fbpx
 
 МЭДЭГДЭЛ

Dear, Klairs брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч BeautySecrets компани нь 2019.07 сараар эхлэн тус брэндийн нарнаас хамгаалах дараах 2 төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд борлуулж эхэлсэн. Үүнд:

  • Soft airy UV essence
  • Mid day blue UV shield

2020.12 сард Солонгос улсад үйлдвэрлэгдсэн зарим брэндийн нарны тос, нарнаас хамгаалах бүтээгдэхүүнүүдийн SPF төвшинг үйлдвэрлэгч компани болон лабротариуд алдаатай гаргасан тухай мэдээлэл олон нийтэд тархсан. Үүнтэй холбоотойгоор Wishcompany-ийн зүгээс олон улс дахь бүх салбаруудаар дээрх 2 бүтээгдэхүүнийг борлуулахыг зогсоож, дахин лабротарийн шинжилгээнд оруулахаар шийдсэн. Энэ шийдвэрийн дагуу 2020.12 сард BeautySecrets ХХК-ийн зүгээс эдгээр 2 бүтээгдэхүүний борлуулалтыг мөн зогсоосон байсан.

Түүнээс хойш 4 сарын турш нарийн шинжилгээ, тестүүдийг хийсний үндсэн дээр эцсийн хариу гарлаа. Харамсалтай нь Солонгосын олон компаниудад тохиолдсон энэ асуудал, Dear, Klairs брэндийн бүтээгдэхүүнд мөн тохиолдож, эцсийн тестээр дээрх 2 бүтээгдэхүүний SPF төвшин 50-аас бага гарсан тухай Wishcompany-аас мэдэгдээд байна. Мэдэгдэлтэй танилцах бол энд дарна уу.

Эдгээр 2 бүтээгдэхүүн нь үргэлж хэрэглэгчдийн хамгийн дуртай, байнга хэрэглэдэг, итгэл хүлээлгэсэн бүтээгдэхүүн байсан боловч шинжилгээний хариу хангалтгүй гарч, хэрэглэгчдийнхээ Dear, Klairs брэндэд хүлээлгэсэн итгэлийг алдсандаа Wishcompay, Dear Klairs брэнд болон BeautySecrets компанийн зүгээс гүнээ хүлцэл өчиж байна.

Бид танд учруулсан хохирлыг барагдуулах, алдаагаа залруулах үүднээс таны худалдан авалтын үнийн дүнг 100% буцаан олгохоор боллоо. Энэ нь таны хүлээлгэсэн итгэл, хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй ч бид өөрсдийн зүгээс хохирлыг багахан ч гэсэн нөхөхийг хичээж буйг хүлээн авна уу.

Та дараах Буцаан олголтын нөхцөлтэй танилцаж, хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлтийг 2021.05.31-г дуустал хүлээн авч, 2021.06.01-ээс 2021.06.30-ны хооронд буцаалтыг олгох болно.

БУЦААН ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ

Буцаан олголт авахад дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • beautysecrets.mn, Шангри-ла болон RiverGarden салбар, Flamme cosmetics-ийн салбаруудаас дараах 2 төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авсан байх. Үүнд, Soft airy UV essence, Mid day blue UV shield
  • Дэлгүүрээс худалдан авсан бол худалдан авалт хийсэн баримттай байх
  • 2019.07 сараас 2020.12 сарын хооронд худалдан авалт хийсэн байх
  • Буцаан олголтын хүсэлтээ 2021.05.31-ээс өмнө илгээх.

beautysecrets.mn сайтаас худалдан авсан онлайн захиалгад буцаан олголт авах бол энд дарна уу.

Шангри-Ла, РиверГарден салбар дэлгүүр, Flamme store-с худалдан авсан бүтээгдэхүүнд буцаан олголт авах бол энд дарна уу.

Дараах тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй. Үүнд:

  • 3-дагч борлуулагч, албан ёсны эрхгүй газраас хийсэн худалдан авалтад буцаалт олгохгүй. 
  • Хямдралтай үед авсан бол тухайн дүнгээр буцаалтыг тооцно. 
  • Хүргэлтийн зардлыг эргэн олгохгүй болно.

Wishcompany, Dear, Klairs брэндийн зүгээс нарнаас хамгаалах бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний үйдвэрлэл, лабротарийн хяналт, үр дүнд онцгойлон анхаарч ажиллах болохоо амлаж байна. Биднийг ойлгож, буцаан олголтыг худалдан авалт хийсэн хүн нэг бүрд хүргэхэд хамтран ажиллахыг танаас хичээнгүйлэн хүсье. Баярлалаа.

Нарны тосны буцаалттай холбоотой тодруулах зүйл байвал klairsmongolia@gmail.com хаягаар имэйл илгээн, бидэнтэй холбогдоорой.