Нарны тос – Асуулт & Хариулт

Та асуу бид хариулъя. Дааврын гаралтай батгыг хэрхэн арчлах вэ, өсвөр насанд зовхины тос хэрэглэж эхлэх нь зөв үү буруу юу гэх мэт өдөр тутам тулгардаг асуултуудад бид хариулж байна.  

Их л амархан санагддаг тиймүү? Гадагшаа гарахаасаа өмнө наранд өртөх магадлал өндөртэй хэсэгтээ нарны тосоо түрхээд л болчихно. Нарны тосыг хэзээ , хаана, хэрхэн түрхэх вэ гэдэг нь маш чухал, нэлээд толгой эргүүлдэг. Үүнтэй холбоотой сүүлийн үеийн судалгаануудыг нэлээд уншиж судлан нарны тостой холбоотойгоор маш их тулгардаг асуултуудад хариулт өгч байна. Арьсаа хамгаалж, залуу сайхан чигээр нь авч үлдэцгээе !

Q. Нарны тосыг арьс арчилгааныхаа яг хэзээ нь түрхэх вэ? 

A. Арьс судлалын эмч нар, эрдэмтэн судлаачид дараах зүйл дээр санал нийлж байна. Нарны тосыг өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хамгийн сүүлд хэрэглэнэ. Ингэснээр л нарны тосны SPF үндсэн үүргээ гүйцэтгэж чадна. Нарны тосоо түрхсэний дараа юу ч түрхэх ёсгүй. Хэрэв ямар нэгэн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэвэл үйлчилгээг нь сулруулж, үр дүн багатай байх болно.

Q. Нарны тос түрхэхээсээ өмнө заавал чийгшүүлэх суурь тос түрхэх ёстой юу?

A. Өндөр зэрэглэлийн хамгаалалттай байхын тулд өдрийн чийгшүүлэх суурь тос ч хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байвал сайн. Хэрэв хэрэглэж байгаа нэг бүтээгдэхүүн чинь SPF 30 ба түүнээс дээших үзүүлэлттэй бол 2 дахь бүтээгдэхүүн нь заавал нарны хамгаалалттай байх шаардлагагүй. Арьсныхаа онцлог тохируулан, элдэв нэмэлт үнэргүй, хангалттай антиоксидантаар баялаг тос сонгоорой. Судалгаанас үзвэл нарны тосны доор антиоксидантаар баялаг сэрум түрхвэл илүү үр дүнтэй байна.

Бүх төрлийн арьсанд тохирох хөнгөн бүтэцтэй. Гүн чийгшүүлэх, арьсанд дээд зэргийн тэжээл өгөх, арьсны өнгийг сэргээж жигдлэх, үрчлээс үүсэхээс сэргийлэх, антиоксидантууд болох Витамин Ц ба Е-р баялаг.

Сүүлийн үед бидний дурлаад байгаа антиоксидантаар баярлаг Skin Lab Vitamin Serum-ийг онцолж байна. Онцлох болсон шалтгаан нь Витамин Ц өдрийн гэрэлд өртөж өнгө нь хувирахаас хамгаалсан tube буюу шахдаг савалгаатай. Мөн төгс найрлага бүхий Витамин Ц ба Витамин Е-г хамт хэрэглэсэн тохиолдолд антиоксидантын үйлчилгээ нь улам идэвхжиж, арьсны хөгшрөлтөд нөлөөлж байдаг гадаад гол хүчин зүйлүүдээс арьсыг хамгаалдаг.

Q. Гадагшаа гарахаасаа өмнө яг хэдий үед нь нарны хамгаалалттай тосоо түрхэх вэ?

A. Гадагш гараxаас 15-30 минутын өмнө түрхвэл сайн бөгөөд хувцаслахаасаа өмнө сайтар шингээгээрэй. Түрхэнгүүтээ хувцаславал хувцсанд арчигдаж үрэгдэн үр дүн нь буурна гэдгийг санаарай. Дахиад л давтан сануулъя. Гарахын өмнө заавал нарны тосоо түрх. Судалгаанаас үзэхэд нарны хорт туяа, нарны хамгаалалтгүй арьстай өдрийн цагаар гадагш гарахад л шууд арьсыг гэмтээж эхэлдэг байна. Бүр өдрийн цагаар шүү, зөвхөн нарны туяанд өртөхөд биш.

Q. Хэр их хэмжээтэй түрхэх вэ?

A. Харамгүй түрхэх хэрэгтэй. Гэхдээ харамгүй түрхэнэ гэж хэр их түрхэхийг хэлдгийн бол? ½ цайны халбага хэмжээтэйг нүүрэндээ, шот хундаганы хэмжээтэйг биедээ түрх гэсэн ерөнхий хэмжээ байдаг хэдий ч энэ нь харьцангуй ойлголт юм. Учир нь хүн бүрийн биеийн хэмжээ, галбир ялгаатай. Хамгийн зөв хэрэглээ бол гадагш гарахаасаа өмнө наранд өртөмтгий арьсандаа нарны тосс түрхэх, иллэг хийх, их удаан хугацаагаар өдрийн цагаар гадаа байхаар бол дахин нэг нимгэн давхарлаж түрхэх.

Q. Хэдий хугацааны дараа нарны хамгаалалтаа сэргээх вэ?

A. Нарны тосон дээрх SPF тоо нь тухайн хүний арьс нарны тос түрхээгүй үед хэр хугацаанд түлэгдэх хугацаанаас төдий дахин урт хугацаанд арьсыг хамгаална гэдгийг илтгэдэг. Жишээ нь, та эмзэг арьстай тул хурц наранд 4 минут байхад арьс улайж түлэгдэж эхэлдэг гэж төсөөлье. Таны нарны тос SPF30 хамгаалалттай бол түрхснээс хойш 4 x 30=120 минут буюу 2 цагийн турш таны арьсыг хамгаалах чадвартай. Инэнхи хүмүүсийн арьс ил мэдэгдэхгүй ч 5 минутын дотор улайж, гэмтэж эхэлдэг тул ихэнхи нарны тосыг 2-3 цаг тутамд давхарлаж түрхэхийг зөвлөдөг.

Q. Усанд сэлэхдээ нарны тосыг яаж хэрэглэх вэ?

A. Усны хамгаалалттай нарны тос нь арьсны гадаргуу дээр чийглэг бүрхүүл үүсгэж, хэвийн нарны тосноос илүү усанд тэсвэртэй болдог. Энгийн нарны тостой харьцуулахад хамгаалалт нь илүү удаан тогтдог тул 2 цаг тутамд давхарлахаас илүүтэй бүтээгдэхүүний заавар дээрх хугацааг баримтлах нь зүйтэй.

Хөнгөн зөөлөн бүтэцтэй, усны хамгаалалттай, SPF50 PA++++ буюу нарны хэт ягаан туяанаас хамгаалах өндөр хамгаалалттай бүтээгдэхүүн.  Gel Water Drop хэмээх шинэлэг технологиор хийгдсэн, арьсны гадаргуу  дээр чийглэг бүрхүүл ялтас үүсгэдэг.

Усан суурьтай нарны тос нь спортоор хичээллэдэг, усанд сэлдэг, мөн аммархан хөлөрдөг хүмүүст тохиромжтой. Усны хамгаалалттай учраас ялгарсан хөлсийг даган арилахгүй гэдгээрээ онцлог. Усан суурьтай нарны тоснуудыг төлөөлөх Waterproof Cica Sun Lotion тосыг танилцууулж байна. Арьсан дээр юу ч түрхээгүй юм шиг усны дусал шиг бүтэцтэй нарны тос гэвэл итгэх үү? Туршаад үзээрэй!

Q. Нарны хамгаалалттай энгэсэг, крем, cushion түрхэх бол нарны тос түрхэхгүй байж болох уу?

A. Бүтээгдэхүүний гаднах шошгоны мэдээллээс харвал арьсыг хамгаалахад хангалттай харагдах хэдий ч нарны тосыг 100% орлохгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд арьс арчилгааны гэхээсээ илүү нүүр будалтын бүтээгдэхүүн гэдгийг санаарай.

Нарны хамгаалалттай хуурай энгэсэг, cushion-ийг нарнаас хамгаалах үндсэн хэрэгсэл тул өдрийн туршид хамгаалалтыг сэргээх зорилгоор ашиглах нь илүү тохиромжтой.

Нөсөө толбыг маш сайн халхалж, арьсны өнгийг жигдлэх үйлчилгээтэй өд шиг хөнгөн түрхэгддэг ВВ крем. Найрлагын 35%-ийг эмгэн хумсны салстаар бүрдүүлсэн учир арьсыг чийглэг, гялалзсан харагдуулна. SPF 50+ PA+++ давхар нарны хамгаалалттай.

Illuminating Supple Blemish Cream нь өө дарагч крем бөгөөд BB крем гэдэг нэрээрээ танигдсан, арьсны натурал өнгийг тодотгож өгдөг бүтээгдэхүүн юм. Маш хөнгөн бүтэцтэй учраас арьсныхаа өнгөнд тааруулан давхарлан түрхэх боломжтой. SPF 40 хамгаалалттай.

Энэ бүтээгдэхүүн нь нүүр будгийн үндсэн суурь бөгөөд чийгшүүлэхээс гадна арьсыг цайруулж, нарны туяанаас хамгаалах гэсэн үндсэн үүрэгтэй. Арьсыг гэрэлтсэн тунгалаг харагдуулна. Түрхэхэд маш хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг чийгшүүлж, бүхэл өдрийн турш гэрэл цацарсан харагдуулна.

Q. Нарны тосны үйлчилгээг илүү сайжруулах боломж байдаг уу?

A. Ахиад л Витамин Ц! Вит Ц нь маш идэвхтэй антиоксидант бөгөөд нарны тосны өмнө арьс арчилгаандаа хэрэглэхэд хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах чадамжийг дээшлүүлдэг. Иймд таны хүсвэл хамт хэрэглэх боломжтой гэсэн үг.

Эсрэгээрээ, Витамин Ц серум хэрэглэсэн үедээ нарны тосыг заавал түрхэх хэрэгтэй. Учир нь антиоксидантын нөлөөгөөр арьс илүү мэдрэг, эмзэг болдог тул өндөр хамгаалалттай нарны тосыг түрхээрэй.

Q. Наранд түлэгдчихлээ. Одоо яах вэ?

A. Наранд түлэгдсэн үед арьсандаа зөвхөн тайвшруулах, зөөлөн үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Үүний нэг нь Алое агуулсан бүтээгдэхүүнүүд.

95% органик зуун настын гел. Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй ба харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой.

The Rich Moist Soothing Serum нь эмзэг арсыг тайвшруулах үйлчилгээтэй. Арьсны гадаргуу дээрх хэмийг багасгаж, гүн чийгшүүлэн тайвшруулж, улмаар арьсыг сэрүүцүүлнэ.