Зуны улиралд дагаж хэвшүүлэх 12 үндсэн арьс арчилгаа

Зуны улирал бол арьсаа маш сайн, нэлээд цаг гаргаж арчлах цаг. Хурцаар төөнөсөн нар, бүгчим халуун таны арьсыг хэзээ ч өршөөхгүй. Хүрээлэн байгаа гадаад орчны бохирдлууд нь таны арьсны төрөлх гэрэл гэгээг үгүй хийж, арьсыг тослог, өнгө муутай, батга гарамтгий болгодог байна. Харин зуны улиралд арьсаа хэрхэн арчлах талаар сайтар уншиж ойлгоод ягштал биелүүлвэл эрүүл сайхан арьстай хэвээр байх болно.

Зуны улирал таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зуны саруудад агаарын хэм ихсэж, чийг болон халуун агаар холилдон арьсны тослог давхаргыг идэвхжүүлж ажиллагаанд оруулдаг. Ингэснээр тослог төрлийн арьсыг улам тослогжуулж, хуурай төрлийн арьсыг ширүүн хуурай, цоохор болгодог. Нарны туяаны эрчимжилт меланин будагч бодисыг илүү ихээр нэмэгдүүлдэг. Хүн бүхний мэддэгчлэн меланин хэмээгч бодис нь арьсыг хар бараан болгон, хөгшрөлт ба арьсны хавдар үүсгэдэг. Мөн халуун дулаан агаар нь арьсны нүхжилтүүдийг нээж, тоос шороо, нян бохирдлоор дүүргэж, улмаар батгаших нөхцөл байдлыг бүрдүүлдэг.

Зуны улиралд арьсаа хэрхэн арчилах вэ?

1. Нүүрээ угаахдаа маш сайн анхаараарай.

Өвлийн улирлаас зуны улиралд шилжихэд нүүр цэвэрлэх угаагчаа солих хэрэгтэй гэдгийг санаарай. Өвлийн улиралд тэжээлээр хангах нүүр цэвэрлэгч зөв сонголт байдаг бол зуны улиралд илүүдэл тослогыг цэвэрлэх үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч сонгох хэрэгтэй. Хэрвээ та хуурай арьстай бол савангийн агууламжгүйг сонгоорой. Мөн холимог арьсанд ч тохиромжтой.

Зуны улиралд маш тохиромжтой хөнгөн, гелэн бүтэцтэй арьсны бохирдлыг гүн цэвэрлэж, сэргээх үйлчилгээтэй зуун настын хандтай органик хөөсөн угаагч.

Энэхүү цэвэрлэгч нь хэрэггүй бохирдол, тосыг арилгахын зэрэгцээ чийгийг хадгалж арьсыг үргэлж цэвэрхэн, тохитой байлгана.

 

2. Арьс арчилгаандаа антиоксиданттай бүтээгдхүүн нэмээрэй

Зуны улиралд маш сайн чанарын антиоксидант сэрум хэрэглээрэй. Антиоксиданттай сэрум арьсыг тань чийгшүүлээд зогсохгүй гадаад орчны хор хөнөөлөөс хамгаална. Мөн түүнчлэн коллагены үйлдвэрлэлийг дэмжиж, арьсыг чөлөөт радикалуудаас цэвэрлэж, гадаад орчны хор нөлөөнөөс сэргийлнэ. Антиоксидантуудыг арьс арчилгаандаа хэрэглэхээс гадна хоолны дэглэмдээ бас оруулаарай. Цитрус ихтэй жимснүүд, ногоон ба навчит хүнсний ногоонууд, ногоон цай, самар, бүхэл үр тариа хүнсэндээ түлхүү хэрэглэвэл арьс тань залуу харагдана.

 

15% -ийн цэвэр витамин С, Ferulic хүчил мөн чацарганы ус зэргийг найрлагадаа агуулсан ба антиоксидантын үйлчилгээтэй, арьсыг цайруулж, батгашихаас сэргийлж, коллагеныг нэмэгдүүлж улмаар нарны хэт ягаан туяанаас хамгаална.

15% -ийн цэвэр витамин С, Ferulic хүчил мөн чацарганы ус зэргийг найрлагадаа агуулсан ба антиоксидантын үйлчилгээтэй, арьсыг цайруулж, батгашихаас сэргийлж, коллагеныг нэмэгдүүлж улмаар нарны хэт ягаан туяанаас хамгаална.

 

Ахиад нэг антиоксидантаар баялаг буюу витамин Ц-тэй уг I’m Pro Ampoule Pad C падийг онцлох шалтгаан нь гэвэл аялал зугаалганд авч явахад тохиромжтойгоос гадна ганцхан минутын дотор 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцэхүйц үйлчилгээтэй, эрүүл эрч хүчтэй, өнгөлөг арьстай болгоно. Та нүүр цэвэрлэгч салфеткаар нүүрээ цэвэрлэсний дараа нь уг бүтээгдэхүүнийг хэрэглээд л өглөө нь толигор арьстай сэрнэ. 

над дээр дараад үзээрэй

3. Арьсаа байнга чийгтэй байлга

Зуны улиралд арьсыг чийгээр байнга хангах хэрэгтэйгээ мартуузай. 7 хоногт дор хаяж 3 удаа маш сайн чийгшүүлэх маск тавь. Оройн цагаар нүүрээ эхлээд сайтар цэвэрлэчихээд, маскаа тавьж арьсаа чийгээр хангаж, тайвшруулаарай. Хуурайшилт, батгажилт ба тослогжилт гээд арьсны бүх төрлийн асуудалд маск тустай. Та оройдоо 10-хан минутыг л маск тавихдаа зориулж , стресс, ядралтаа бүгдийг мартан, сайхан арьсаа хадгалж үлдээрэй.

Цангаагаа  тайлцгаая! Таны арьсанд илүү их чийгшэл хэрэгтэй байвал When The Last Choice хэрэглэж арьсны цангаагаа  тайлаарай. When The Last Choice-ыг хэрэглэсэнээр хуурай арьс, холцруутсан арьс гэдгийг та ор мөргүй мартах болно.

 

Энэхүү маскны гурвалсан үйлчилгээ: Усан чийг өгөх, чийгшүүлэх, уян зөөлөн болгох Найрлага дах гиалуроны гурвалсан хүчил нь арьсны гүнийг усан чийгээр хангана. Мөн найрлага дах хөх агаве ургамалд ус чийг, шимт бодис ихээр агуулагддаг учир арьсыг үргэлж чийглэг байлгана.

4. Тогтмол гуужуулах

Зуны арьс арчилгаанд хамгийн чухал зүйл бол арьсаа гэмтээлгүйгээр зөв гуужуулах юм. Гуужуулалтыг 7 хоногтоо 2-3 удаа хийх нь хамгийн тохиромжтой. Цайвар, цэвэрхэн арьстай болохын гол үндэс нь арьсыг зөв гуужуулах байдаг. Арьсны өнгөн хэсэг дээр бохирдол, цэвэрлэгдэж чадаагүй будгийн үлдэгдлүүд хуримталж бохирдол үүсгэдэг ба энэ нь арьсыг амьсгалуулахгүй, арьсанд үхэжсэн арьсыг бий болгоно. Сүүлийн үед гоо сайхны мэргэжилтнүүд зөөлөн гел хэлбэрийн гуужуулагч хэрэглэхийг зөвлөж байгаа ба энэ нь арьсыг гэмтээхгүйгээр гуужуулж цэвэрлэх арга гэж үзэж байна. Ширүүн скраб хэлбэрийн гуужуулагчид арьсыг хүний нүдэнд харагдахааргүйгээр урж гэмтээдэг байна.

Хамгийн сүүлд шинээр ирсэн нимбэгтэй цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагчийг бид санал болгож байна. Эрдэсээр баялаг Франц хийжүүлсэн усны найрлагатай учраас арьсыг цэвэрлэдэг бол зуун настын хандны найрлага нь арьсыг зөөлрүүлж тайвшруулдаг байна. Нимбэг ба бадамлянхуа цэцгийн ханд, ногоон цай, алим, папая жимсний хандуудын хольц нь арьсыг цайруулж гуужуулна. Арьсныхаа зөөлөн толигор байдлыг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэнийхээ дараа мэдрээрэй.

над дээр дараад үзээрэй

Мөн ахиад нэгэн онцлох гуужуулагч бол

3 in 1, маш өтгөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгч. Маск, цэвэрлэгч, массаж хийх гэсэн гурвалсан үйлчилгээтэй. Konjac гуужуулагч нь арьсны гүн, нүх сүвийг цэвэрлэж гуужуулдаг бол kale, ногоон цай, цэцэгт ногоон байцаа гэх мэт ногоон ургамалууд нь арьсыг эрүүл тунгалаг харагдуулна.

 

5. Нарны хамгаалалттай тос үргэлж хэрэглэ

Нарны хамгаалалттай тос бол зуны хамгийн сайн найз чинь байх болно. Нарны ягаан туяа ба хэт ягаан туяанаас хамгаалах өндөр чадвартай SPF 30-50 -тай нарны тос сонгоорой. Нарны гэрэлд өдөржин байдаг бол 3 цаг тутамд дахин түрхэх хэрэгтэй. Мөн гар, хөл, хүзүү мөрөө далд байлгаж хамгаалаарай.

Бидний зүгээс зуны улиралд санал болгох нарны тос бол VILLAGE 11 брэндийн гүн чийгшүүлэх болон тэжээлээр хангах үйлчилгээтэй гелэн бүтэцтэй бөгөөд арьсанд маш хурдан шингэх чадвартай Hydra Sun Fluid нарны тос. Наалдамхай зунгааралдсан байдал үүсгэхгүй, SPF 50+ буюу маш хүчтэй хамгаалалттай  тос юм. Moringa үрийн хандтай учир арьсанд тэжээл ба чийгшлийг дээд зэргээр өгдөг байна.

над дээр дараад үзээрэй

6. Нүүр будгаа багасга

Зуны улиралд аль болох нүүрээ бага будахыг хичээж, арьсаа амьсгалуулах нь чухал. Халуун ба чийглэг орчин арьсны амьсгалах чадварыг боогдуулдаг. Нүүрэндээ хүнд нүүр будаг хийхээс татгалзаарай. Бага зэргийн туяа өгдөг чийгшүүлэгч тос, уруулын бальзам зэргийг хэрэглэсэн нь зохистой.

 

Нүүр будгийн суурь болон нарны хамгаалалтын үүргийг зэрэг гүйцэтгэж байгаагаараа онцлог алдартай Artless Glow Base бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүн нь нүүр будгийн үндсэн суурь бөгөөд чийгшүүлэхээс  гадна арьсыг цайруулж, нарны туяанаас хамгаалах гэсэн үндсэн үүргүүдтэй. Artless  Glow Base нь арьсыг гэрэлтсэн тунгалаг харагдуулна. Түрхэхэд маш хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг чийгшүүлж,  бүхэл өдрийн турш гэрэл цацарсан арьстай явахад тань туслана. 

над дээр дараад үзээрэй

7. Сэргээх тонер хэрэглэ.

Сайн чанарын тонер хэрэглэсэнээр арьсны онгорхой нүх сүвийг хааж өгдөг. Онгорхой нүх сүвэнд тослогжилт хураагдахаас сэргийлэх нь зайлшгүй чухал билээ. Ялангуяа Т зоне хэсгээр хамгийн их тослогжилт үүсэж, зуны саруудад гялтганаад байх асуудалтай. Тайвшруулах үйлчилгээтэй лаванда болон сэргээх үйлчилгээтэй роземаринтай тонер хэрэглээрэй гэж зөвлөе.

Бидний зүгээс витаминаар баялаг нимбэгийн ханд болон Франц хийжүүлсэн усаар найруулагдсан зуны улиралд хэрэглэх тохиромжтой тонерийг санал болгож байна.Маш хөнгөн, хуурайшуулахгүй, цэвэрлэх үйлчилгээтэйгээс гадна арьсыг тэнцвэржүүлж, нүхжилтийг цэвэрлэн толигор сайхан арьстай болгоно. Гэрэл цацарсан залуу арьсыг танд бэлэглэнэ.

 

над дээр дараад үзээрэй

8. Чийгшүүлэх тосоо өөрчил

Зуны улиралд хөнгөн зөөлөн бүтэцтэй, наалдаад тослогтоод байхааргүй чийгшүүлэх тос хэрэглээрэй. Аль болох өвөл хэрэглэж байсан өтгөн бүтэцтэй, shea butter–тай тосоо цааш нь тавь.

Энэхүү гэлэн бүтэцтэй, 68%-ийн Vitamin Tree Leaf Water ( Витамин модны навчны ус) найрлагадаа агуулсан бүтээгдэхүүн нь гүн чийгшүүлж цайруулах үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Витамин C -тэй  хэрэглэвэл илүү өндөр үр дүнтэй. Витамин Е нь витамин C-г арьсанд сайн шингэхэд дэмжлэг болох бөгөөд арьсыг гуужуулж цайруулах үр дүнг өгнө.

над дээр дараад үзээрэй

9. Хангалттай хэмжээний ус уу

Эрүүл арьсны нэг салшгүй хэсэг бол ус юм. Ус их ууснаар арьс өнгөлөг, уян зөөлөн болдог. Хаа яваа газраа усаа авч яваад, өдөрт 2–3 литр ус ууж байгаарай. Биед хуримтлагдсан хорыг  ус их ууж хөлс ба шээсээр гадагшлуулж болдог байна.

10. Хөлөө арчлахаа хэзээ ч бүү мартаарай

Хамгийн түрүүнд хүний нүдэнд харагддаг нүүрний арьсаа л бидний ихэнх нь арчилдаг. Өдөржин ачаалал өгч хөлөө бас арчилах нь чухал шүү. Хөлийн арьсаа гуужуулж байгаарай. Задгай гутал, сандал өмсдөг бол байнга чийгшүүлэх тос түрхээрэй.

Педикюрт орсон ч 7 хоногтоo арьсаа маш сайн чийгшүүлж, нөхөн сэргээх Foot Heal маскыг санал болгож байна. 20 минутын дотор хөлийг амрааж тайвшруулна.

над дээр дараад үзээрэй

11. Зовхины арьсандаа тусгай арчилгаа тавиарай

Нүүрний бусад хэсгийн арьснаас зовхины арьс илүү нимгэн эмзэг байдаг. Гиалурон хүчил, өргөст хэмх, зөгийн балны найрлагатай зовхины гел сонгоорой. Ийм найрлагууд зуны улиралд үрчлээ үүсэхээс сэргийлж, чийгээр хангана.

Гиалуроны хүчил хэмээх энэ орц найрлага арьсыг чийгээр хангах үйлчилгээтэй ба нүдний эргэн тойрон дахь арьсыг хуурайшилтаас сэргийлж чийгээр хангана.

 

12. Чийгшүүлэх болон сэрүүцүүлэх мист байнга биедээ авч яваарай.

Хэдэн цаг тутамд нүүрний арьсандаа цацаж чийгшүүлээрэй. Мөн хүйтэн шүршүүрт орж байгаарай. Энэ нь хэт их хуурайшилт ба загатнаа үүсэхээс сэргийлнэ.

 

Hогоон цайны усны найрлага дээр суурилсан ба будаа, өргөст хэмх, okra,  mugwort зэрэг эрчимтэй чийгшүүлэх үйлчилгээтэй найрлагуудыг багтаасан антиоксидантын үйлчилгээтэй мист.