарах процессыг хянах үндсэн үйлчилгээтэй.