Арьс арчилгаа
Арьсны онцлогоос шалтгаалан зөв чийгшүүлэгч тос сонгох
Ямар ч төрлийн арьстай байлаа гэсэн арьсаа үргэлж хангалттай чийгтэй байлгаж, арьсны элдэв асуудал гарахаас сэргийлэн залуу толигор арьсаа хадгалж үлдээрэй.
Арьсны төрөлхийн чийг тосны төвшний зохицлыг хангаж чадахуйц чийгшүүлэх тосыг хэрэглээрэй. Чийг дутагдсанаас болж таны арьс зөв голдрилдоо байж чадахаа больдог.
Гелэн болон тослогын агууламжгүй, хөнгөн өөлөн бүтэцтэй чийгшүүлэх тосыг тослог ба батга гарамтгий арьстай хүмүүс хэрэглэх нь зөв юм. Ийм төрлийн чийгшүүлэх тоснууд арьсыг хэт их гялалзуулахгүйгээр мөн нүхжилтийг бөглөлгүйгээр арьсыг чийгшүүлдэг.
Хэрвээ таны арьс маш эмзэг ба хуурай бол өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос, охь тос зэрэг тэжээлээр хангаж чадахуйц, нөхөн сэргээж чадахуйц, арьсны давхарга болгонд шингэхүйц тосыг сонгоорой.
Өнгөө алдсан ба бараан толботой арьсанд витамин Ц-тэй болон антиоксидантын үйлчилгээ өндөртэй охь тос, чийгшүүлэх тосыг хэрэглэх нь зүйтэй.