Арьсны онцлогтоо тохирсон хүчлийг хэрхэн сонгох вэ?

Ямар ч арьс арчилгаанд гуужуулах алхмыг орхигдуулж болохгүй. Гэхдээ химийн гуужуулагч уу, физикал гуужуулагч уу? Долоо хоногт 1 удаа юу, өдөр болгон уу? Эмзэг арьстай бол яах вэ? гээд гуужуулагч хэрэглэх гэхээр эргэлзээтэй, ойлгомжгүй зүйлс зөндөө байдаг.

“Химийн гуужуулагч нь арьсны эс хоорондын холбоог өөртөө уусган салгаж, эсүүдийн жам ёсоороо гуужин унах процессыг түргэсгэх үйлчилгээтэй бөгөөд найрлаган дахь хүчлүүд нь арьсны гэмтлийг мөн эмчлэхэд тустай” хэмээн эмч хэлэв.. Даанч өөрийнхөө арьсанд тохирсон хүчлийг олно гэдэг л ойлгомжгүй байгаа юм даа.

Хүчил болгон онцгой ашиг тус, үйлчилгээтэй болохоор бид өөрийнхөө арьсанд яг алийг нь сонгох вэ гэж их эргэлздэг. Зарим хүчлүүд нэрээсээ шал эсрэг нөлөөтэй бөгөөд таны арьсанд тустай байхад зарим нь хэтэрхий хүчтэй учраас эмзэг арьсыг гэмтээгээд байдаг.

Тэгвэл бид танд мэргэжлийн арьсны эмч нарын зөвлөж буй арьсны онцлог болгонд тохирох хүчлүүдийг тайлбарын хамтаар хүргэе. Манай дэлгүүрт доор дурдсан бүх хүчлүүд байгаа учир та хайх огт шаардлагагүй, сонголтоо л хийхэд болно.

Батга гарамтай арьс- Арьсны асуудал: Байнга батга гардаг

Таны хэрэглэх ёстой хүчил: Салицилын хүчил бол таны хамгийн сайн найз юм. Энэ хүчил нь арьсны гүнрүү нэвтрэн орж үхэжсэн арьсны эсийг өөртөө уусгаж арилгадаг бета гидрокси төрлийн хүчил бөгөөд арьсны нүхийг бөглөгч илүүдэл тослогийг хүртэл задалж чаддаг. Батганы эсрэг гэхээрээ л хүчтэй, хуурайшуулдаг бүтээгдэхүүн байх ёстой гэж хүмүүс ташаа ойлгоод байдаг. Салицилын хүчил бол батга гарамтгай арьсыг нэмж цочроохгүйгээр гуужуулдаг зөөлөн хүчил юм. Нэн ялангуяа, цагаан болон хар батгыг арилгахад хамгийн үр дүнтэй хүчил гэв.

AHA & BHA DAILY CLEAN TONER

Тоник, гуужуулагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх энэхүү маш зөөлөнбүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсны РН түвшинг тэнцвэржүүлэхийн зэрэгцээ арьсны өнгийг сэргээж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж зөөлрүүлнэ. АНА болон папая жимсний хүчил нь арьсыг маш зөөлнөөр гуужуулж цайруулах бол ВНА нь нүх сүвийн бөглөөг гарган илүүдэл тослог болон бохирдлыг гүн цэвэрлэнэ.

 

 

 

 

Эмзэг арьс- Арьсны асуудал: Хүчил түрхэхэд түлэгдэж, хорсох мэдрэмж төрдөг

Таны хэрэглэх ёстой хүчил: Хэрвээ та арьсаа харшлах вий гэж санаа зовдог ч хүчлийн ашиг тусыг нь хүртмээр байдаг бол Зэйхнер эмч танд Азелаины хүчлийг (Azelaic acid) зөвлөж байна. “Азелаины хүчил нь арьсны өнгийг сэргээж, цайруулахын сацуу үрэвслийг намдаах шидтэй. Молекулын хэмжээ нь том учир арьсанд удаан шингэж, илүү зөөлөн үйлчилдэг” хэмээн эмч хэлэв.

Хуурай арьс- Арьсны асуудал: Хацар, Т-бүсээр арьс таталдаж, хуурайших мэдрэмж төрдөг

Таны хэрэглэх ёстой хүчил: Хуурай арьстнуудын дунд гиалуроны хүчил од болдогт нь учир бий. Энэ хүчил бол чийгээр дутагдсан арьсны усны ундарга л гэсэн үг. “Бидний арьсны чийгийн түвшин нас ахих тусам багасдаг. Харин гиалуроны хүчил нь арьсанд чийгийг барьж хадгалах үйлчилгээтэй” гэж эмч тайлбарлав. Гэхдээ нэр нь л хүчил гэж байгаа болохоос биш гиалурон бол яг ч хүчлийн төрөл биш гэв. Энэ талаар эмч тайлбарлахдаа, гиалуроны хүчлийг агаарт байгаа чийгийг арьсны өнгөн давхрагаруу татан оруулж арьсыг чийгшүүлэн, булбарай болгодог сахарын нэг төрөл гэв. Тиймээс, энэхүү хүчил нь хуурай арьсанд нэн тохиромжтой хэдий ч гуужуулагч биш байх нь. Хэрвээ хуурай арьсанд гуужуулагч хайж байгаа бол Сүүн хүчлийг (Lactic acid) зөвлөж байна. Lactic acid-ийг сүүнээс гаргаж авдаг учраас энэ хүчил арьсыг гуужуулахаас гадна чийгшүүлэх давхар үйлчилгээтэй.

 

HYALURONIC ACID TONER

Арьсыг гадна ба дотроос нь  гүн чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчилтэй  тонер юм. Уг тонер нь 5 өөр төрлийн бүтэцтэй молекулуулаас бүрдэх гиалуроны хүчлийг найрлагадаа шингээсэн бөгөөд арьсны бүх давхаргад нэвчиж шингэн гүнээс нь чийгшүүлдэг. Super Barrier™ найрлагууд нь арьсыг тэжээлээр хангадаг

 

 

Холимог арьс- Арьсны асуудал: Дух, хамар тослогтож, хацар, эрүү хуурайших

Таны хэрэглэх ёстой хүчил: Холимог арьсны арчилгааг Гликолийн хүчил (Glycolic acid) хөнгөвчилж чадна. Гликолийн хүчлийг бүх төрлийн арьсанд олон төрлийн зориулалтаар ашиглаж болох боловч холимог арьстай хүмүүст хамгийн их хэрэгтэй. Гликолийн хүчил нь альфа гидрокси хүчлүүд (AHA) дотроос хамгийн жижиг молекулын бүтэцтэй хүчил бөгөөд арьсыг цайруулах, нөсөө толбыг бүдгэрүүлэх, гүн болон хялгасан үрчлээсийг арилгах, цоохортох зэрэг олон асуудлыг шийдвэрлэдэг. Бас болоогүй, арьсыг хуурайшуулахгүйгээр тослогийг бууруулж батга гарахаас сэргийлдэг учраас холимог арьстай хүмүүст нэн тохиромжтой.

AHA 8% PEELING SERUM

Уг АHA 8%-ын АHA  (глюколик хүчил) найрлагатай сэрум нь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй ба нөсөө толбыг бүдгэрүүлдэг байна. Савалгаа нь хэрэглэхэд амар ба дусаагууртай учир хэр их хэмжээгээр хэрэглэх зэргээ хянаад байх боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглсэнээр таны  арьс зөөлөн толигор, жигдхэн өнгөтэй болно. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

 

 

 

Тослог арьс- Арьсны асуудал: Хүсээгүй хэмжээгээр тослог ялгарч, арьс гялтайж харагдах

Таны хэрэглэх ёстой хүчил: Тослог арьстнуудад тэр болгон дурдагдаад байдаггүй Манделийн хүчлийг (Mandelic acid) санал болгов. Манделийн хүчил бол бусад AHA-тай харьцуулахад хамаагүй зөөлөн гуужуулдаг бөгөөд тослог арьстай хүмүүст хамгийн их хэрэгтэй хүчил гэв. Mанделийн хүчлийг “наргил модны самраас гаргаж авдаг учраас арьсны илүүдэл тослогийг хамгийн сайн арилгадаг. Манделийн хүчил мөн хөгшрөлт, батгашилт, гүехэн сорвижилтын эсрэг үйлчилгээтэй ажээ.

MANDELIC ACID 5% PREP WATER

Mandelic хүчил нь нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсны өнгө бүтцийг жигд болгох үйлчилгээтэй. Маш зөөлөн гуужуулагчийн хувьд арьсны өнгөн хэсгийг зөөлөн гуужуулна, эмзэг мэдрэмтгий арьсанд хүртэл тохиромжтойгоос гадна химийн ширүүн гуужуулалтаас зайлсхийж байгаа хүн бүхэнд хэрэгтэй юм. Бактерийн эсрэг орц найрлагуудыг агуулдаг учир батга гарамтгий арьсанд тун тохиромжтой.