Хөлрөх нь таны арьсанд муу ч байж болох юм

1. Хөлрөх нь арьсанд тийм ч муу биш гэнэ шүү:

Яагаад гээч… Бидний мэддэгчлэн, хөлрөх нь хэвийн зүйл бөгөөд,  хөлрөхөөс зайлсхийх арга байхгүй, харин энэ үедээ эвтэйхэн л зохицуулах хэрэгтэй. Сайн мэдээ, судалгаанаас харахад хөлсөөр биеийн бохирдол гадагшилдаг төдийгүй E.coli, Staphylococcus aureus зэрэг нянгаас сэргийлдэг. Хөлрөх нь хэвийн л зүйл, мөн арьсанд багахан тустай гэдгийг мэдээд авчихлаа. Спа салонууд саун болон уурын өрөөтэй байдаг нь учир шалтгаантай л юм байна.

2. Удаан цагаар хөлстэй явах нь арьсанд асуудал үүсгэдэг:

Нүүр болон арьсны нүх сүвэнд орсон бохирдол, хир буртаг бүгд хөлсөнд шингэсэн байдаг ба удаан хугацаагаар арьсан дээр байх  нь маш муу бөгөөд нүүр болон биеийн арьсан дээр юм гарах, тууралт өгөх, харшил зэргийн гол хүчин зүйл болж өгдөг. Та гэхдээ эдгээрийг мэддэг, зүгээр нэг лекц уншуулах хүсэлгүй, харин арга зам мэдэх гэж үүнийг уншиж байгаа байх. Маш хялбар. Нүүрээ сайн угаа, цэвэрлэ. Хөлөрсөн даруйдаа шууд хөлсөө угаах хэрэгтэй.  Эхний алхам нэлээд энгийн. Та хөлрөх магадлалтай үедээ ( дасгал хөдөлгөөн хийх өдрөө) нүүрээ аль болох бага будаарай. Ингэснээр таны арьсны нүх сүв бага бөглөрнө гэсэн үг. Хэрвээ та дасгал хийж байгаа бол заавал нүүрний жижиг алчуур гартаа ойр байлга, мөн заавал өмнө нь нүүрний будгаа сайтар цэвэрлээд цэвэрхэн арьстай хөлрөхдөө бэлд.

Фитнест цүнхэлээд явахад жижиг хэмжээтэй бүтээгдэхнүүнүүд маш тохиромжтой байдаг.

Хэрэв та ямар ч нүүр цэвэрлэгчгүй мөн цэвэрлэх боломжгүй тохиолдолд заавал нүүрээ усаар угаагаарай. Үүний дараа ямар нэгэн чийгшүүлэх мист цацаарай.