Арьс арчилгаа
Эмчилгээний хэсэг бол арьс арчилгааны үе шатуудын хамгийн чухал үе шат
Хөгшрөлт, хар бараан толбо, хялгасан үрчлээ, цайруулах, чийгшүүлэх зэрэг байнга урган гарч ирдэг арьсны бүх төрлийн асуудлуудыг шийдэх үе шат юм. Мөн түүнчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс хамгийн хүчтэй найрлага бүтэцтэй нь бөгөөд арьсанд төрөл бүрийн витаминууд, эрдэс бодисууд зэрэг зайлшгүй шаардлагатай нэгдлүүдийг арьсанд өгөх үйлчилгээтэй.
“Хэрэв нэг өдөр арьс тань тослогтож, нөгөө өдөр арьс тань хуурайшаад байвал арьсны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг ханган, арьсны эрүүл байдлыг дэмжин, төгс тэнцвэрт байдлыг бий болгоорой. “
Хэрвээ та тослог болон батга гарамтгий арьстай бол арьсыг бөглөн бохирдуулаад байгаа хорыг биеэс гадагшлуулах хэрэгтэй.
Хангалттай хэмжээний тослогыг ялгаруулж чаддаггүй хуурайшиж, чийгээр дутсан арьстай бол арьсаа дотор гаднаас нь сайн эмчлээрэй.
Хэрэв таны арьсны эсийн нөхөн сэргээлт удаан явцтай , үхэжсэн арьс ихтэй зэрэг шалтгаануудын улмаас өнгөө алдсан арьстай бол үр дүнтэй гуужуулалт хийж, арьсны өнгийг сэргээгээрэй.