Эргээд энгийн арчилгаандаа: Хөл хорионы үеийн арьс арчилгааны ач холбогдол

Нэгэнт бүхэл өдрийг гэртээ бүгж өнгөрөөх болсноор бидний дийлэнх нь өдрийн туршид нүүрээ будахгүй явах болсон биз ээ. Танд энэхүү шинэ, төвөггүй арчилгаа ихэд таалагдаж, урьд нь хийдэг байсан зарим арьс арчилгаагаа алгассан ч онцын ялгаагүй мэт санагдаж байж мэдэх юм. Гэхдээ тийм биш ээ.

Таны арьс хотын агаар, хөрсний бохирдлоос үүсэх чөлөөт радикалд (энэ нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг) өртөх эрсдэл буурсан ч гэлээ гэртээ 7 хоногийн 24 цаг бүгэх нь бас л сөрөг үр дагавартай. Хэрвээ та гэртээ агаар цэвэршүүлэгчтэй бол арьс тань хэт хуурайшиж, холцруутах болсныг анзаарсан биз ээ. Нарнаас Витамин D-ээ авч чадахаа больсон учир арьс тань нэг л үнсэн саарал харагдах болсон ч байх. Дээрээс нь, КОВИД-19-өөс болж сэтгэлийн түгшүүр, хямралтай байхад хааяа ч болов нүүрээ будаж, гэрэлтсэн царайгаа харвал сэтгэл санаа жаахан ч атугай дээрдэх сэн.

Иймээс, бид энэхүү эргэлзээтэй, ээдрээтэй үед буй бидний адил олон эмэгтэйчүүддээ арьсны эрүүл мэнд, тэр тусмаа хөл хорионы өдрүүдэд арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг хүргэж байна.

1). Өдөрт 2 удаа цэвэрлэх ёстой хэвээрээ

Гадуур гарч, нүүрээ будахаа больсон ч гэлээ өдөрт нүүрээ хоёр удаа угаах ёстой гэдэг арьс арчилгааны алтан дүрэм хэвээрээ. Тоос тоосонцор, нүүр будалтын бүтээгдэхүүн, бохирдол байхгүй ч гэлээ таны арьсанд илүүдэл тослог ялгарч, үхэжсэн арьсны эсүүд овоорохоо болиогүй л байгаа. Та ганц орой нүүрээ цэвэрлэхгүй унтахад маргааш өглөө нь хар, цагаан батга, бөглөрсөн арьстай л сэрэх болов уу. Цэвэрхэн, сэргэг мэдрэмж төрүүлэх гелэн цэвэрлэгчээр арьсыг эмзэгшүүлэхгүйгээр илүүдэл тослог, бохирдлыг урсган цэвэрлээрэй.

Зөвлөмж: Хүйтэн усаар нүүрээ угаавал цусны судас агшиж улайлт намжиж, хаван буурч арьс сэргэг, гэрэлтсэн харагдана. 

Санал болгох бүтээгдэхүүн: 

Гелэн хэлбэрээс хөөсөн хэлбэрт хувирдаг уг цэвэрлэгч бүтээгдэхүүн нь арьсны нүхжилтний бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

2). Гуужуулахаа таг саначихсан уу?

Энэ алхмыг хийх гэж цаг гаргадаг хүмүүс ховорхон байдаг боловч энэ алхам бол арьс арчилгааны гээгдүүлж болохгүй нэгээхэн хэсэг юм. Арьсыг гуужуулснаар арьсны эсүүд шинээр гарч ирж, төлждөг. Хүний насаар яривал залуужиж байгаагаас ялгаагүй юм

Зөвлөмж: Долоо хоногт 1-2 удаа арьсаа гуужуулснаар арьсны нүх бөглөрч, батга гарахаас сэргийлээрэй.

Санал болгох бүтээгдэхүүн: 

Vita Lemon Peeling Gel -Эрдэсээр баялаг Франц хийжүүлсэн усны найрлагатай Цайруулж, чангаруулах, цэвэрлэх 3 төрлийн үйлчилгээтэй гуужуулагч юм.

3). Серум, чийгшүүлэгч кремээр арьсаа эрхлүүл

Нүүрээ цэвэрлэснийхээ дараагаар тэжээл өгөх Серум түрхэж эрүүл, булбарай арьсаа удаан хадгалаарай. Араас нь чийгшүүлэгч тос түрхэж арьсаа хуурайшихаас сэргийлээрэй (Хүйтэн агаар, гэр доторх ахин дахин амьсгалсан агаар, агаар цэвэршүүлэгч бүгд арьсыг хуурайшуулна).

Зөвлөмж: Аль нэгнээр нь аль нэгнийг нь орлуулах боломжгүй ээ. Хоёуланг нь хэрэглэж л үзэсгэлэнтэй арьстай байна.

Санал болгох бүтээгдэхүүнүүд:

Арьсаа гэрэлтсэн тунгалаг байлгаж, өдрийн туршид чийгээр хангахыг хүсвэл та уг сэрумыг сонгоорой.Эмзэг арсыг тайвшруулах үйлчилгээтэй. Арьсны гадаргуу дээрх хэмийг багасгаж, гүн чийгшүүлэн тайвшруулж, улмаар арьсыг сэрүүцүүлнэ.

Витамин Е-ээр баяжуулсан энэхүү чийгшүүлэгч тос таны арьсанд гялбаа нэмж, гэрэлтсэн харагдуулна. Мөн найрлага дахь Манго жимсний үр нь арьсыг чийгээр хангаж, тааламжтай мэдрэмж төрүүлнэ.

4). Зовхио ч хайрлах хэрэгтэй!

Өөрийн зовхины асуудалдаа таарсан зовхины кремийг орой бүр ядам хуруугаараа зөөлөн товшиж түрхэж байгаарай.

Зөвлөмж: Крем илүү үлдсэн бол дээд зовхиндоо түрхээрэй. Ядам хуруугаараа түрхэхийн учир нь нүдний доод зовхи бол хүний биеийн хамгийн нимгэн арьс ба энэ хуруу арьсанд хамгийн бага даралт өгдөг учраас цочирдохгүй, зөөдөг иллэг хийнэ. 

Санал болгох бүтээгдэхүүн:

Өргөж татах, сэргээх үйлчилгээтэй энэхүү зовхины тос нь нүдний эргэн тойрон дахь бараан хүрээг бүдгэрүүлэн, үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй

5). Танай цонх наран талдаа харсан уу? Тэгвэл нарны тосоо түрхэх л хэрэгтэй! 

Гэртээ карантилагдлаа гээд нарны хорт хэт ягаан туяанд өртөхгүй байгаа хэрэг биш. Та гэрийнхээ гадаа, тагтан дээрээ гарч л байгаа бол нарны туяанаас арьс тань гэмтэж байгаа. Иймээс та ойрхон дэлгүүр гарах хэрэгтэй болсон эсвэл цонхныхоо дэргэд суугаад гэрээсээ ажиллаж байгаа бол нарны тос заавал түрхэх ёстой.

Ямарваа нэгэн нэмэлт үнэргүй, non-nano, минерал уг нарны тос нь бүх төрлийн арьсанд тохиромжтой юм. Эмзэг арьсанд хүртэл түрхэхэд аюулгүй.