Таны харж буй зүйл үнэхээр хар батга мөн үү?

Таны харж буй зүйл үнэхээр хар батга мөн үү?

Арьсны гадаргын доор арьсыг чийгшүүлэх үүрэгтэй тос буюу себум ялгаруулдаг булчирхайг тосны булчирхай гэх бөгөөд тэрхүү себумыг арьсны гадарга дээр чөлөөтэй урсан гарч ирэхэд нь тусалдаг зүйлийг тосны ховил буюу sebaceous filaments гэнэ.

Гэсэн хэдий ч хүний бие их хэмжээний себум ялгаруулбал эдгээр тосны ховилууд дүүрч нүдэнд үзэгдэхүйц томорч нүхжилт эсвэл хар батга шиг харагдах нь бий. 

Тэгвэл эдгээр нь хар батганаас юугаараа ялгаатай юм бэ?

Бүтэц

Хар батга бол арьсны нүхний амсарт үүссэн бөглөөс бөгөөд арьсны нүхэн дотор ялгарсан себум гадагшилж чадахгүй гацдаг. 

Тосны ховилууд нь арьсны нүхэн доторхыг хучсан нарийн үс мэт ширхэгийг хэлэх бөгөөд себумыг арьсны гадаргууруу чөлөөтэй урсан гарахад тусалдаг. Энэ нь арьсны нүхийг бөглөдөггүй. 

Харагдах байдал ба өнгө

Себумаар дүүрсэн тосны ховилууд нь арьсан дээр бараан цэг эсвэл нүхжилт шиг харагдаж магадгүй. Мөн бараан гэлтгүй шаргал, саарал эсвэл тунгалаг ч харагдаж болно. 

Хар батга нь арьсны нүхний амсарт үүссэн хав хар өнгийн бөглөөс бөгөөд тэрхүү бөглөөс нь агаартай исэлдэснээс болж хар өнгөтэй болдог. 

Шахахад

Тосны ховилыг шахах гэж оролдвол цагаан эсвэл шаргал өнгийн өт мэт зүйл гарч ирж магадгүй. Эсвэл хааяа юу ч гарч ирэхгүй байж болно. 

Тосны ховилыг шахах гэж оролдох нь арьсыг гэмтээж сорви үүсгэх магадлалтайгаас гадна арьсны нүхийг сунгаж илүү том харагдуулах эрсдэлтэй. 

Харин хар батгыг шахахад хар өнгийн бөглөөснийх нь араас цагаан, шаргал өнгийн хатуурсан себум, үхэжсэн арьсны эсүүд гарч ирж магадгүй. 

Үүсэх шалтгаан

Тосны ховилууд нь тослог арьстай, нүхжилттэй хүмүүст илүү тод анзаарагддаг бөгөөд ингэхэд нь нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс нь:

  • Нас (залуу байхад илүү их тос ялгаруулна)
  • Төрөлхийн арьсны онцлог
  • Үсний уг том байх
  • Нарны туяаны гэмтэл

Нүдэнд ил харагдах тосны ховил нь бохирдлоос болоогүй гэдгийг анхаараарай. 

Арчилгаа

Арьсны тос ялгаруулалтыг багасгаж, тогтмол гуужуулбал тосны ховилын харагдацыг нь багасгаж болно. Мөн өдөр бүр нарны тос түрхэхээ мартаж болохгүй шүү.

Ингэхдээ салицилын хүчил /salicylic acid/, бензол пероксид /benzoyl peroxide/, цайны модны тос /tea tree/ агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

Арьсаа арчлахдаа хэт их тос ялгаруулах, чийгээр дутагдах хоёрын хооронд балансыг нь олох нь чухал. 

  • Өглөө, орой болон дасгал хийснийхээ дараа нүүрээ угаах
  • Эхлээд тосон цэвэрлэгчээр арьсаа зөөлөн массажилж цэвэрлээд араас нь хүссэн угаагчаараа дахин цэвэрлэх
  • Арьсыг үрж гуужуулахгүйгээр хүчил ашиглан гуужуулах.
  • Хэрвээ та тослог арьстай бол илүүдэл тосыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэйүйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэх. 
  • Усан суурьтай чийгшүүлэгч тос сонгох. 
  • Маш зөөлөн, pH багатай бага зэргийн хүчиллэг нүүр цэвэрлэгч сонгох. 
  • Спирт агуулсан, арьсыг хатааж хуурайшуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Долоо хоногтоо 1-2 удаа шавар маск тавих. 

Нийтлэлээр санал болгосон бүтээгдэхүүнүүд