Арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэхийн ач тус…

Та урьд өмнө нь чөлөөт радикал ( free radical гэж ) дуулсан л байх тийм үү?

Товчхонд нь тайлбарлахад тэд бол арьсыг гэмтээдэг “муу залуус” юм.  Харин антиоксидант бол эсрэгээрээ баатрууд юм. Чөлөөт радикал арьсыг гэмтээж, арьсны үрэвсэл үүсгэж, арьсны хөгшрөлт үүсгэж нөсөө сэвх үүсгэдэг.  Хэрэв та арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэдэггүй бол free radical –уудад бууж өгчээ гэсэн үг юм.  Өнгөлөг тунгалаг эрүүл арьстай байхын гол нууц бол антиоксидантууд юм. Дараах нийтлэлээс антиоксидантын ашиг тусын тухай уншаад өөрт тохирох бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэж  эхлээрэй.

Антиоксидантын ашиг тус:

Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс чөлөөт радикал ( free radical ) –ууд үүсдэг.  Харин антиоксиданиууд эдгээрийг цэвэрлэж, арьсыг гэмтээхээс хамгаалж, нэгэнт арьс гэмтсэн тохиолдолд эмчилдэг. Үнэн хэрэгтээ чөлөөт радикал ( free radical )-ууд арьсны эсийн ДНХ-г гэмтээж, арьсны коллаген ба уян хатан чанарыг алдуулдаг байна.  Антиоксидантууд бол мөн түүнчлэн сүпер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.  Арьсны тань даатгал л гэсэн үг юм.  Тэд арьсыг тань ирээдүйд гарах гэмтлээс хамгаалж, эмчилнэ.  Та даатгалгүй машин жолооддоггүй биздээ?  Тийм атал яагаад арьсандаа антиоксидант хэрэглэлгүй гэрээсээ гарна гэж ?

Хэр удаан хэрэглэснээр үр дүн гарах вэ?

Хэрэглэснээс хойш 30 хоногын дараа илт сайжирсан үр дүн үзэгдэж эхэлнэ. Ретинол, гуужуулагч ба бусад бүтээгдэхүүн шиг шууд нөлөөлөхгүй, аажмаар гэмтсэн арьсыг сэргээж, хамгаалдаг байна.  Арьс тань улам чангарч, илүү ихээр чийгшиж, уян хатан чанар нь нэмэгдэх болно.

Ямар төрлийн антиоксидантууд хэрэглэх вэ?

Витамин C– ын агууламжтай антиоксидант хэрэглэвэл илүү үр дүнтэй гэж зөвлөж байна. Витамин C нь чөлөөт радикал (free radical ) -тай тэмцэж арьсыг хөгшрөлтөөс болон нарны хэт ягаан туяанаас хамгаална. Ихэнх витамин C –ууд агаарт гармагцаа хэвийн бус болж, хурдан исэлдэж, антиоксидантууд ба хамгаалах чадвараа алддаг. Харин Wish Formula брэндийн нэг удаагийн PAD C нь чанараа алддаггүй ба исэлддэггүй, арьсыг чөлөөт радикал ба бусад гадаад орчны хүчин зүйлсээс хамгаалдаг байна. Мөн ногоон цай, усан үзмийн үр, ургамалын үндэсний эсийг агуулсан антиоксидант зэргийг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.  Ургамалын үндэсний эсүүд нь антиоксидантаар баялаг бөгөөд чөлөөт радикалыг саармагжуулж, гэмтсэн эд эсийг сэргээдэг. 

Гуужуулагч:

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй тонер нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ.

Чийгшүүлэх:

Антиксдантын үйлчилгээний ахисан шинэ шат… Rosemary Concentrated Essence нь антиоксидантаар маш баялаг бөгөөд арьсыг чийгээр хангаж эрч хүчээр хангах үйлчилгээтэй

Унтаж байхад шөнийн турш арьсыг тань цайруулна. Мөн түүнчлэн арьсыг гялалзсан тунгалаг, эрч хүчтэй харагдуулах үйлчилгээтэй. Энэ тосны найрлагад байх niacinamide нь арьсыг гэрэлтсэн тунгалаг болгодог бол гиалуpоны хүчил нь гүн чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэx маск