Баярын дараах биеийн болон арьс арчилгааны детокс

Урт амралтын дараа буцаж  хэвийн амьдралдаа орохын тулд заавал ч үгүй маш хатуу чанд дэглэм бариад асар том өөрчлөлт хийх албагүй. Олон цагаар тасралтгүй дасгалжиж, маш хатуу дэгтэй дэглэм барихын ч нэр бас биш юм. Харин эргээд хэвдээ орохын тулд жижигхээн өөрчлөлтүүдийг хийхэд л болно. Дараах бяцхан зөвлөгөөг уншаад баярын дараа өөрийгөө хэрхэн арчлах талаар мэдээд аваарай.

Нимбэгтэй ус ууж хэвших ...

Ус бол биед хамгийн хэрэгтэй зүйл. Ялангуяа нимбэгтэй  ус ууж өглөөг эхлүүлэх нь зөв голдрилд биеийг оруулахад маш чухал ач тустай. Зохистой хэмжээгээр ус уух нь хоолны дуршлыг багасгаж жингээ барихад ч туслана. Зарим хүмүүсийн хувьд бага зэргийн нимбэгийн амт оруулчих нь илүү амттай болгож уухад тааламжтай байдаг гэсэн байна. Мөн түүнчлэн нимбэгтэй усны гол найрлага болох витамин Ц нь биеийн дархлааг дэмжиж үрэвслийг багасгана.  

Юу идэж ууж байгаа тань маш чухал гэдгийг бүү март...

Эрүүл, тэжээлээр баялаг хоол идэх нь биеийг цэвэрлэхэд чухал нөлөөтэй. Жишээ нь антиоксидант ба эслэгээр баялаг олон төрлийн жимснүүд, ногоонууд хэрэглэх нь биеийн цэвэрлэгээ хийхэд маш чухал. Антиоксидантууд нь үрэвслийг намжаадаг бол эслэг ихтэй хүнс тэжээл нь хоолны шингэцэд тустай. 

Саунатай туршилт...

Гэрлэн сауна ( хэт улаан гэрлээр халдаг сауна) нь сүүлийн үед алжаал тайлах төвүүдэд маш ихээр хэрэглэгдэж байгаа юм. Дасгал хөдөлгөөнтэй нэгэн адил ууранд суух нь адилхан хөлөргөж биеэс хорыг гадагшлуулдаг байна. Арьсыг хүртэл цэвэрлэж сайхан арьстай болгоно. 7 хоногт хэд хэдэн удаа халуун ууранд суугаарай. Саунад авч явахад авсаархан жижиг хэмжээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг эндээс сонирхоорой.

 

 

 

 

Арьсаа зохистой гуужуул ...

Энэхүү маскны бас нэг онцлог нь түүний арьсыг тайвшруулах ба өнгийг сэргээх чадвар. Арьсыг гүн цэвэрлэхийн зэрэгцээ найрлагадаа агуулах Бета-Картонын тусламжтайгаар эмзэг арьсыг ч цочроолгүй, тайвшруулна. Үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулж, гэмтсэн арьсыг эргэн сэргээхэд тусална.

 

 

 

Биеийн арьсаа аргад ...

Найрлагадаа арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, уян зөөлөн болгох, шим тэжээл өгөх ногоон цайны ус, ши үрийн тос, баобаб модны тос, чацарганы тос, 3 төрлийн гиалуроны хүчил гэх зэрэг органик найрлагуудыг өндөр концентрациар агуулсан учир таны арьсыг дотроосоо чийглэг, гаднаасаа зөөлөн, гэрэлтсэн харагдуулах болно. 

 

 

 

Дасгал хөдөлгөөн хий...

Бялдаржуулах төвд очин хэдэн 10 цаг хэт их ачаалалтайгаар хичээллэх огт хэрэггүй. Хөнгөхөөн хөдөлгөөн, жоохон алхалт байхад л болчихно. Байнгын хөдөлгөөнтэй байснаар та калорио шатаахаас гадна таны бие эндорпин ялгаруулна. Энэ бодис нь сэтгэл санааг сэргээж өргөх үйлчилгээтэй.  

 

Үхэжсэн арьсны эс, тоос шороо, бохирдлыг байгалийн целлюлозоор шингээн авч, арьсыг маш зөөлнөөр цочроохгүй гуужуулах гель. Антиоксидант витаминаар баялаг олон жимсгэний найрлагатай ба үхсэн арьсны давхаргыг гуужуулж, доороос нь шинэ арьсны эсийг гаргаж ирдэг учир тос-усны харьцааг тэнцвэржүүлж, жигд бус арьсны өнгийг мөн сэргээнэ.

 

Нүүрний  арьсаа  зөв гуужуулж сайтар цэвэрлэх...

Үхэжсэн арьсны эс, тоос шороо, бохирдлыг байгалийн целлюлозоор шингээн авч, арьсыг маш зөөлнөөр цочроохгүй гуужуулах гель. Антиоксидант витаминаар баялаг олон жимсгэний найрлагатай ба үхсэн арьсны давхаргыг гуужуулж, доороос нь шинэ арьсны эсийг гаргаж ирдэг учир тос-усны харьцааг тэнцвэржүүлж, жигд бус арьсны өнгийг мөн сэргээнэ.

 

 

 

 

 

 

Арьс арчилгаандаа антиоксидант хэрэглэх...

Байгалийн AHA, BHA нь арьсны үхсэн эсүүдийг дотор гадаргүй нэг мөр уусгаж гуужуулна. Долоон төрлийн жимснээс гаргаж авсан AHA хүчлүүд арьсна гадаргад хуримтлагдсан үхсэн эсүүдийг гуужуулж арилгах бол, цагаан бургаснаас гаргаж авсан BHA хүчил нь арьсны нүхэн доторх үхсэн арьсны эсүүдийг гуужуулж арьсыг гөлгөр, цэвэрхэн болгоно. 

 

 

Утаа, стресс, хорт бодис, агаарын бохирдол, нарны хорт туяа гэх зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдээс чөлөөт радикал  / free radical / –ууд үүсдэг.  Харин антиоксиданиууд эдгээрийг цэвэрлэж, арьсыг гэмтээхээс хамгаалж, нэгэнт арьс гэмтсэн тохиолдолд эмчилдэг. Үнэн хэрэгтээ чөлөөт радикал ( free radical )-ууд арьсны эсийн ДНХ-г гэмтээж, арьсны коллаген ба уян хатан чанарыг алдуулдаг байна.  Антиоксидантууд бол мөн түүнчлэн сүпер үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.  Арьсны тань даатгал л гэсэн үг юм.  Тэд арьсыг тань ирээдүйд гарах гэмтлээс хамгаалж, эмчилнэ.

Өнгөрөгч өдрүүдийг та ойр дотны хайртай хүмүүстэйгээ  цуг өнгөрүүлж, амттай шимтэй хоол унд хэрэглэж өнгөрүүллээ. Баяр цэнгэл, найр наадам дуусаж хэвийн амьдралдаа эргэн ирлээ. Дээрх бяцхан зөвлөгөөнүүдийг даган, дархлаагаа дэмжиж аваарай!