Sleeping Mask буюу унтлагын маск гэж юу вэ?

Sleeping Mask нь Барууны соёлоос К-бьюти буюу солонгосын арьс арчилгаанд хүч түрэн орж  ирсэн бүтээгдэхүүн юм. Dr. Lorstcher -ын тайлбарлсанаар бол унтлагын маск  нь зөвхөн шөнө унтаж байх явцдаа түрхэх зориулалттай бөгөөд арьсанд шаардлагатай бүх л чийг тэжээлээр шөнийн турш арьсыг хангах үйлчилгээтэй байдаг.  Унтлагын маскны найрлагад багтах орц найрлагууд нь маш зөөлөн учраас арьсанд ямар нэгэн хор нөлөө үгүй.

Шөнийн арьс арчилгааныхаа  хамгийн сүүлд хэрэглэнэ. Унтлагын маскууд нь сэрум, чийгшүүлэх тос ойл зэрэг бүтээгдэхүүнүүдийг арьсанд түгжих буюу  илүү сайн шингээх зориулалттай бүтээгдэхүүн юм. Хэрэв та хуурай арьстай бол арган ойл (argan oil), лаванда, церамидын найрлагатай  маск сонгоорой. Маш сайн чийгшүүлж уян зөөлөн болгодог байна.

Хэрэв таны арьс маш тослог, батга гарамтгий бол, хуурайшуулах бүтээгдэхүүн  хэрэглэх нь тийм ч таатай бус, харин ч эсрэгээр нь хөнгөн бага чийгшүүлэгчтэй унтлагын маск хэрэглээрэй. Гиалуроны хүчилтэй унтлагын маск нь арьсны нүх сүвийг битүүлэлгүйгээр арьсыг чийгшилээр хангаж, батга гарахаас сэргийлнэ. Харин ретинол, витамин А -тай унтлагын маск нь хөгшрөлт явагдаж эхэлсэн арьсанд илүү тохиромжтой ба эдгээр найрлагууд нь арьсны байдлыг сэргээж уян хатан чанарыг нэмэгдүүлдэг.   Унтлагын маскыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой ба арьсанд тань нийцтэй байх тохиолдолд шөнийн тосны оронд өдөр бүр хэрэглэсэн ч болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.   

BS Tips:

Secret of Sahara Good Night Sleep Mask

Маш их хэмжээний чийг тэжээлээр хангах унтлагын маск буюу (sleeping mask) нь  шөнийн турш арьсны чийгтэй байдлыг сэргээж, өнгөө алдсан арьсны өнгийг сэргээхээс  гадна уян хатан арьсыг танд бэлэглэнэ. Шөнийн туршид арьсыг цочроолгүйгээр үрэвсэл намдаан, нөсөө толбо бүдэгрүүлэн, гэрэлтүүлэн. Өглөөний хаванг бууруулж, таны арьс арчилгааны шат дарааллыг багасган цагийг хэмнэнэ. Өргөст хэмх, лийр, кактусын үр зэргийг агуулдаг тул арьсанд тэжээл өгч, хангалттай чийгшүүлдэг. Мөн найрлаганд орсон цээнэ цэцгийн ханд нь нөсөө толбыг бүдэгрүүлж, гэрэлтсэн сайхан арьстай болгоно.

Гол найрлагууд:

CACTUS EXTRACT / PRICKLY PEAR SEED OIL – арьсыг чийгээр хангана

CENTELLA ASIATICA EXTRACT -арьсыг уян зөөлөн болгоно

SC-GLUCAN- арьсны  өнгийг сэргээнэ, арьсны өнгөн давхаргыг бат бэх болгоно

HYALURONIC ACID -Чийгээр хангана, чөлөөт радикалуудтай тэмцэнэ

PLANT VITALIZIN антиоксидантаар баяжуулж, арьсыг  сэргээнэ.