SUNSAFE 2022

Зуны улиралд бидний арьс нар салхины нөлөөгөөр амархан улайж, түлэгддэг. Харин энэ үед хэрэглэхэд тохирох дараах брендүүдийг танд санал болгож байна. Эдгээр 4 брендийн бүтээгдэхүүнүүд нь бүгд арьсны эмч нараар хянагдсан, харшлын тестээр баталгаажсан тул эмзэг арьсанд ч тохирно. Бүх насныханд тохирох, химийн болон минерал нарны тоснуудыг багтаасан.

"Doctor's care at home"

Бүтээгдэхүүн бүр нь боловсруулалтаас чанарын баталгаажилт хүртэл мэргэжлийн арьсны эмчээр бүрэн хянагдсан.

"The Birth of Natural Beauty"

Судалгаа, шинжилгээний үр дүнд суурилсан, өнгө үзэмжтэй, чамин гэхдээ үр дүнтэй, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд...

“Daily Pure Skin Care”

Бүтээгдэхүүнүүд нь арьс салстад харшлах магадлал 0.00 учир нялх хүүхдэд ч хэрэглүүлж болохоор зөөлөн, аюулгүй.

“Makes a Pragmatic Beauty"

Энгийн гэхдээ үр дүнтэй бүтээгдэхүүнээр нүдэнд үзэгдэх өөрчлөлтийг харуулах прагматик гоо сайхны бүтээгдэхүүнүүд...

PHYSICAL SUNSCREENS

Минерал, бидний сайн мэдэхээр Физикал нарны тос нь зинк, титанум диоксид зэрэг идэвхтэй орцыг агуулна. Ингэснээр арьсны гадаргуу дээр биет хамгаалалт үүсгэж, нарны хортой туяаг ойлгох замаар бидний арьсыг хамгаална. Америкийн Арьс судлалын Академи-аас эмзэг, батга гарамтгай арьстай хүмүүст минерал нарны тос хэрэглэхийг зөвлөдөг.

Минерал нарны тос нь түрхсний дараа арьсыг цайруулж, шохой шиг хуурай мэдрэмж төрүүлдэг гэдэг ч технологийн дэвшлийн тусламжтайгаар хөнгөн бүтэцтэй физикал нарны тос зах зээлд тасралтгүй нэвтэрсээр байна.

CHEMICAL SUNSCREENS

Химийн нарны тос oxybenzone, avobenzone, octisalate, octocrylene, homosalate ба octinoxate гэсэн 6 төрлийн идэвхтэй орцоос агуулдаг ба нарны хортой туяаг өөртөө шингээн авч, дулаан болгон хувиргаад эргээд арьсаар дамжуулан гаргах замаар арьсыг хамгаалдаг.

Хөнгөн бүтэцтэй, түрхэхэд хялбар, илүү өнгөлөг, чийглэг харагдуулдаг тул хэрэглэгчдийн олонхи нь химийн нарны тосонд дуртай байдаг. Гэхдээ химийн нарны тосон дахь идэвхтэй орцууд нь арьсыг эмзэгшүүлэх, харшлах хандлагатай байдаг тул батга гарамтгай болон эмзэг арьстай хүмүүст тохиромжгүй.

БЛОГ

Нарны хамгаалалт - 101

Хүүхэд байхад зун боллоо гэж хамгийн ихээр баярладаг байсан ч одоо зун гэвэл арьс арчилгааны хамгийн чухал хэсэг болох нарны тос бодогддог болжээ. Хэрвээ та нарны тос хэрэглэдэггүй бол энэ нийтлэлийг заавал уншаарай...

Хүүхдийн арьсыг хэрхэн нарнаас хамгаалах вэ?

Бага насандаа 5-аас дээш удаа наранд түлэгдэж байсан бол арьсны хорт хавдар тусах магадлал 80% нэмэгддэг. 6 сараас дээш нярай хүүхдэд нарны тос түрхэж болно; ингэхдээ физикал нарны тос сонгоорой...

Q&A - Нарны тосны тухай асуулт ирлээ

АBeauty Secrets-ийн утас, чатаар Нарны тостой холбоотой хамгийн их асуудаг асуултын хариултуудыг нэгтгэн хүргэж байна. Нарны хамгаалалттай крем түрхэх үедээ нарны тос түрхэхгүй байж болох уу? Яг хэзээд нь түрхэх вэ?...

X