Масктай үеийн зуны арьс арчилгааны зөвлөгөө

Энэ зуныг КОВИД-гүй, МАСК-гүй өнгөрөөнө гэж бодсон боловч бидний санаснаар болсонгүй. Энэ зуныг ч гэсэн бид бие биетэйгээ маскны цаанаас харьцаж өнгөрөөх нь ээ. Мэдээж маскаа зүүх нь бидний ухамсар, иргэний үүрэг, бусдыгаа хүндлэх, гэр бүлээ хайрлаж буйн илэрхийлэл болохоор юуг нь гомдоллох вэ. Сайхан цаг дахиад ирнэ гэж итгээд л халдвар хамгаалалтын дэглэмээ үргэлжлүүлнэ дээ.

Даанч ингэж хэлээд л санаснаар болчихдог хорвоо биш юм даа, тийм ээ, бүсгүйчүүд ээ? Эрчүүдээс илүү бид л гормоны батга, нөсөө толбо, нүхжилт, үрчлээснээс болж шаналдаг болохоор өдөр бүр масктай явсаар одоо ч бараг маскгүй үеийнхээ толигор, гөлгөр арьсыг ч мартлаа даа. Дээрээс нь зуны ид халуун өдрүүд эхэлж хурц наранд хөлрөөд л, тэр нь маскны доторх халуун амьсгал, нүүрний будаг, арьсны себумтай холилдоод ёстой л баахан асуудлын балчиг болж байна даа.

Гэхдээ л эмэгтэйчүүд болсон хойно, бид хэзээ ч арьсаа арчлахаа зогсоохгүй, тийм биз? Тийм учраас өнөөдөр бид танд МАСК ЗҮҮХ ҮЕИЙН ЗУНЫ АРЬС АРЧИЛГААНЫ талаар хэрэгтэй хөөрхөн зөвлөгөөнүүдийг хэлж өгье.

  • Өглөө оройдоо нүүрээ заавал угаах. Амралтын өдөр гэрээсээ гарахгүй байсан ч, өглөө сэрээд нүүрээ угаамааргүй санагдсан ч, эсвэл нүүрээ буддаггүй байсан ч. Ингэхдээ:
    • Оройдоо тосон эсвэл усан цэвэрлэгчээр “давхар цэвэрлэгээ” хийх. Хар батгатай хүмүүс байвал тосон цэвэрлэгч ашигладаг “skin gritting method”-ыг туршаад үзээрэй.

Арьсыг гүн цэвэрлэх тосон цэвэрлэгч

    • Нүүр цэвэрлэгч нь арьсыг огт “гөлчийтөл нь цэвэрлэсэн” мэт таталдуулах мэдрэмж төрүүлэх ёсгүйг анхаараарай. Ийм хүчтэй цэвэрлэгчнүүд арьсны хамгаалалтын бүрхүүлийг устгаж арьсыг хуурайшуулдаг гэдгийг анхаараарай. Шинээр цэвэрлэгч сонгохдоо: pH бага, бага зэргийн хүчиллэг, зөөлөн, хуурайшуулахгүй эсвэл чийгшүүлнэ гэх мэт тайлбартай бүтээгдэхүүн сонгоорой.

Арьсны нүхэн дэхь бохирдлыг цэвэрлэнэ

    • Нүүрээ цэвэрлээд арьсаа хув хуурай болтол нь хүлээлгүй, бага зэргийн чийгтэй байхад нь дараагийн бүтээгдэхүүнээ шууд түрхээрэй. Хэрвээ нүүрээ алчуураар арчдаг бол үрж арчиж болохгүй шүү.
  • Долоо хоногт 1-2 удаа арьсаа тогтмол гуужуулаарай. Бидний арьс 28-40 хоног тутам шинэчлэгдэж байдаг ба бид минутад 30,000-40,000 үхсэн арьсны эсийг арьсны гадарга дээрээ хуримтлуулдаг учир арьсаа тогтмол гуужуулж байх нь маш чухал. Ингэхдээ:
    • Амархан улайдаг, цочирч эмзэгшдэг, хуурайшдаг арьстай бол скраб битгий ашиглаарай. Ашигласан ч арьсаа битгий улайтал нь үрээрэй.
    • Хар батга, нүхжилт, үрэвсэл, илүүдэл тослогийн асуудалтай бол ВНА гэдэг хүчлээр, харин нөсөө толботой, жигд бус арьсны өнгөтэй, барзгар арьстай, цагаан батгатай бол АНА гэдэг хүчлээр, эмзэг, мэдрэмтгий арьстай бол ВНА-ийн оронд РНА, АНА-ийн оронд LHA гэдэг хүчлээр арьсаа гуужуулаарай. 

Хар батгыг арилгаж, арьсны нүхийг цэвэрлэнэ

    • Хэрвээ анх удаа хүчил ашиглаж эхлэх гэж байгаа бол хагмийн бага хувьтай хүчлээс эхлэн арьсаа аажмаар дасгаарай. Эсвэл өдөр тутам ашиглаж болох давхар гуужуулах үйлчилгээтэй тонер, цэвэрлэгч, чийгшүүлэгч тос гэх мэтийг ашиглаарай.

Арьсны pH орчинг тэнцвэржүүлж, зөөлөн гуужуулж, чийгшүүлэх тонер пад

  • Арьсны хамгаалалтын бүрхүүлийг сэргээх, эмчлэх чийгшүүлэгч тос түрхээд үзээрэй. Маск арьсыг байн байн үрэх үед эсвэл арьс арчилгаагаа буруу хийснээс болж бидний арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтдэг. Үүнээс болж арьс тослог хэр нь ээ хуурай эсвэл эмзэгшиж, улайх, бэржгэр юм туурах зэрэг олон асуудлууд үүсдэг. Иймээс хэрвээ та өөрийнхөө арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтсэн гэж бодож байвал:
    • Ceramide, hyaluronic acid, squalane агуулсан #skin barrier-ийг сэргээх, эмчлэх үйлчилгээтэй чийгшүүлэгч тос түрхээд үзээрэй. 

Эмзэг, тослог арьсанд ч тохиромжтой гүн чийгшүүлэх тос

Арьсны хамгаалалтын бүрхүүлийг сэргээх ампуль

Арьсыг тайвшруулж эмчлэх тос

 

    • Арьсны хамгаалалтын бүрхүүл нь өөх тосноос бүрддэг (арьсны себум, серамид, сквален, триглицерид г.м) учир оройн арьс арчилгаандаа охь тоснуудыг (rosehip seed oil, jojoba seed oil, sunflower seed oil г.м) нэмээд үзээрэй. Охь тоснууд нь эрдэс бодис, амин дэмээр баялаг бөгөөд арьсны тос-усан чийгийн харьцааг тэнцвэржүүлж, хамгаалалтын бүрхүүлийг сэргээдэг учир арьсыг эрүүл байлгахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Арьсанд тэжээл өгөх нохойн хошууны охь тос

Гэхдээ охь тосыг шөнийн арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн алхам болгож нимгэн түрхээрэй. Цайны модны тос бол бактерийн эсрэг үйлчилгээтэй учир зөвхөн батгатай, үрэвсэлтэй хэсэгтээ түрхвэл тохиромжтой. Мэдээж охь тос учраас өглөө сэрэхэд тослогтож гялтайж сэрэх магадлалтай учир өглөө сэрээд нүүрээ цэвэрлэж угаахад л болно. 

Тослог арьсанд ч гэсэн охь тос түрхэж болно. Харин ч тослог арьсанд хамгийн хэрэгтэй зүйл байж мэдэх юм.

  • Арьсныхаа онцлог, цаг агаарт тохирсон чийгшүүлэгч тос түрхээрэй. Ингэхдээ:
    • Хуурай арьстай бол гүн чийгшүүлэх lotion, тослог арьстай бол усан суурьтай, хөнгөн gel, холимог арьстай бол чийгшүүлэгч тосоо тослогтдог хэсэгтээ маш нимгэн, хуурайшдаг хэсэгтээ давхарлаж түрхэж болох юм.

Бадамлянхуан цэцгийн устай маш хөнгөн, чийгшүүлэх тос

Холимог, тослог арьсанд тохиромжтой чийгшүүлэх гелин тос

 

    • Маск зүүж байгаа, зун болж байгаа учраас чийгшүүлэгч тосоо ерөнхийдөө нимгэн түрхэж, арьсны нүхийг бөглөх өтгөн, зузаан, силикон агуулсан бүтээгдэхүүн сонгохгүй байгаарай.
  • Минимал арьс арчилгааг сонгоорой. Ингэхдээ:
    • Элдэв үнэр, өнгө оруулагч бодис агуулаагүй, болбол цөөн орц найрлагатай бүтээгдэхүүн сонгон.
    • Шинэ эсвэл идэвхт найрлагатай бүтээгдэхүүн туршиж үзэхээ түр азнах. Арьс тань харшилж, цочрох үгүйг хэлж мэдэхгүй шүү дээ. Масктай үед асуудлыг нэгээр нэмээд яах вэ?

Ялангуяа: Витамин Ц, ретинол, АНА, ВНА зэрэг батганы эсрэг, хөгшрөлтийн эсрэг, нөсөө толбо бүдгэрүүлэх, сорви арилгах, эрчимтэй гуужуулах зэрэг хүчтэй бүтээгдэхүүнийг анх удаа хэрэглэх гэж байгаа бол бусдаас зөвлөгөө сайн авч, судалж, арьсныхаа одоо байгаа байдлыг ажигласны дараа шийдвэрээ гаргаарай. Нэг удаад нэг л идэхвт бүтээгдэхүүн хэрэглэж байж болох юм.

  • Арьсыг тайвшруулах, үрэвслийн эсрэг маскаа долоо хоногтоо ядаж 1 удаа тавиарай.

Арьсыг тайвшруулж, үрэвслийг намдаах угаадаг маск

  • Өдөр бүр нарны тосоо түрхээрэй. Ингэхдээ:
    • Футболк, шорт өмсөхөд ил гарч буй биеийн хэсэгтээ ч гэсэн нарны тос түрхэж эсвэл малгай, шүхэр, өмд өмсөж арьсаа хамгаалаарай. 
    • Нарны тосоо арьсандаа жигд, харамгүй түрхэж, тасралтгүй наранд гарч байгаа бол 2-3 цаг тутам марталгүй давхарлаж түрхээрэй.
    • Манай дэлгүүрт бүх төрлийн арьсанд тохирох, химийн, физикийн, чийгшүүлэх, тослогийг дарах, цайдаггүй, нүүр будалтын суурь болгон түрхэж болох нарны тоснууд төрөл төрлөөрөө худалдаалагдаж байгаа.

Та энд дарж манай дэлгүүрт зарагдаж буй нарны тоснуудтай танилцаарай.