Сошиал хэрэглээ таны сэтгэл зүйд нөлөөлж байгаа юм биш биз?

Сошиал бол яалтчгүй бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон цаг үед амьдарч байна. Олон нийт сошиалыг тодорхой хэмжээнд хэрэглэдэг ч хэт их хэрэглээ нь сэтгэлийн түгшүүр, гутрал, хямрал, өөрийгөө тусгаарлал, FOMO зэрэгт хөтөлдгийг тэр болгон мэддэггүй. Цаашлаад, энэ нь бага багаар таны зан авир, аливаад хандах хандлагад нөлөөлж байгааг та ажиглах ч үгүй байх. 

Бусадтай харилцах нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Нэг талаараа хүмүүс нийгмийн амьтад тул яалтчгүй бидний амьдралд харилцаа холбоо байх хэрэгтэй. Харин сошиал дахь ертөнцөөс та хувийн орон зайг мэдэрч, ганцаардлаас ангижирч, хүссэн үедээ бусадтай  харьцаад хүсээгүй үед болин өөрийн дураар аашилан өөртөө л тааламжтай мэдрэмж авч болно. Харин, нөгөө талаар энэ нь эргээд стресс, гутрал, сэтгэлийн хямрал, ганцаардал, өөрийгөө дутуу үнэлэх зэрэг мэдрэжийг ч өгч болох юм. 

Товчоор, сошиалд хэт хамааралтай байх нь сэтгэл зүйд сөргөөр ч нөлөөлөх эрсдэлтэй. 

Хүн бүрийн сошиал хэрэглээ нь өөр өөр байдаг хэдий ч таны сошиалд хэр их цаг зарцуулж байгаа, таны сэтгэл санааны байдал, альваад хандах хандлага ямар байгаа зэргээс, сошиал таны сэтгэцэд нөлөөөлж байгаа эсэхийг мэдэх боломжтой. 

Тухайлбал, хэрэв таны сошиал хэрэглээ хүнтэй нүүр тулж харьцахгүй байх чанарыг тань улам өөгшүүлж, ажил болон хичээлийн цагийг тань хумслаж, хүмүүс нь танд атаархлын мэдрэмж мэдрүүлж байвал таны сошиал хэрэглээ “Хал Палтай” байна. Үүний сацуу, та зүгээр л уйдсан, ганцаардсан эсхүл бүр хэн нэгний атаархлыг төрүүлэх зорилгоор зураг, бичлэгээ хуваалцах гэж сошиал хэрэглэж л байвал мөн л сошиал хэрэглээг та зохисгүй хэрэглэж энэ нь эргээд таны сэтгэл зүйд нөлөөлж байгаагийн нэгэн илрэл болно. 

Сошиал медиа таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг илтгэх үйлдлүүд

Өөрийгөө сошиал дахь хэн нэгэнтэй харьцуулах

Та өөрийгөө үнэлэх үнэлэмж багасах, түүнчлэн өөрийн бие дүр төрхөө голж сэтгэл хангалууж бус байх мэдрэмж илүү нэмэгдэх.

Ажил, сургуулиас илүү анхаарлаа хандуулдаг

Та нийгмийн харилцаанд орж байсан ч сошиал тантай үргэлж хамт байдаг. Хэдийгээр та найзуудтайгаа гадуур явж байсан ч, өөрийн эрхгүй утсаа шүүрэн авч утсаараа юу ч юм хамаагүй хийдэг. Тэр бүү хэл, ажил болон сургуульд байх үеэрээ ч сошиалаас гарч чадахгүй хий дэмий оролдох, хийх ёстой юм шиг зураг авч стори, пост зэргийг оруулж бусдад хурдан хариу өгөх гэж яаравчилдаг.

Өөртөө цаг гаргахгүй байх

Цаг завтай байх хором бүрийг сошиал медиагаар дүүргэж, өөрийгөө хэн бэ, юу хийх вэ, юу бодож байгаа вэ гэх мэт хувь хүндээрээ ажиллах, өсөх тал цаг гаргахгүй байх.

Бусдад таалагдах гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болгоомжгүй/зохисгүй үйлдэл гаргах

Болгоомжгүй эсхүл өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулж хувийн мэдээлэл болон зургаа олон нийтэд дэлгэж, өөрийн талаар мэдээллийг өгөх. 

Нойрны асуудалтай болох

Унтахынхаа өмнө болон, өглөө нүдээ л нээгээд  л сошиалаа шалгадаг уу? Бүр эсхүл шөнө дунд орж босож ирээд утсаа шалгаж байна уу? Утасны гэрэл таны нойрыг саатуулж, улмаар таны сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдгийг мэдсээр байж утсаа оролдох зуршилтай болох. 

Хийх ёстой мэт дарамт  

Сошиал орчинд зугаачих тус түүнээсээ илүүтэйгээр ямар нэгэн зураг оруулах, юм бичих ёстой мэт дарамт мэдрэх. Бүр эсхүл бусдыг харах нь танд уцаар, таны бухимдлыг төрүүлэх.

Сэтгэл зүйгээ сошиалын нөлөөнд автуулахгүй байх зөвлөмжүүд 

2018 оны Пенсильванийн их сургуулийн судалгаагаар сошиал хэрэглээг өдөрт 30 минут болгон бууруулснаар сэтгэлийн түгшүүр, хямрал, стресс  ганцаардал, нойрны асуудал зэргээс  мэдэгдэхүйц хэмжээгээр ангижирч болохыг тогтоожээ. Иймд, танд сошиал таны сэтгэцэд нөлөөлөхгүй байхад таны зүгээс хэрэгжүүлэх аргуудыг зөвлөж байна. 

Өөрийгөө захирч сурахад СУРАЛЦАХ 

Жолоо барих, уулзалт хийх, дасгал хийх, оройн хоол идэх, найзуудтайгаа цагийг өнгөрөөх, хүүхдүүдтэйгээ тоглох зэрэг өдрийн тодорхой цагт утаснаасаа хол бай.  Бие засахдаа хүртэл утсаа үлдээж байгаарай. 

Унтах цаг бол унтах л цаг

Унтах үеийг сэтгэл зүй болоод өөрийн тархиа амраах үе гэж нэрлэвэл зохино. Иймд орондоо ямар ч төхөөрөмж авч явалгүй унтахыг зөвлөж байна.  Төхөөрөмжүүдийг унтрааж, аль болох өөрөөсөө хол зайд байлгаж тавиарай. Тэгвэл та өглөө сэрэхдээ ч утсаа оролдохгүй шүү дээ. 

Хэт их итгэл үнэмшил үзүүлэхгүй байх

Та бидны өдөр тутамдаа хэрэглэдэг FACEBOOK-д гэхэд өдөрт 350,000,000 шинэ зургууд орж байдаг. Үүний сацуу, мэдээллийн сайтын нийтлэлүүд, troll-уудын гаргаж ирж буй худал мэдээ зэрэг олон мэдээлэл цацагддаг. Энэ бүх зүйлд та өөрийн цензуртэй хандаж улааныг дагаж урваж, шарыг үзэж шарвах хэрэггүй. Түүнчлэн, мэдээллийн баттай эх сурвалжыг л дагаж байгаарай. 

DO NOT DISTURB буюу надад бүү саад бол 

Iphone хэрэглэгчид MOON MODE буюу танд мэдэгдэл ирмэгц утсанд ил гарахгүй байх тохиргоог асаагаарай. Мэдэгдлүүдийг унтраах нь цаг хугацааг хэмнэх болон анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно.

Амралт бол утсаа оролдоод хэвтэнэ гэсэн үг биш

Та амарч ч байхдаа ч утсаа шагайх хэрэггүй. Хэрэв та хэдэн минут тутамд утсаа шалгах зуршилтай бол 15 минут тутамд нэг удаа шалгахыг зөвлөж байна. Яваандаа, дараа үүнийгээ 30 минут тутамд нэг удаа, дараа нь цагт нэг удаа гэх мэтээр оролдох цагаа холдуулаад явна. Тухайлбал, IOS үйлдлийн системийн хэрэглэгч бол Screen Time руу орон, утасны апп-уудад хэрэглэх хугацааг зааж өгөн, кодтой болгох цагаа тохируулах боломжтой. Харин, Android үйлдлийн системтэй бол Settings-Device Care луу орж тохиргоо хийгээрэй. 

 

Хэсэг зуур завсарлага авах

Сошиал медиа апп-уудаа утаснаасаа устгаад үзээрэй, ингэснээр та зөвхөн Facebook, Twitter гэх мэтийг таблет эсвэл компьютерээсээ шалгаж цаг гаргах шаардлагатай болох юм. 

 

Эх сурвалж: Help Guide

Төстэй нийтлэлийг ЭНДЭЭС хүлээн аваарай.