Арьсны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

Beauty Secrets-ийн хамт олноос Тавдугаар сарыг Арьсны хавдартай тэмцэх сар болгон зарлаж, нийт худалдан авагч нартаа арьсны хавдрын талаар ойлголт түгээх, зөвлөгөө өгөхийг зорин ажиллаж байна.

Дулааны улирал наашилж нар хурц, агаар хуурай болж буй учир та наранд гарахдаа нарны тосоо марталгүй түрхэж, битүү хувцас, шүхэр, малгай, нарны шил зүүж өөрийгөө нарны хэт ягаан туяанаас хамгаалаарай. 

 

Учир нь арсны хавдар үүсгэгч хамгийн гол  хүчин зүйлс нь:

  • Нарны хэт ягаан туяанд өртөх
  • Хорт хавдар үүсгэгч бодист өртөх бөгөөд эдгээр нь хэвийн арьсны эсийн ДНХ-г гэмтээснээр хавдрын эс бий болж, үрждэг байна.

 

Гэхдээ ихэнх арьсны хавдраас сэргийлэх боломжтой учир та дараах зөвлөмжүүдийг сайтар дагаж мөрдөөрэй:

  • Өдрийн цагаар нарнаас зайлсхийх. Нарны туяа өдрийн 10:00-16:00 цагт хамгийн хурц тусдаг учир та гадуур гарах ажлаа өдрийн бусад цагаар төлөвлөж байгаарай; өвөл, үүлтэй байсан ч гэсэн ялгаагүй. 

Нарны туяа таны арьсан дээр жилийн 4 улирал тусдаг бөгөөд бүрхэг тэнгэр нарны хорт туяаг төдийлөн хааж чаддаггүй учир та, нар хамгийн хурц тусдаг цагуудад наранд гарахгүй байж, түлэгдэх, борлохоос сэргийлээрэй (энэ нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ). Мөн нарны туяанд удаан хугацааны турш өртсөнөөр хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэнэ.

  • Жилийн 4 улирал нарны тос түрхэх. Дор хаяж SPF 30, PA+++ гэсэн тэмдэглэгээтэй нарны тосыг бүрхэг өдөр ч гэсэн харамгүй түрхэж, хоёр цаг тутам дахин түрхээрэй – ялангуяа усанд сэлж эсвэл хөлөрч байгаа бол. Нар тусч байгаа биеийн бүх хэсэгтээ – уруул, чих, гарын алга, хүзүүндээ – харамгүй түрхээрэй. Нүүрэндээ л гэхэд нарны тосыг зоосны хэмжээтэйгээр түрхэх хэрэгтэй.

Чийгшүүлэх үйлчилгээтэй нарны тос

Зуун насттай физикал нарны тос

Хуурай арьсанд зориулсан нарны тос

Эмзэг арьсанд зориулсан нарны тос

Тослог, холимог арьсанд зориулсан нарны тос

 

 

 

 

 

 

  • Хувцсаар нарнаас хамгаалах. Нарны тоснууд таныг дангаараа нарнаас бүрэн хамгаалж чадахгүй учир нарны гэрлийг нэвтрүүлэхгүй, цайвар өнгийн хувцсаар гар, хөлөө хамгаалж, өргөн саравчтай малгай, UVA, UVB туяаг ойлгодог нарны шил зүүгээрэй.

 

  • Арьсыг наранд мэдрэг болгодог эм, бүтээгдэхүүнтэй болгоомжтой харьцах. Зарим антибиотик, эмнүүд, гуужуулагч хүчлүүд (AHA, BHA), ретинолууд арьсыг наранд илүү мэдрэг болгодог учир хэрэглэж байхдаа өдөр нь заавал нарны тосоо түрхээрэй.

 

  • Антиоксидантыг нарны тостой хавсарган хэрэглэх. Антиоксидант буюу Витамин А, B, C, E зэрэг нь гадаад орчны нөлөөнөөс эсүүдийг гэмтэхээс сэргийлдэг, гэмтлийг саармагжуулдаг тул нарны тостой хавсарган хэрэглэвэл илүү хүчтэй нарны хамгаалалт болдог. Арьс арчилгаанд хамгийн түгээмэл ашиглагддаг антиоксидантууд нь: Витамин С, Е, ниацимнамид (vitamin B3), ретинол (vitamin A), ногоон цай (polyphenols) гэх мэт байна.

Хөгшрөлтийн эсрэг Витамин Е, ниацинамидтай маск

5%-ийн Витамин Ц-тэй серум

Витамин Ц-тэй серум

Витаминтай антиоксидантаар баялаг чийгшүүлэгч тос

 

 

 

 

 

 

Энэхүү нийтлэлээс таныг хэрэгтэй мэдээллээ олж авсан байх гэж найдаж байна. Та өмнө нь арьсны хорт хавдарын талаар хэр их мэдлэгтэй байсан бэ? Танд өөр хариулахыг хүссэн асуулт байвал доор сэтгэгдэл үлдээгээрэй.

Бид тавдугаар сарын турш Instagram-ынхаа Story-оор дамжуулан арьсны хорт хавдар ба нарны хамгаалалтын тухай сонирхолтой QUIZ-үүдийг Пүрэв, Ням гараг бүр бэлтгэн хүргэж байгаа тул та өөрийн мэдлэгийг сорьж, асуултынхаа хариултыг олж аваарай.