Subscribe хийх төрлөө сонгоно уу

Урьдчилсан захиалгат #beautybox -н түгээлт сар бүрийн 28-31 -ний хооронд явагдана.

Сар бүрийн #beautybox


3-р сар
2-р сар
1-р сар

Түгээмэл асуудаг асуултууд

HIGH GARDEN TEA– 20% – ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэж байна!

HIGH GARDEN TEA – Гүргэмийн цай│ Бүтэн Хэмжээ: 15 гр  25,000₮
28 жилийн өмнөөс Монголдоо тарималжуулж эхэлсэн үзэсгэлэнт, шидэт, алтан цэцэг болох “өвсөн гүргэм” нь цусанд байгаа элдэв хорт нэгдлийг цэвэрлэж цусыг шингэрүүлж ариутгасны үр дүнд цусаар тэжээгддэг бүх л эрхтэн эрүүлшиж цусан хангамж сайжирдаг.
Судасны хана, хоол боловсруулах эрхтэний замд хуримтлагдсан шимэгдсэн элдэв нян, бохир өтгөн шингэн хөлсөөр гадагшилж үүний үр дүнд хелико бактери багасан, хүний бие арьс хүртэл цэвэршдэг. Сарын тэмдэг тэгш бус болох, сарын тэмдэг ирэх үед өвдөхөд тустай.

HIGH GARDEN TEA – Халгай & үхрийн нүдний навчны цай│ Бүтэн Хэмжээ: 50 гр , 15,000₮
А, К, В витаминуудаар баялаг уг цайг ууснаар арьсыг цайруулж, батга гарах, экзэмийг тайвшруулах үйлчилгээтэй. Өө сэвгүй, гэрэлтсэн арьстай байхыг хүсвэл хэрэглээд байгаарай.

Tip!  95'C халуун усанд хандлан хөргөсний дараа алое вера тос нэмж хөлдөөн мөс болгож арьсаа арчина. Батга, экземийг арилган, арьсыг тайвшруулж гэрэлтүүлэхэд тусална.


AROMATICA –  Tea Tree Cleansing Foam│ Бүтэн Хэмжээ: 180 мл, 49,000₮
AROMATICA брэндийн Tea Tree Balancing Foaming Cleanser нь тсолог болон батгашилтай арьсанд тохиромжтой юм.  Найрлагад нь байх Австралийн цайны модны тос нь маш үр дүнтэйгээр арьсны бохирдлыг арилгаж, арьсыг хуурайшуулахгүйгээр нүүрний будгийг угааж цэвэрлэнэ. Сэбумын хэмжээг багасгаж,  нүүрнээс ялгардаг тослогийн хэмжээг багасгана. Burdock өвсний ханд нь тослог болон батгатай арьсанд гайхалтай сайн тохирох бөгөөд чийгээр хангаж, уян хатан бадлыг нэмэгдүүлнэ. Comfrey үндэсний ханд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Органик зуун настын навчны ханд шүүс нь усны  оронд хэрэглэгдсэн бөгөөд мөн л арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Geranium, гашуун жүрж , bergamot жүржийн эфирийн тос нь арьсны стрессийг тайлж, бие сэтгэлийг тайвшруулдаг үйлчилгээтэй.

Tip!  Tea Tree Balancing Foaming Cleanser бүтээгдэхүүнээс алган дээрээ  бага зэргийг авч сайтар хөөсрүүлнэ. Үүний дараа нүүрэндээ түрхээд зөөлөн иллэг хийж бүлээн усаар угаана.  Нүдэндээ оруулахаас сэрэмжил.


AROMATICA –  Orange Soft Peel AHA 3%│Үндсэн үнэ: 375 мл, 54,000₮
Цэвэр ургамалаас гаргаж  авсан AHA гол орц нь бөгөөд арьсны  гүний бохирдлыг цэвэрлэх, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй. USDA -аар баталгаажсан органик зуун настын хандтай учир арьсыг гүн чийгээр хангана. Амьтан дээр туршигдаагүй.

Tip! Нүүрээ цэвэрлэж  хуурай болгосны дараа бүтээгдэхүүнээс хүрэлцэхүйц  хэмжээтэйг хөвөнд шингээгээд нүүрээ арчина. 3% -ийн АХА найрлагатай учир  үхэжсэн арьсыг гуужуулдаг. Гуужуулах процесс явагдахаад бага зэргийн ширүүн мэдрэмж  өгч магадгүй шүү. Өдөр тутам хэрэгэлэхэд тохиромжтой хэдий ч, хэрэглэсний дараа таталдаж  хуурайшаад байвал 2-3 хоног өнжөөд хэрэглээрэй.


AROMATICA – Aloe Vera Gel│ Бүтэн Хэмжээ: 300 мл: 36,000₮
95% органик зуун настын гел. Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй ба харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой.  “Харшлах зүйлгүй” тестээр аюулгүй гэдэг нь батлагдсан тул маш эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Зуун настын гел нь наалдамхай бус ба өнгөгүй тунгалаг өнгөтэй юм. Нүүр ба биеийн арьсанд маш хурдан шингэх чадвартай.  Түрхсэний дараа арьс тань зөөлөрч чийгшилээр хангагдсан байх болно.

Tip! Хэд хэдэн аргаар ашиглагдах боломжтой.

-Facial oil буюу (охь тостой) хольж шөнийн маск хийж болно.  Унтахын өмнө Aloe Vera Gel -ийг 1-2 дусал facial oil-той хольж нүүрэндээ  түрхэнэ.

-Илүүдэл үс хусахад хэрэглэж болно. Биеийн илүүдэл үсийг хусахаас өмнө ба дараа арьсыг тайвшруулж,  харшил үүсэхээс сэргийлэн хэрэглэх боломжтой.

– Эссэнцийн үйлчилгээг нэмэгдүүлэх зориулалтаар ашиглах боломжтой.  Арьс арчилгааны шат дарааллууд болох эсссэнц ба чийгшүүлэх тосны дунд нь уг бүтээгдэхүүнээс  маш нимгэн түрхээрэй.


MIZON – Correct Browcara │Бүтэн Хэмжээ: 5 мл, Үндсэн үнэ: 38,000₮

БҮТЭН ХЭМЖЭЭ!

Хөмсөг тодруулах үйлчилгээтэй хөмсөгний гелэн хэлбэрийн шингэн будаг. Будаагүй мэт харагдуулах, будахад маш эвтэйхэн багстай ба 3D эффектийг өгнө. Жигдхэн  түрхэгддэг сайн талтай.

Tip! Хөмсөгний хэлбэрээ  тодруулан будна.


IT’S MY – Shea Butter Hand Cream │Бүтэн Хэмжээ: 30 мл, Үндсэн үнэ: 18,000₮

БҮТЭН ХЭМЖЭЭ!

Sub-saharan Africa -ийн эмэгтэйчүүд хэдэн зууны  турш үс бх арьсандаа тэжээл өгөх зорилгоор Shea Butter -ыг хэрэглэсээр ирсэн. 20%-ийн Shea Butter -аар баяжуулагдсан, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй уг сүпер гарын тос нь арьсанд маш хурдан шингэж чийг тэжээлээр хангана. Shea Butter нь цор ганц давтагдашгүй, дээд зэргийн үр дүнтэй найрлага юм.

Tip! Хуурай гар дээрээ түрхээд сайтар шингээнэ.  


 

Таны захиалга төлбөр төлөгдсөнөөр баталгаажна. Төлбөр төлөгдөөгүй нөхцөлд системээс 24 цагийн дотор автоматаар устана.

Таны урьдчилан захиалгат #beautybox сар бүрийн 28-31 ний хооронд түгээгддэг.

1-12 сарын урьдчилсан захиалга гэдэг нь Та энэ хугацааны #beautybox-ын төлбөрийг нэг дор төлөөд дараах саруудын #beautybox-ыг хүлээн авна.