PACK ME WITH YOU – SET 2

65,000

Бэлэн байгаа

Энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад 65 оноо цуглуулаарай!
Ямарч хүү, шимтгэлгүй 16,250₮ x 4 нөхцлөөр хуваан төлөх боломжтой.

Тайлбар

Энгий, хуурай арьсанд зориулсан аяллын багц. Удаан хүлээсэн аяллынхаа явцад арьсандаа санаа зоволгүй, харин хөгжилтэй, дурсамж дүүрэн мөчүүдийг өнгөрүүлэхдээ бүх цагаа зориулаарай.

Багцад:

Aromatica – Rose absolute cream cleanser (20ml)

Энэхүү хөөсөн цэвэрлэгч нь сарнайн тос агуулсан, тослог бүтэцтэй тул арьсыг чийглэг болгож зөөлрүүлнэ. Хөөсөн саван төрлийн цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулах талтай байдаг. 100% Дамаскийн сарнайн ус ба зуун наст, marigold (алтан хундага цэцэг)-ын хандтай энэхүү цэвэрлэгч нь арьсны өнгөн давхаргыг эрүүлжүүлэн чийгшүүлдэг. Самбук жимсний үр нь витаминуудаар баялаг ба, Энэтхэгийн gooseberry жимсний ханд нь арьсыг уян зөөлөн болгож эрүүлжүүлнэ.

Wish Formula – I’m pro ampoule pad C (2 ширхэг)

Арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгөх, антиоксидантаар хангаж өнгийг сэргээх үйлчилгээтэй пад. Нүүрээ цэвэрлэсний дараа падаар арчихад 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцэхүйц үр дүнг үзүүлнэ. Найрлага дахь ургамлын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Витамин С найрлагад харшилтай эсвэл эмзэгшдэг бол хэрэглэхгүй байхыг зөвлөнө.

Dear, Klairs –  Supple preparation unscented toner (30ml)

Энэхүү үнэргүй  тонер нь Original Toner-тайгаа адил боловч эфирийн тоснуудыг нь агуулаагүй учир элдэв уршамлын харшил үүсгэхгүй, үнэрт мэдрэг хүмүүст зориулсан юм. Өтгөн хэрнээ арьсанд наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр шингэн орж арьсыг гүн чийгшүүлж, булбарай зөөлөн болгож, pH орчныг нь тэнцвэржүүлнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөн шингээж арчих, эсвэл шавшиж хэрэглэнэ.

Aromatica – Organic aloe vera gel (50ml)

95% органик зуун настын гел. Арьсанд харшил өгөхгүй ба харшсан, улайсан арьсанд түрхэхэд хурдан хугацаанд тайвшруулах үйлчилгээтэй. “Харшлах зүйлгүй” тестээр аюулгүй гэдэг нь батлагдсан тул бага насны хүүхэд, маш эмзэг мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой. Зуун настын гел нь наалдамхай бус ба өнгөгүй тунгалаг өнгөтэй юм. Нүүр ба биеийн арьсанд маш хурдан шингэх чадвартай.

Village 11 Factory – Pink calming sun block SPF50+ PA++++ (25ml)

Тайвшруулах үйлчилгээтэй нарны ягаан тос нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй харшилтай арьсанд илүү тохиромжтой. Эмзэг мэдрэмтгий арьсанд ч  тохиромжтой тайвшруулах тос юм. Наалдамхай зууралдамхай бус шинж чанартай бөгөөд, натурал ягаан өнгөтэй харагдуулж, арьсыг зөөлөн болгоно.

Heimish – Watermelon moisture soothing gel cream (5ml)

Баялаг бүтэцтэй тос нь арьсанд гүн тэжээл өгч, чийг алдахаас сэргийлнэ. Хөнгөн, гел бүтэцтэй учраас арьсанд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр, сэрүүн таатай, тайвшруулах мэдрэмжийг өгнө. Харшлын тестээр аюулгүй хэмээн баталгаажсан тул хамгийн эмзэг арьсанд ч тохирно.

Кошлак 

Customer reviews

5 stars 0 0 %
4 stars 0 0 %
3 stars 0 0 %
2 stars 0 0 %
1 star 0 0 %

Reviews

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна

Be the first to review “PACK ME WITH YOU – SET 2”