Хаврын улирал ирэхэд арьс арчилгаандаа юуг илүү ихээр анхаарах вэ?

Улирал солигдоход хувцасны шүүгээгээ өөрчлөөд зогсохгүй арьс арчилгаагаа  хүртэл өөрчлөх хэрэгтэй байдаг юм байна. Олон ааштай хаврын тэнгэр бидний арьсанд маш муу нөлөөтэй гэдгийг бүү мартаарай. Хаврын улирал айлчлан ирэх тоолонд арьс арчилгаандаа бяцхан бяцхан өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулж байх хэрэгтэй бөгөөд эрүүл тунгалаг арьсаа хамгаалж  үлдэхэд тань туслах зөв арьс арчилгааны зөв зохистой бүтээгдэхүүнүүд, зөв оновчтой арга барил, антиоксидантуудыг бид танд зөвлөж байна. Дараах энгийн зөвлөгөөг арьс арчилгаанд оруулснаар 4 улирлын турш сайхан арьстай харагдах боломжтой.  

1. Арьсаа сайтар гуужуул 

Өвлийн арьс маш хуурай, холцруутсан, өнгөө алдсан шинжтэй байдаг. Хаврын улиралтай  золгохоосоо өмнө та мэдээж ийм арьснаасаа салмаар санагдах нь гарцаагүй. Хамгийн үр дүнтэй  арга бол арьсаа гуужуулах юм. Гэхдээ тохирсон зөв бүтээгдэхүүнүүнээ олж зөв гуужуулах хэрэгтэй. Гуужуулалт хийснээр арьсны өнгөн давхарга дээр байрлах үхэжсэн арьснаас салж шинэ давхарга буюу эрүүл арьсыг гаргаж ирдэг. Үүний  үр дүнд арьс арчилгааны бусад бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд илүү үр дүнтэй болж таны арьс гялалзсан толигор тунгалаг болно. Арьсыг гэмтээхгүйгээр зөөлнөөр гуужуулах арга бол гэлэн төрлийн гуужуулагч байдаг.  

Apple Smoothie Peeling Gel

2. Нарны хамгаалалтаа хэзээ  ч бүү март

Агаарын хэм бууж, дулаарах тусам нарны гэрэл ихсэж  бидний арьс илүү ихээр энэ гэрэлд өртөх байдал ажиглагддаг. Иймээс та дор хаяж  SPF 30 тай нарны хамгаалалттай тос эсвэл SPF-тэй чийгшүүлэгч тос байнга хэрэглээрэй. Нарны тос сонгохдоо аль болох physical нарны тос сонгох нь зүгээр. Physical sunscreen буюу ямар ч химийн бодис агуулаагүй зөвхөн Zinc Oxide,Titanium dioxide зэрэг минерал найрлагатай. Эдгээр минерал найрлагууд нь нарны хорт ягаан туяа арьсанд нэвчиж шингэхээс сэргийлэх нимгэн хана үүсгэдэг байна. 

Aloe Mineral Sunscreen (Physical Sunscreen)

3. Нөсөө толботой бол маш сайн арчилгаа хийгээрэй.

Хар бараан толбо сэвх нөсөө зэрэг арилдаггүй арьсны асуудалтай  юм биш биз та? Ийм арьсны хамгийн дотны найз бол Антиоксидант юм. Арьсны өнгийг жигдэлж цайруулах бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Ялангуяа шөнийн арьс арчилгаандаа антиоксиданттай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй бөгөөд унтаж байх үед хүний арьсны эд эс нөхөн сэргээгддэг байна. Глюколик , AHA( alpha hydroxyl acid) мөн антиоксидант болох Витамин Ц зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд оройн арьс арчилгаандаа хэрэглэхэд шууд арьсанд үр дүнгээ өгч, арьсны өнгийг жигдлэн, сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэн, өглөө шинэхэн гэрэлтсэн арьстай сэрнэ. 

Pure Vitamin C 21,5% Advanced Serum

4. Нүүр будалтдаа хөнгөн бүтэцтэй BB крем хэрэглэ. 

SPF хамгаалалттай BB кремээр шингэн энгэсгээ солих нь зүгээр шүү гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. BB крем нь арьсны олон талын тустай. Мөн бусад төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй хоршихдоо ч гайхалтай сайн юм. Ялангуяа антиоксидантуудтай цуг хэрэглэхэд үр дүн нь гайхалтай. BB крем арьсыг цайруулж, чийгшлээр ханган, тэр байтугай арьсыг хамгаалдаг. Дангаар нь  хэрэглэх ч боломжтой эсвэл өөрийн хэрэглэдэг шингэн энгэсгийн доор ч хэрэглэх боломжтой.  

5. Шөнө арьсаа сайтар чийгшүүл

Арьсыг нөхөн сэргээх давхар чийгшүүлэх үйлчилгээтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй. Ялангуяа лавандатай охь тос, гиалуроны хүчилтэй мөн hydroxy хүчилтэй нүүрний чийгшүүлэх тос шөнө түрхвэл үр дүн сайтай шүү. Ийм төрлийн тоснууд нь арьсыг татаж чангалан, улайлтыг багасгаж үрчлээг тэнийлгэдэг байна. Түүнээс гадна ядарсан арьсыг амраадаг. Өглөөг сайхан арьстай угтана гэхээр үнэхээр сайхан байгаа биз? 

6. Дасгал хөдөлгөөн хий. 

Энэ хэсэг бол арьс арчилгаа ба, орц найрлагатай хамаарахгүй сэдэв хэдий ч байнгын дасгал хөдөлгөөн арьсны эрүүл мэндэд тун тустай  юм. Дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, арьснаас хорыг гадагшлуулах процесс явагддаг. Мөн багахан гоо сайхны үйлчилгээг ч авсанд тооцож болно, яагаад гэвэл хөлөрсөн тохиолдолд арьсны нүх сүв нээгдэж тос, бохирдол зэргийг гадагшлуулдаг. Гэхдээ их хөлөрсний дараа нүүрээ дээд зэргээр цэвэрлэхгүй бол батга үүсэх нөхцөл бүрддэг байна.

За дээрх 6 энгийн амархан алхмуудыг хаврын арьс арчилгаандаа нэмэхэд таны  арьс хаврын турш гэрэлтсэн тунгалаг, залуу эрүүл шинжээ хадгалах болно. Антиоксидант арьс арчилгаа, BB крем, нарны хамгаалалттай чийгшүүлэх тос хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийснээр арьсаа хамгаалж, эрч хүчээр хангана.