TEENS – ACNE SCAR CARE SET

89,000

Дууссан

Тайлбар

Арьсаа тууштай арчилж, өсвөр насныханд бараг бүгдэд нь учирдаг дааврын нөлөөтэй БАТГА-ны үрэвслийг багасгаж, арьс арчилгааныхаа учрыг олохтой зэрэгцээд батганы сорви, жигд бус өнгийг яах вэ гэдэг асуудал үүсдэг. Энэ үе нь зөөлөн гуужуулагчийг арьсандаа танилцуулахад хамгийн таатай үе.

БЭЛЭГ | Heimish – All Clean Green Foam pH5.5 (30ml) – Багц бүрт pH балансыг тэнцвэржүүлэх, зөөлөн угаагч хөөс бэлэглэнэ.

Энэхүү угаагч гел нь арьсны бохирдлыг цэвэрлэхийн зэрэгцээ арьсны PH балансыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Парабены агууламжгүй уг цэвэрлэгч  гелийн найрлага бүр нь EWG 1 ба 2 дугаар зэргийн үнэлгээтэй. Сentella Asiatica ба Witch Hazel-ын найрлагууд нь арьсыг тайвшруулж эдгээх үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой, тэр дундаа эмзэг мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой.¥

Aromatica – Orange Soft Peel Toner AHA 3% (375ml)

Цэвэр ургамалаас гаргаж авсан AHA гол орц нь бөгөөд арьсны гүний бохирдлыг цэвэрлэх, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй. USDA-аар баталгаажсан органик зуун настын хандтай учир арьсыг гүн чийгээр хангана. Амьтан дээр туршигдаагүй. Арьсыг зөөлөн гуужуулснаар өнгийг сэргээж, сорвийг бүдгэрүүлнэ.

Aromatica – Cica Calming Gel (300ml)

Гадны нөлөө, харшлын шалтгаанаар эмзэгшсэн арьсыг тайвшруулах, үрэвслийг намдаах үйлчилгээ гел. Найрлаган дахь Сика нь эмзэг арьсны анагаагч, зуун наст нь халсан арьсыг (арьс үрэвсэхээрээ улайж, халуу дүйгэдэг) хөргөөгч учраас энэ хоёр орц хамтдаа арьсыг стресээс ангижруулж, тайвшруулдаг. Ургамлын ногоон энергиэр дүүрэн Centella Asiatica нь арьсыг чийгшүүлж, тайвшруулж, эрүүл болгоно. 84.4% Centella Asiatica, 11.4% Зуун настын хандыг агуулсан. Арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, өнгө сэргээх, батганы үрэвсэл намдаах гээд олон төрлийн үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар

  1. Цэвэрлэгч гелнээс тохирох хэмжээтэйг авч гарын алган дээрээ хөөсрүүлнэ. Чийгтэй нүүрэн дээрээ хөөсрүүлж, бүлээн усаар угаана.
  2. Нүүрээ цэвэрлэж, хуурай болгосны дараа бүтээгдэхүүнээс хүрэлцэхүйц хэмжээтэйг хөвөнд шингээгээд нүүрээ арчина. Гуужуулах процесс явагдахад бага зэргийн ширүүн мэдрэмж өгч магадгүй шүү. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой хэдий ч, анх удаа гуужуулагч хэрэглэж байгаа эсвэл хэрэглэсний дараа таталдаж хуурайшаад байвал 2-3 хоног өнжөөд 1 удаа хэрэглэж, арьсандаа дасгаарай.
  3. Cica-тай гелнээс нүүрэндээ түрхэж, шингээнэ.

Өдрийн цагаар нарны тосоо байнга түрхэж хэвшээрэй.

Орц

Мэдээлэл оруулаагүй байна.

Customer reviews

5 stars 0 0 %
4 stars 0 0 %
3 stars 0 0 %
2 stars 0 0 %
1 star 0 0 %

Reviews

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна

Be the first to review “TEENS – ACNE SCAR CARE SET”