Жил бүр 60,000 гаруй Beagle үүлдрийн нохой туршилтад ордог учир нь тэр тун найрсаг.

Та дөнгөж сая өхөөрдөм бяцхан таван амьтантай танилцлаа. Тэд бол хамгийн түгээмэл туршилтад ордог амьтад юм.  Rovectin брэнд нь 10 жилийнхээ ойн хүрээнд “Амьтан дээр туршилт хийх харгис явдлыг таслан зогсоох” зорилготойгоо холбогдуулан Activating Treatment Lotion бүтээгдэхүүнээ онцгой загвартайгаар худалдаанд гаргалаа. 

 

 

Жил бүр зөвхөн АНУ-д 100 сая гаруй янз бүрийн төрлийн амьтад /нохой, муур, туулай, харх, хонь, сармагчин, загас, мэлхий болон гахай/ анагаах ухааны бие бялдрийн сургалтын туршилт, биологийн хичээл, химийн туршилт, шинэ зүйлийн туршилт, хоол хүнс, гоо сайхан болон эмийн зэрэг олон туршилтад ордог. Жилд 70,000 гаруй нохой туршилтад ордгоос 60,000 гаруй нь Beagle үүлдрийн нохой юм. Учир нь тэр тун эелдэг найрсаг нохой. 

 

 

 

 

Хэрхэн амьтад дээр туршилт хийдэг вэ?

Гоо сайхны бүтээгдэхүүн нь нүдний эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлдгийг олж тогтооход зориулагдсан нүдний туршилт гэж бий. Уг туршилтад их тохиолдолд туулайг ашигладаг.  Бүтээгдэхүүнийн орц найрлага, хольцын нөлөө нүдийг цочроох, нүдэнд гэмтэл учруулах  нөлөөг олж тогтоотоохын тулд туулайн нүдэнд химийн бодис хийх зарчмаар явагдана. Дараа нь түүний нүдийг нэг цагийн дараа, 24 цагийн дараа  гэх мэтээр 14 хоногийн турш ажиглана. 

Арьсны цочролыг тодорхойлох туршилт нь тухайн орц найрлага, бодис арьсанд гэмтэл учруулах магадлал, арьсны гэмтлийн түвшин зэргийг тодорхойлдог. Энэ нь мөн л түлхүү туулай дээр хийгддэг туршилт бөгөөд арьсыг нь гэмтээх үсийг нь хусах зарчмаар хийгдэнэ. Удаандаа, энэ нь түүнийг арьсыг загатнах, үрэвсэх, хавдахад хүргэдэг.

Хэрэглэгч та л тэдэнд туслах бүрэн боломжтой.

Дэлхий даяар нийт 40 гаруй улс амьтан дээр туршсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон. Зөвхөн гоо сайхны салбарт төдийгүй ба амьтдын туршилтыг бүрмөсөн арилгахын тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай. Хамгийн чухал нь хувь хүн, хэрэглэгчийн түвшинд бид амьтдыг турших туршилтуудын эсрэг мэдлэгтэй байж үүнийгээ түгээх явдал юм. 

Амьтдыг туршилтад ашиглахын эсрэг үйл ажиллагаа, сурталчигаа нь тэднийг хамгаалахад нөлөөлөн багасгаж байгаа бөгөөд 2025 он гэхэд амьтдын туршилтад ашиглах үйл явц 30% -иар буурах магадлалтай. 

Таны худалдаж авч буй брэнд болон газрууд амьтанд туршилт

хийдэг эсэхийг мэдэхэд туслах ЗӨВЛӨМЖҮҮД

  • Баталгаажсан логотой  эсэхийг шалгах

Харгис туршилт хийдэг хэд хэдэн брэндүүд бүтээгдэхүүний савлагааг амьтдын логогоор чимэглэдэг. Иймд, та уг логог албан ёсны эсэхийг нягтлах нь зүйтэй. Жишээлбэл, дүрэм журамтай нийцэж байгааг харуулахын тулд үсэрч буй туулайн логотой байдаг. Та олон улсад хэрэглэдэг тэмдэглэгээг ЭНДЭЭС хараарай. 

  • Брэнд болон худалдааны зөвлөхөөс лавлах

Таалагдсан брэндээсээ болон худалдааны зөвлөхөөс тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аль үе шатанд амьтан дээр туршиж үзсэн эсэхийг хэрхэн үйлдвэрлэл явагддаг талаар асууж хэвшээрэй. Ил тод нээлттэй харилцаа холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэхүү асуулт нь таны дуртай брэндүүдийн хувьд хувь нэмэртэй үйлдэл байх болно.

  • Худалдан авалт хийхээсээ өмнө унших

Бүтээгдэхүүний философи болон заавар, тайлбар хэсгийг уншин амьтан дээр туршиж үзээгүй эсэхийг дахин нягтлаарай.

Эх сурвалж: Rovectin Official Web Site