TEENS – TROUBLED SKIN CARE SET

114,000

Дууссан

Тайлбар

Шилжилтийн насанд буюу ойролцоогоор 12 наснаас эхлэн дааврын өөрчлөлтөнд орж арьсанд тослог ихээр ялгарах, батга үүсэх асуудалтай тулгардаг. Хэдий урьдчилан сэргийлэхээр цэвэрлэгээ, чийгшүүлэлт сайн хийж байсан ч гарах нь элбэг. Дааврыг өөрчлөх аргагүй тул нэгэнт батга үүссэн нөхцөлд арьсаа тууштай цэвэрлэж, зөв арчлах нь цаашид даамжрах, сорви толбо тогтон үлдэхээс сэргийлнэ.

БЭЛЭГ | Look At Me – Aloe Vera Face Mask (1ш) – Арьсыг тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй Алоетай салфеткан маск бэлэглэнэ.

Abib – Acne Foam Cleanser / Heartleaf Foam (150ml)

Бага зэргийн хүчиллэг, зөөлөн, харшил өгөхгүй, зүрхэн навчитын хандтай хөөсөн цэвэрлэгч. Арьсны үрэвслийг намдааж, эрүүл, толигор байлгахад тусална. Салицилын хүчил нь батганы эсрэг үйлчилж, сентелла азиатика нь эмзэг арьсыг тайвшруулна. Эрүүл арьсны pH орчинтой ойролцоо pH түвшинтэй учир арьсанд цочрол өгөхгүй, хуурайшуулахгүйгээр цэвэрлэнэ. Зөөлөн, гөлгөр хөөс нь цэвэрлэсний дараа чийглэг мэдрэмжийг төрүүлнэ. Харшлын шинжилгээгээр арьсанд харшил өгөхгүй нь тогтоогдсон.

Aromatica – Tea Tree Calming Gel (300ml)

84.3% нь цайны мод, 11.4% нь зуун настын ханд агуулсан органик, натурал тэмдэгтэй энэхүү гел нь батга гарамтгай арьсанд зориулагдсан, арьс батгашиж асуудал үүссэн болон эмзэгшиж цочирдсон нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Цайны модны ханд нь цочирдсон арьсыг эмчилдэг бол, зуун наст нь халсан арьсыг хөргөх тайвшруулах үйлчилгээтэй. Цайны модны ханд ба цайны модны охь тос нь илүүдэл сэбум буюу тослогийн хэмжээг зохицуулж цэвэрхэн сайхан арьстай болгоно. Jell-O бүтэцтэй уг тайвшруулах гель нь ус шиг л сэргээх бөгөөд хуурай арьсыг наалдуулсан мэдрэмж өгөлгүйгээр чийгшүүлдгээрээ онцлогтой.

Skin&LAB – Medicica Clear Spot Gel (15ml)

Энэхүү Спот гел нь гэнэтхэн гарсан, үрэвсэлтэй хавдалт, батгыг намдааж, илааршуулдаг шидтэй. Арьсанд хурдан гулган орж шингэдэг учраас хэсэгчлэн эсвэл бүтнээр нь нүүрэндээ түрхэх боломжтой. Centella Asiatica-ийн үндсэн 6 орцууд (Green Cica Complex) нь арьсыг тайвшруулан, эрүүл харагдуулна.

Хэрэглэх заавар

  1. Цэвэрлэгч хөөсөөс тохирох хэмжээгээр авч хөөсрүүлээд чийгтэй нүүрэндээ түрхэж, массажилна. Бүлээн усаар угааж, хөөсний үлдэгдлийг сайтар арилгана.
  2. Цайны модны гелээс нүүрэндээ түрхэж, сайтар шингээнэ.
  3. Хөндүүртэй, идээтэй батга гарсан хэсгүүдэд Spot гелнээс түрхэнэ.

Өдрийн цагаар нарны тосоо байнга түрхэж хэвшээрэй.

Орц

Мэдээлэл оруулаагүй байна.

Customer reviews

5 stars 0 0 %
4 stars 0 0 %
3 stars 0 0 %
2 stars 0 0 %
1 star 0 0 %

Reviews

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна

Be the first to review “TEENS – TROUBLED SKIN CARE SET”