Klairs брэндийн Beagle нохойд зориулж гаргасан Poop Bag-г тараалаа

Dear Klairs брэндээс “Stay Beagle” буюу “Бийгл шиг нөхөрсөг байя” уриан дор Бийглийг хайрлах, хамгаалах зорилгоор “Poop Bag” сет гаргажээ. Харин, уг сетийг албан ёсны борлуулагч beauty secrets руу явуулсанд бид дээрх эерэг бодлогийг түгээх зорилгоор Beagle нохойтой хүмүүсд санаандгүйгээр /random/ өгсөн билээ.

 

 

 

Уриалга: Биднийг хайрлаж, гэр бүлийн гишүүн гэж ханддагийнхаа төлөө туршилтын хохирогч болохоос нэг ч гэсэн БИЙГЛ-ийн амийг хамгаалахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа тухайн брендийн амьтан дээр туршилт хийдэг эсэхийг заавал судалж байгаарай.

 

 

 

Сүүлийн 15 жилийн хугацаанд, Нью-Йорк хотод 150,000 эмэгтэй Бийгл туршилтад орсноос зөвхөн 13 нь л амьд гарч чаджээ  Энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилгоор 2016.08 сард, Нью-Йорк хотноо “Бийглийн эрх чөлөөний хууль” батлагдсан. Энэхүү үйл явдлаас үлгэр жишээ авч дэлхийн олон гоо сайхны брэндүүд “Амьтан дээр туршилт” хийхийг эсэргүүцэж эхэлсэн нь сайшаалтай ч хэрэглэгчдийн дэмжлэг хангалтгүй байгаа тул өнөөдрийг хүртэл мянга мянган БИЙГЛ-үүд харамсалтайгаар бие, сэтгэлээрээ тарчилсаар байна.

Жил бүр 60,000 гаруй Beagle үүлдрийн нохой туршилтад ордог учир нь тэр тун найрсаг.

 

Тухайн брендийн бүтээгдэхүүний савлагаан дээрээ дан ганц “амьтан дээр туршигдаагүй” гэсэн үг бичсэнээрээ 100% амьтан дээр туршдаггүй гэдгийг батлахгүй. Учир нь бүтээгдэхүүний орц найрлагыг нийлүүлдэг компани амьтан дээр туршилт хийснийхээ дараа нийлүүлдэг байх магадлалтай. Иймд маш сайн судалгаа хийж, олон улсын албан  ёсны газруудаас баталгаажуулж байж сонголтоо хийж байгаарай.

Брендийн амьтан дээр туршигдсан эсэхийг шалгах аргууд:

  •  Бүтээгдэхүүний савлагаан дээр “cruelty- free” тэмдэг байгаа эсэх
  • Албан ёсны вэб хуудсаар орж шалгах (leapingbunny.org, crueltyfreeinternational.org, crueltyfree.peta.org гэх мэт)
  • Гар утасны албан ёсны апп-ууд татах (Bunny Free, Cruelty-Cutter, Cruelty-Free, CCF гэх мэт)
  • Тухайн компанийн албан ёсны вэб хуудсаар орж мэдээлэл авах
  • Арьс арчилгааны блоггеруудын мэдээллүүдийг харах