Арьс арчилгаагаа болон сарын тэмдэг ?

Үүлтэй тэнгэрээс бороо ордог шиг сарын тэмдэг ирэхийн өмнө яг эрүү орчим дээр заавал юм гардаг, тийм ээ? Тэгвэл сарын тэмдэг ирэхийн өмнөхөн нүүрэн дээр юм гарахаас бид арьс арчилгааны дэглэмээр урьдчилан сэргийлж болдогийг сонирхуулъя.

Эхний долоо хоног:

Сарын тэмдэг ирсэн эхний долоо хоногт арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, тайвшруулж арчлах нь зохистой. Сарын тэмдэг ирсэн үед биеийн прогестероний хэмжээ буурснаар арьсны тослог болон эстроген дагаад багасдаг байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл арьсаа чийгшлээр бөмбөгд гэсэн үг. Гиалуроны хүчил, антиоксидантаар баялаг бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зохистой.

Арьсыг гадна ба дотроос нь  гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчилтэй тонер. Уг тонер нь 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн бөгөөд арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлдэг.

Хоёр дахь долоо хоног:

Эстрогений хэмжээ буцаж нэмэгдсэнээр таны арьс гэрэлтэж, нүхжилт багасаж, хамгийн гоё харагдах үе дээрээ байдаг байна. Хэдийгээр арьс тань ямар ч асуудалгүй, гоё харагдаж байгаа ч давхар цэвэрлэгээ болон арьс арчилгааныхаа дэглэмийг алгасаж болохгуй гэдгийг сануулая! Давхар цэвэрлэгээ гэдэг нь сайхан арьстай байхын гол нууц юм

Арьсыг цочроож, харшил өгөхгүй ба найрлагадаа пробиотик агуулах энэхүү цэвэрлэгч ус нь арьсыг цэвэрлэх, сэргээх үйлчилгээтэй. 3 in 1 буюу гурвалсан үйлчилгээт уг цэвэрлэгч ус нь арьсны бохирдлыг цэвэрлэж, арьсыг чийгээр хангах үйлчилгээтэй.

3-4 дахь долоо хоног:

Прогестероны хэмжээ ихсэж тос ихээр ялгардаг байна. Энэ үед арьсыг гүн цэвэрлэж, арьсны нүх сүвийг цэвэрхэн байлгах нь маш чухал. Энэ өдрүүдэд sacilic acid- тай тонер хэрэглэх нь тохиромжтой. Харин дараа нь сайн чийгшүүлэх серум хэрэглэхгүй бол sacilic acid нь арьсны үхэжсэн арьсыг гуужуулж, нүх сүвийг цэвэрлэдэг ч жаахан хуурайшуулах талтай. Хэрвээ та тослог арьстай бол усан суурьтай тос хэрэглээрэй, харин хуурай арьстай хирнээ юм гардаг бол энэ тосыг хэрэглээд үзээрэй.

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ.