Зунаас намрын арьс арчилгаанд шилжихэд өгөх зөвлөгөө

Нар цаашилж цас хаяанд буусан, алтан намрын мэндийг BS-чүүддээ хүргэе!

Улаанбаатар хотын гудмаар сурагч, залуус холхилдоод, модод шаргалтан алаглаад, нар хүртэл мандах нь оройтоод, намрын сэрүү орсныг ажвал өвлийн цөвүүн хүйтэн цаг хэзээ мөдгүй ороод ирэх нь ээ.

Тэгэхээр манайх шиг явган салхи, хуурай агаар, хүйтэн цаг ууртай оронд охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд маань ч гэсэн намрын улиралд зохицуулан арьсаа арчилгаандаа багахан өөрчлөлтийг оруулахгүй бол нүүр, биеийн арьс нь хуурайшиж хагараад, хэцүүхэн болох вий гэж бодоод Beauty Secrets–ийнхэн нь Зунаас намрын улиралд шилжих арьс арчилгааны зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

 

1. Зөөлөн, хуурайшуулахгүй нүүр цэвэрлэгч сонгоорой

 

Зун улиралд хөлс, тос их ялгарч бидний арьсан дээр батга гарах гээд байдаг учраас бүгдээрээ энэ зунжин арчиж, гуужуулж, цэвэрлэх бүтээгдэхүүн илүү түлхүү хэрэглэсэн болов уу? 

Зунаас намрын улиралд шилжихэд агаарын хэм +20С-ээс -10C хэм хүртэл огцом хэлбэлзэж, нарын эрч буурч, салхи хүйтэрч, бороо ч багасдаг учраас арьс маш хурдан хуурайшиж, гэмтэх гээд байдаг.

TL;DR Тиймээс хэрвээ нүүр цэвэрлэгч усаар будгаа арчиж цэвэрлэдэг байсан бол одоо тосон эсвэл сүүн цэвэрлэгчээр будгаа арилгаж, нүүр цэвэрлэгчээ сайтар судалж байгаад pH ~5.5 гэсэн тэмдэглэгээтэй “зөөлөн, хуурайшуулахгүй, чийгшүүлнэ” гэх мэт тайлбартайг сонгож хэрэглээрэй.

Нүүрний бохирдол, будгийг гүн цэвэрлэж, чийгшүүлэх сүүн шингэн

Арьсны нүхийг гүн цэвэрлэдэг, хуурайшуулдаггүй зөөлөн хөөсөн цэвэрлэгч

 

2. Гүн чийгшүүлэх тонероор чийгээ алдахаас сэргийлээрэй

 

Зуны улиралд гуужуулдаг, цэвэрлэдэг, арчдаг тонерууд од болдог, тийм биз? Гэхдээ монгол хүмүүсийн арьс хүйтэн цаг уураас болж нимгэн, амархан улайдаг, хуурай, эмзэг байдаг учраас зарим нэгэнд нь ийм тонер тохирохгүй байж мэдэх юм. 

Таны арьс хүрэхэд барзгар, хуурайшиж, таталдаад, холцруутах гээд байх шиг санагдвал арьсанд усан чийг өгч, чийгийг удаан хадгалах тонер хэрэглээрэй. Ингэвэл дараа дараагийн бүтээгдэхүүнүүд арьсанд илүү сайн шингэж, намрын хүйтэн, хуурай агаараас болж чийгээ алдаж хуурайшихаас сэргийлнэ. Чийгшүүлэх тонер нь чийгшүүлэгч тосны үйлчилгээг ч гэсэн нэмэгдүүлж, арьсыг зөөлөн, булбарай болгож, хүйтэн агаараас арьсыг хамгаалахад их нэмэртэй.

Хэт хуурай, мэзэг арьсыг гүн чийгшүүлж эмчлэх тонер

3. Наранд борлосон бол витамин Ц серум хэрэглэж, гуужуулалтаа багасгая

 

Наранд борлосон арьсыг хүмүүс зүлгэж, үрээд, гуужуулаад байвал арилчих юм шиг боддог. Гэхдээ яг үнэндээ борлосон арьсыг цайруулахад нарны тос + цайруулах серум + хэсэг хугацаа л байхад ханаглттай бай долоо хоногт 2, 3 удаа гуужуулснаас илүү үр дүнтэй байна.

Иймээс гуужуулах алхмаа долоо хоногт 1-2 болгож багасгаад эрчимтэй цайруулах серум хэрэглээд үзээрэй. 

(хэрвээ цайруулах серумээрээ витамин Ц эсвэл ретинолыг хэрэглэхээр шийдээд ямар төрлийг нь сонгохоо мэдэхгүй байвал үргэлж хамгийн зөөлөн, бага хувьтайг нь сонгож байгаарай)

15% -ийн цэвэр витамин С, Ferulic хүчил мөн чацарганы ус зэргийг найрлагадаа агуулсан ба антиоксидантын үйлчилгээтэй, арьсыг цайруулж, батгашихаас сэргийлж, коллагеныг нэмэгдүүлж улмаар нарны хэт ягаан туяанаас хамгаална.

15% цэвэр витамин Ц-тэй серум арьсыг эрчимтэй цайруулна

4. Чийг алдахаас сэргийлэх илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос сонгоё

 

Таны зун хэрэглэж байсан гелин, усан суурьтай, тос агуулаагүй гэсэн шингэн чийгшүүлэгч тоснууд одоо таны арьсанд хангалттай чийг өгч чадахгүй болов уу. Ийм төрлийн тоснууд ихэвчлэн арьсанд усан чийг өгч (hydration), чийглэг мэдрэмж төрүүлэх зориулалттай байдаг. Тэгвэл одоо танд арьсан дээр чийгийн бүрхүүл үүсгэж, арьсны доторх чийгийг түгжиж хуурайшихаас сэргийлэх чийгшүүлэх тос (moisturizer) хэрэгтэй.

Ийм тоснууд ихэвчлэн lotion, emulsion, cream гэж бичсэн сүүн шингэн шиг гелин тосноос илүү өтгөн бүтэцтэй байдаг.

Эмзэг, хэт хуурай арьсыг гүн чийгшүүлэх зуун наст, гиалуроны хүчил, коллагентэй чийгшүүлэх тос

5. Нар буцсан ч нарны тосоо зогсоохгүй хэрэглэе

 

Нарнаас ялгарах хэт ягаан туяанууд нь нарны халуун илчтэй хамааралгүйгээр жилийн дөрвөн улирал бидний арьсанд хүрч гэмтээж байдаг учраас зун дууссан ч нарны тосоо өдөр бүр түрхээрэй. Энэ нарны туяанаас үүдэлтэй борлох, түлэгдэх, улайх, үрчлээтэх, хорт хавдар үүсэх гэх мэт олон асуудлаас таныг хамгаална.

Физикал нарны тоснууд матте болж тогтдог учраас арьсыг хуурайшуулах гээд байдаг. Тиймээс хэрвээ та хуурай, холимог арьстай бол химийн нарны тосыг хэрэглээд үзээрэй. Чанартай гоо сайхны брэндээс сонгож авахгүй бол гарал үүсэл нь тодорхойгүй химийн нарны тос нь арьсыг цочроох, харшлах өндөр магадлалтай байдаг шүү.

Нүүр, биеийн физикал болон химийн хосолсон нарны шингэн тос

6. Бие, уруул, зовхиндоо ч гэсэн чийгшүүлэх тос харамгүй түрхье

 

Үргэлж ил гардаг гар, хөл, цээж намрын улиралд хуурайших илүү магадлалтай учир үүнээс сэргийлж өглөө, орой бүр биендээ чийгшүүлэх тос харамгүй түрхье. Амархан хуурайшдаг тохой, өвдгөө ч гэсэн мартаж болохгүй. 

Ороолт, малгай өмссөн ч бидний нүд үргэлж хүйтэн агаарт цохигдох учраас хэрвээ таны зовхи хуурайшаад, таталдаад байвал зовхины тос, маск эсвэл наалт тавиарай. Урууландаа ч гэсэн чийгшүүлэх балм түрхээд хоноорой.

Уруул, тохой зэрэг хуурайшсан арьсыг чийгшүүлж, зөөллөх календула цэцгийн балм

Хуурайшиж хөхөрсөн доод зовхинд гүн чийгшил өгөх гиалуроны хүчилтэй наалт

Арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлэх байгалийн охь тосоор баялаг биеийн тос

7. Агаар чийгшүүлэгч ажил эсвэл гэртээ тавих

 

Гадаа хүйтрэхэд өрөө тасалгаа ч гэсэн дагаад хүйтрэх учраас таны гэр, ажлын халаалт ирээд агаарыг илүү хуурайшуулж байх магадлалтай. Тиймээс шаардлагатай бол агаар чийгшүүлэгчийг нэмэлтээр өрөө тасалгаандаа тавиарай.

Зөвлөгөөг бэлтгэн хүргэсэн: Beauty Secrets-ийн арьс арчилгааны зөвлөх Халиун.