Aрьс арчилгаандаа гаргадаг хамгийн түгээмэл, хамгийн аймшигтай 10 алдааг дэлгэлээ

Бид бүгд л алддаг; Өөрөө тайрсан чёлка тань эргээд ургасан боловч арьс арчилгаан дээрээ гаргасан алдаа тань таны арьсанд эргээд засахад бэрх урт хугацааны хохирол учруулсан биз. Эрүүл, өөгүй төгс арьстай болохыг хүсэгч бүсгүйчүүд бидэнд гэхдээ арьс арчилгаан дээрээ алдах эрх тийм ч олон байхгүй болов уу.

Хуучин, хүнсний дэлгүүрээс аль тааралдсан тосоо түрхээд л, нэг цэвэрлэгч, гуужуулагч хэрэглэдэг байсан уу, үгүй юү цагийг бодвол орчин үед зөвхөн эмчийн заавраар л олгогддог байсан хүчил, ретинойд, идэвхт бодисууд арьс арчилгааны салбарт хүч төрөн орж ирж, алийг юутай зохицуулан хэрэглэхээ мэдэхгүй арьсаа “арчлах” гээд баллах нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг.

Ер нь тэгээд энд тэндээс болсон болоогүй зөвлөгөө дагаж, дүүрэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авлаа гээд Арьсны эмчээс авах зөвлөгөөг яахин гүйцэх вэ дээ? Иймээс бидний зүгээс танд салбартаа манлайлагч Арьсны эмч нарын үйлчлүүлэгчдийнхээ гаргадаг санаанд оромгүй (бас их харамсдаг) алдаанууд ба тэдгээрийг хэрхэн засах талаар зөвлөгөө авч, мөн өөрсдийн гэрэлтсэн, толигор арьсаараа дэнчин тавьдаг бүтээгдэхүүнийг олж танилцууллаа.

Алдаа #1: Өөрт тохироогүй бүтээгдэхүүн сонгох

Гоё савлагаатай, сошиал медиа дээр “одуудын” рекламдсан бүтээгдэхүүнүүдийг авах шунал бид бүгдэд байгаа, гэхдээ тэрхүү бүтээгдэхүүн үнэхээр үр дүнтэй эсэх нь зөвхөн найрлагаас 100% хамааралтай шүү дээ. 

Манай нэгэн арьсны эмчийн дуртай мөн заавал хэрэглэх ёстой гэж үздэг бүтээгдэхүүнд нь: нарны тос, витамин А буюу ретинойд, витамин C болон антиоксидантууд, нэмээд булбарай, чийглэг болгох нэг хоёр бүтээгдэхүүн гэсэн.

“Витамин B-г заавал хэрэглээрэй, мөн хөгшрөлтөөс үүдэлтэй чийгшил дутагдах асуудалдаа Гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой” гэж манай арьсны эмч зөвлөв.

Энэхүү чийгшүүлэгч нь найрлагадаа Витамин B, Centella Asiatica эмийн ургамал, Цайны модны тосны хандыг агуулсан учир эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулж, алдагдсан ус чийгийн тэнцвэрийг эргүүлж авчирна.

Hyaluronic 100 бол Гиалуроны хүчлээр баялаг учраас илүү булбарай арьстай болохыг хүсэгч бүсгүйчүүдэд лавтай таалагдана.

Алдаа #2: Бүтээгдэхүүнээ хэтрүүлэн хэрэглэх

Байгаа бүх бүтээгдэхүүнээ түрхээд байсан чинь нэг л өдөр батга гараад, арьс цочирч, улайж эмзэгшиж, үрэвсэж байсан л байлгүй. Эмэгтэй хүн бүр энэ алдааг тойроод биш дайраад гарсан байх. Энэ тохиолдолд огт нэмж юм хэрэглэлгүйгээр арьсаа тайвширтал хамгийн энгийн гурван алхамт арьс арчилгааруу шилжих хэрэгтэй:Medicica Comfort Cleanser шиг зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ угаагаад, тэжээл өгөх, эмчлэх зорилгоор Medicica Balancing Toner-ийг хэрэглээд, E Plus Moisturizing гэх мэт чийгшүүлэгчээр арьсаа чийгшүүлээрэй. Мэдээж өдрийн цагаар нарны тосыг заавал түрхэж заншаарай. Долоо хоног ийм энгийн гэхдээ үрэвсэл өгөхгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс тань аяндаа эргээд сэргээд ирнэ. Таны арьс ч танд талархана.

Алдаа #3: Арьсаа нарны хорт туяанаас хамгаалахгүй байх

Та арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй бол арьсандаа юу ч түрхээд ямар ч нэмэргүй ээ. Нарны туяанаас өөр арьсыг хурдан хөгшрүүлдэг юу ч байхгүй. Энэ бол Шинжлэх ухаанаар нотлогдсон үнэн.

Эмэгтэйчүүдэд байдаг хамгийн түгээмэл арьсны асуудал бол арьсны өнгө жигд бус болж цоохортох – энэ маань бас л нарны туяанаас болж үүсдэг учир шийдэл нь: нарны тос түрхэх, малгай, шүхэр, цайруулагч бүтээгдэхүүн хэрэглэх юм.

Үргэлж SPF50 гэж бичсэн нарны тосыг сонгож, өдрийн турш 2 цагийн зайтай шинээр түрхээрэй. Хэрвээ нарны тос түрхсэний дараа арьс хувхай цайж харагддаг, тослогтдог эсвэл хүнд санагддаг бол манай dear, Klairs Soft Airy UV Sunscreen -ийг хэрэглээд үзээрэй. Огт цагаан шохой шиг үлдэцгүй, хөнгөн зөөлөн, арьсанд тос шиг тааламжтай шингэн орохын сацуу SPF 50, PA++++ хамгаалалттай шүү.

Алдаа #4: Унтахын өмнө нүүрээ угаахгүй байх

Арьсаа цэвэрлэх нь таны бодсоноос ч илүү чухал шүү! Өдрийн эцэст бид хуримтлуулсан бүх орчны бохирдол, тоос шороо, нүүрний будаг, нарны тос, хөлс, тослогоо арилгах хэрэгтэй. Арьсны эмч нар арьсаа өдөрт хоёр удаа мөн дасгал хийж хөлөрснийхөө дараа нүүрээ угаахыг зөвлөж байна. Хамгийн чухал нь арьсаа хэт их бас хүчтэй цэвэрлэж арьсны байгалийн тослогийг хүртэл үгүй хийхгүйгээр зөөлөн цэвэрлэх юм.

Алдаа #5: Арьсны эмчид хандахаас өөр аргагүй болтлоо удаан хүлээх

Арьсны эмч нар бол арьсны мэргэжилтнүүд, тэд танд туслах гэж байдаг. Гэтэл манай нэгэн арьсны эмч хэлэхдээ, үйлчлүүлэгчид нь заавал батга нь сорви тогтож хүндэрсний дараа эсвэл арьсны өвчин нь даамжирч арьсны хорт хавдар туссаныхаа дараа илүү хүнд, ноцтой эмчилгээ хийлгэхээс өөр замгүй болчхоод ирж үзүүлдэг гэжээ. Харин арьсны эмч нар таны арьсны асуудлыг бага дээр нь юу болох, болохгүй байгааг хэлж, зөвлөж, оношилж, эмчилж уг нь чадах юм сан.

Алдаа #6: Бүтээгдэхүүнээ хүзүүнээсээ харамлах

Таны нүүр чинь гэрэлтсэн толигор хирнээ хүзүү чинь үрчлээтэж, хөгширсөн байвал тийм ч таатай бас магадгүй толигор арьс чинь үнэмшилтэй харагдахгүй л болов уу. Хөгшрөлтийн шинж тэмдгүүд нарны тос түрхээгүй хүзүү хэсгээр хамгийн түрүүнд илэрдэг учир та чийгшүүлэгч, Витамин Ц, нарны тос түрхэхдээ үргэлж хүзүү хүртлээ түрхэж байгаарай.

Уг хүзүүний арьсанд тусгайлан зориулагдсан мask нь olloidal platinum, enzymatic collagen мөн Сувдны нунтаг (powder)–ын найрлагатай ба хүзүүний арьсыг зөөлрүүлж залуу харагдахад тань туслана.

Алдаа #7: Ретинойдуудын буруу хэрэглээ

Хэрвээ та батга болон үрчлээтэй тэмцэж байгаа бол Ретинойд болон Ретинолууд таны арьс арчилгааны ноён нуруу байгаа байх. Арьсны эмч нарын ажигласнаар, хүмүүс ретинойдыг хэт их давтамжтай хэрэглэснээс болж арьс хуурайшиж, хууларч, үрэвсдэг гэжээ. Энэ алдааг хэрхэн залруулах вэ: Бага тунгаар, цөөн давтамжтай эхэл. Долоо хоногтоо ганц, цаашлаад хоёр удаа хэрэглэж арьс дассаны дараагаар л тэсвэрээс нь хамааран шөнө болгон хэрэглээрэй. Шош шиг жоохон л түрхэхэд хангалттай шүү! Нууц зөвлөгөө: Нүүрээ угааснаас 20 минутын дараа түрхээрэй. Арьс чийгтээ дээрээ илүү их шингээдэг тул хүлээж байгаад түрхвэл үрэвсүүлэх нь бага.

Ямарваа нэгэн харшил өгч арьсыг цочроохгүй ретинолтой тос.

Алдаа #8: Арьсаа дэндүү хүчтэй гуужуулах

Дийлэнх эмэгтэйчүүд толигор арьстай болохын тулд скрабаар үрж арьсаа гуужуулах дуртай. Гэвч ийм скраб дахь бяцхан зүлгүүр шиг үрлүүд нь нүдэнд үл анзаарагдах арьсны бичил гэмтэл/урагдалтыг бий болгож арьсыг гэмтээж, үрэвсүүлдэг.

Хэрхэн залруулах вэ: Физикал скрабын оронд химийн гуужуулагчийг сонгоорой. AHA, BHA агуулсан гуужуулагч таны арьсыг илүү үр дүнтэй, зөөлнөөр гуужуулна. Ялангуяа, арьсны экзема, роцацеатай бол… Арьсны эмч нар Гликолийн хүчил, лактик буюу сүүн хүчил, салицилийн хүчлүүдийг санал болгож байна. Бидний зүгээс Apple Peeling Gel-ийг танд санал болгож байна.

Алдаа #9: Нүүр будалтын бүтээгдэхүүний SPF-ээс нарны хамгаалалтаа авч байна гэж андуурах

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд SPF-тэй гэж бичсэн байвал та тэр зэргийн хамгаалалтыг авч байна гэсэн үг биш, харин ч та энгийн хэрэглэдэг хэмжээнээсээ 5-10 дахин ихийг хэрэглэж байж тэр хэрийн хамгаалалтыг авах шаардлагатай болно. Ингээд зогсохгүй, тэр их хэмжээний будгаа хоёр цаг тутам давхарлаж байж нарны хамгаалалтаа бүрэн авна гээд бод доо. Учир нь, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын өөдсийн жаахан хэсгийг л нарны хамгаалалт эзэлдэг юм. Үгүй байсан бол нарны хамгаалалттай гэж хаягласан пудрa нь пудрa биш тос шиг бүтэцтэй болно шүү дээ.

Хэрхэн залруулах вэ: Нүүрээ будахын өмнө заавал, ЗААВАЛ, дор хаяж SPF 30-тай жинхэнэ нарны тос түрхэж хэвших. Нарнаас хамгаалдаг хамгийн сайн бодисууд бол zinc oxide, titanium dioxide юм; тиймээс энэ орцыг агуулсан нарны тосыг сонгоорой.

Алдаа #10: Тамхи татах

Тамхи татах нь хялгасан ба гүн үрчлээ, тууралт, батгашилтыг даамжруулж, арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс арьсны эмч нар хэрвээ боломжтой бол электрон тамхи зэргийг сонгож тамхинаас гарах эсвэл өөр хобби, зуршлаар сольж арьсаа улам дордуулахгүй байхыг зөвлөж байна.