Зуны урт амралтын дараах арьс арчилгаа

Зуны зугаатай амралт дуусах дөхөж байна гэдэг чинь магадгүй та амралтаасаа эргэж иржээ гэсэн үг. Энэ жилийн амралтаа яаж өнгөрөөв дөө? Хайрттайгаа гайхалтай романтик аяллыг хийв үү эсвэл гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хөдөө явж хамтдаа мартагдашгүй цагийг өнгөрөөв үү? Бүх зүйлс л өөрийн гоо сайхантай ч зуны зугаатай амралтаараа арьсаа хэрхэн наранд түлэхгүйгээр зөв арчлах вэ гэдэг дээр бидний зарим маань “унаж” зөв арчилгаа хийгээгүйдээ харамсдаг шүү дээ. Гэхдээ та хангалттай нарны хамгаалалтаа хийж байсан ч  арьс тань хэзээ ч 100% хамгаалагддаггүй гэдгийг бүү мартаарай. Шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байсан бол та санаа зоволтгүй, амралт зугаалгын дараа хэрхэн эрүүл сайхан арьсаа эргүүлэн авах тал дээр бид хэдэн зөвлөгөө өгч байна. 

Чийгшүүлэх эмчилгээ

Зуны халуун уур амьсгалд арьс хуурайшаад байгааг ажиглахгүй байхын аргагүй, ялангуяа та далай тэнгис, гол, нууртай газар аялсан тохиолдолд давстай шорвог ус ба нарны туяа хоёрын нийлмэл бүр ч ихээр арьсны тань чийгийг сорно. Энэ тохиолдолд та цэвэр усаар нүүрээ угааснаар бага зэргийн чийг өгөх боловч шаардлагатай гүн чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх шаардлагатай шүү. 

Арьсаа гэрэлтсэн тунгалаг байлгаж, өдрийн туршид чийгээр хангахыг хүсвэл та уг сэрумыг сонгоорой

Наранд гэмтэж түлэгдсэн арьсаа хурдан эдгээх хэрэгтэй.

Хэрэв та санамсаргүй байдлаар арьсаа наранд түлсэн ч түүнийгээ мэдээгүй өнгөрчихсөн байж болох юм, гэхдээ аль болох мэдсэн даруйдаа арга хэмжээ авах нь зүйтэй. Яг түлэгдсэн хэсгийн арьсан дээpээ ямар нэгэн юм түрхэхээсээ өмнө хүйтэн усаар сайтар угаагаарай. Цэвэр зуун настын ханд түрхээрэй дараа нь. Мөн нарны гэрэлд ил гарахаас сэргийл, зайлшгүй гарах тохиолдолд нарны гэрэл нэвтрэхээргүй хувцас өмсөөрэй.  

95% органик зуун настын гел. Арьсанд ямарваа нэгэн харшил өгөхгүй ба харшил өгсөн арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэхэд тохиромжтой.  

Ус сайн уу

Хэрэв биед чинь шингэн дутагдвал арьс тань хуурйшиж эхэлнэ. Тиймээс их хэмжээгээр ус уух хэрэгтэй. Ус уухын олон сайн  талууд байдаг. Мөн ус их ууснаар хялгасан үрчлээ үүсдэггүй байна. 

Үхэжсэн арьсаа гуужуул 

Хамгийн түрүүнд та үхэжсэн арьсаа гуужуул. Мэргэжлийн буюу гоо сайхны салонд тусгай аргаар гоо сайханчаар хийлгэдэг гуужуулалт байдаг. Жишээ нь Green Peel. Энэ нь ургамлын ба жимсний хүчлээр гуужуулдаг гуужуулалт юм. Энэ төрлийн гуужуулалт гэртээ хийдэг гуужуулалтыг бодвол илүү эрчимтэй байдаг. Мөн гэрийн нөхцөлд гуужуулалт хийж ч болно. Цусны эргэлтийг сайжруулж, арьсыг хурдан хугацаанд нөхөн төлжүүлдэг байна. 7 хоногтоо ядаж 2 удаа үхэжсэн арьсаа гуужуулж, бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнг илүү мэдрээрэй. Гуужуулалт хийсний  дараа гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчил, зуун настын ханд зэргийг түрхэхэд хамгийн тохиромжтой. Мөн түүнчлэн түргэн үйлчилгээ авна гэвэл өндөр концентрацтай сэрум ампулууд хэрэглэвэл үр дүн өндөртэй. Шууд хүчил ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. 

Цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагч юм. Нимбэг ба бадамлянхуа цэцгийн ханд, ногоон цай, алим, папая жимсний хандуудын хольц нь арьсыг цайруулж гуужуулна.

Нөсөө толбыг бүдгэрүүлэх үр дүнтэй найрлагыг сонго.

Нарны туяанд өртсөнөөр таны арьсан дээр бараан нөсөө толбо үүсдэг ба тэдгээрээс ангижрахад нэлээд цаг хугацаа орно. Хамгийн үр дүнтэй арга бол классик найрлагууд болох витамин С, салицилик хүчил, чидун жимсний навчны хандаас гаргаж авдаг ургамлын ханд юм. Эдгээрийг дор хаяж 3 сар хэрэглэж байж үр дүн гарах ба нарны гэрлээс хол хадгалах нь зөв юм. Энэ нь нөсөө толбо үүсгэж байгаа илүүдэл меланинаас арьсыг цэвэрлэх цорын ганц үр дүнтэй арга юм. 

Уг витамин С сэрум нь 15% -ийн цэвэр витамин С, Ferulic хүчил мөн чацарганы ус зэргийг найрлагадаа агуулсан ба антиоксидантын үйлчилгээтэй, арьсыг цайруулж, батгашихаас сэргийлж, коллагеныг нэмэгдүүлж улмаар нарны хэт ягаан туяанаас хамгаална.