Хар маск хэрэглэхээ түр азная: skin gritting буюу арьсыг зөөлнөөр үрэх зүлгэх аргаар хар толгойтой батгыг цэвэрлэх шинэ тренд

Хар толгойтой батга бол зэвүү, дургүй хоёр зэрэг хүргэдэг зүйлүүдийн нэг бөгөөд үүнээс ангижрахын тулд хүчтэй өвдөлт зэргийг ч тэвчин бүх л аргуудыг туршдаг нь туйлын үнэн. 

Сүүлийн үед тренд болоод байгаа арга бол арьсыг үрэх зүлгэх ( иллэг хийнгээ хар батгыг хайлуулан гаргах ) арга юм.     

Яагаад ингэж нэрлэгдсэн бэ гэхээр харагдахуйц тослог шинжтэй заваан бохирдлыг арьсны нүхжилтээс гаргадаг болохоор тэр байх.  Арьсыг үрэх зүлгэх энэ аргад хүмүүс бүр хэдэн зуугаараа донтсоор байгаа юм байна. Хар толгойтой батгыг энэ аргаар цэвэрлэхэд дараах 3 шатыг дагах ёстой. 

Эхний алхам : 

Нүүрээ шингэн тосон цэвэрлэгчээр цэвэрлэх.

Арьсны бохирдлыг зөөлнөөр хайлуулан цэвэрлэж арьсыг чийгээр хангаx тосон цэвэрлэгч. Нүүр будагыг цэвэрлэх , хуурайшиж шиpүүссэн арьсыг зөөлрүүлэх, хар батга ба бусад бохирдлыг цэвэрлэх гээд л олон талт үйлчилгээтэй цэвэрлэгч тос билээ.

 

2 дугаар алхам:

Дараа нь шууд шавар маскаа түрхэж хатаагаад угаана. 

Унжсан арьс, томорсон нүхжилт?  Уг маск нь Eco Your Skin-ийн арьсны гоо засалчдаас “арьсны корсет” “ойн гүнд умбах” маск гэсэн нэршлийг авсан юм. Aрьсны нүхжилтийг агшааж, нүүрний  контурыг тодотгож өгнө.

3 дугаар алхам: 

Одоо харин эргээд шингэн тосоороо дахин цэвэрлэнэ. Энэ удаад нэлээд хүчтэй эрчимтэйгээр үрж цэвэрлээрэй. 

Асуудалтай арьстай хүмүүс энэ аргыг нэлээд удаан хугацааны туршид хэрэглэж байгаа бөгөөд үр дүн нь маш сайн, бохирдол заваан батгыг арьсны нүхжилтээс сайтар гаргаад тэр үр дүнгээ зургуудаар хуваалцсан байдаг.  

Гэсэн хэдий ч зарим нэг нь энэ аргад эргэлзсээр байдаг. 

Арьсны муухай салдаггүй бохирдол гэдэгт зөвхөн хар толгойтой батга багтахгүй, арьсны нүхжилтэд чигжиж үлдсэн бүтээгдэхүүнүүдийн үлдэгдэл, арьсны нүхжилтэд чигжиж үлдсэн шавар маскны үлдэгдэл ба бохирдлууд орно. 

Нэгэн хэрэглэгч хэлэхдээ арьсны нүхжилтэд чигжиж үлдсэн бүтээгдэхүүнүүдийн үлдэгдлийг тосоор иллэг хийж гаргана гэхэд үнэхээр эргэлзээтэй гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч үрж зүлгэх аргыг яг номын дагуу хэрэглэснээр хар толгойтой батгыг гаргаж, мөн түүнээс гадна тосорхог шаргалдуу цайвар бохирдол бас гардаг гэжээ. Зарим арьсны мэргэжилтнүүд шавар маск арьсны нүхжилтээс бохирдлыг гаргахдаа сайн хэдий ч эмзэг арьсыг цочроох гээд байх талтай. Эмзэг арьстай бүсгүйчүүд энэ аргыг хэрэглэхдээ туйлын болгоомжтой байх хэрэгтэй. 

Та энэ аргыг туршиж үзсэн үү? Танд тохирсон уу?