UV DEFENSE MOIST CREAM
86,000₮
Хэмжээ: 50 млUV Defense Moist Cream нь нарны хэт ягаан туяа болох UVA, UVB-с хамгаалахаас гадна компьютер болон бусад цахилгаан хэрэгслээс гарах цэнхэр туяанаас ч таны арьсыг бүрэн хамгаална. 5000 ppm арьсыг гүн чийгшүүлэх пантенол агуулсан бөгөөд энэ нь таныг нарны тос түрхэхийн өмнө ямар нэг чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан ч арьсанд тань хуурайшиж таталдсан мэдрэмж төрүүлэхгүйгээр сайн чийгшүүлэхээс гадна цайрахгүй.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Үйлчилгээ: Нарны UVA, UVB туяанаас хамгаалахаас гадна цахилгаан хэрэгслийн цэнхэр туяанаас хамгаалахын зэрэгцээ өдрийн турш чийгшүүлнэ
Зориулалт: Өглөө бүр арьс арчилгааныхаа хагмийн сүүлийн алхам болгож түрхэнэ. Араас нь нүүрээ будаж болно.
Дууссан
Gerel –
Huurai arisand mash goyo bgaa. Omno chiigshuuleh tos turheh shaardlagagui n mash ih taalagdsan. Tsairalt, hohrolt, shingehgui bh gsn ymarch asuudalgui. Mon turheed nuur budaltaa hiisen ch asuudalgui bsn
maralskin –
Би тослог холимог арьстай (улирлаас хамаарсан). Түрхээд л хурдан шингэдэг, цайрч арьсны өнгө хувиргадаггүй, сайн чийгшүүлдэг. Будган доор хэрэглэхэд будаг барзайж бөмбөрдөггүй. Гэхдээ миний хувьд энэ нарны тос яаж таарах нь миний арчилгааны хэв маягаас хамаарч байсан. Заримдаа өглөө маск тавиад олон алхамт арчилгаа хийсэн үед энэ тос маш их тослогтуулаад үдээс хойш гэхэд дух хамраар гялайгаад байсан. ( чийгшүүлэх тос түрхэлгүй шууд түрхсэн) Харин маш минимал цэвэрлэгээ, тонер, витамин Ц тэгээд чийгшүүлэх тос түрхэхгүйгээр энэ тосыг түрхвэл яг таараад байсан.
Shatar –
Энгийн хуурай арьстай, энэ тосыг нарны тос болон чийгшүүлэх тосны давхар үйлчилгээгээр түрхдэг. Нүүрэн дээр цайралт үүсгэдэггүй, тослог мэдрэмж өгөхгүй харин илүү чийгшил өгдөг, түрхэсний дараах мэдрэмж маш тухтай байгаа. Хайртай нарны тоснуудын маань нэг болсон