PACK ME WITH YOU – SET 1

65,000

Бэлэн байгаа

Энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад 65 оноо цуглуулаарай!
Ямарч хүү, шимтгэлгүй 16,250₮ x 4 нөхцлөөр хуваан төлөх боломжтой.

Тайлбар

Холимог, тослог арьсанд зориулсан аяллын багц. Удаан хүлээсэн аяллынхаа явцад арьсандаа санаа зоволгүй, харин хөгжилтэй, дурсамж дүүрэн мөчүүдийг өнгөрүүлэхдээ бүх цагаа зориулаарай.

Багцад:

Heimish – All clean white clay foam (30ml)

Хөөсөн цэвэрлэгч нь найрлагадаа kaolin (Amazon-ын цагаан шавар), гиалуроны хүчил, наргил модны тос болон цитрус, ургамлын гаралтай тоснуудыг агуулсан бөгөөд арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Kaolin буюу цагаан шавар нь арьсны нүх сүвэнд хуримтлагдсан бохирдлыг сайтар цэвэрлэж, наргил модны тос нь арьсыг гүн чийгшүүлнэ.

Wish Formula – I’m pro ampoule pad M (2 ширхэг)

Арьсыг гүн чийгшүүлж, тэжээл өгөх, цайруулах үйлчилгээтэй пад. Нүүрээ цэвэрлэсний дараа падаар арчихад 20 минут салфеткан маск хэрэглэсэнтэй дүйцэхүйц үр дүнг үзүүлнэ. Найрлага дахь ургамлын исэлдлүүд нь арьсыг тайвшруулах үйлчилгээтэй тул галын дэргэд удаан суусан, наранд их хугацааг өнгөрүүлсэн үедээ оройн арьс арчилгаанд хэрэглээрэй.

Dear, Klairs –  Supple preparation facial toner (30ml)

Арьсны pH тэнцвэрт байдлыг огтхон ч эвдэхгүйгээр илүүдэл тослог ба бохирдлыг цэвэрлэнэ. Найрлагад нь багтах амино хүчлүүд нь арьсны ямар нэгэн төрлийн харшлыг багасгаж, гүн чийгээр хангана. Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөн шингээж арчих, эсвэл шавшиж хэрэглэнэ.

Aromatica – Tea tree calming gel (50ml)

Тайвшруулж зөөлрүүлэх үйлчилгээтэй Tea tree gel–ийг арьс батгашиж асуудал үүссэн болон эмзэгшиж цочирдсон нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Цайны модны ханд нь цочирдсон арьсыг эмчилдэг бол, зуун наст нь халсан арьсыг хөргөх тайвшруулах үйлчилгээтэй. Цайны модны ханд ба цайны модны охь тос нь илүүдэл сэбум буюу тослогийн хэмжээг зохицуулж цэвэрхэн сайхан арьстай болгоно. Jell-O бүтэцтэй уг тайвшруулах гель нь ус шиг л сэргээх бөгөөд зууралдсан, наалдамхай мэдрэмж өгөлгүйгээр чийгшүүлдгээрээ онцлог.

Village 11 Factory – Hydra sun fluid SPF50+ PA++++ (25ml)

Гүн чийгшүүлэх болон тэжээлээр хангах үйлчилгээтэй, нарны хорт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээ бүхий уг нарны тос нь гелэн бүтэцтэй  бөгөөд арьсанд маш хурдан шингэх чадвартай. Наалдамхай зунгааралдсан байдал үүсгэхгүй, SPF 50+ буюу маш хүчтэй хамгаалалттай тос юм. Moringa үрийн хандтай учир арьсанд тэжээл ба чийгшлийг дээд зэргээр өгдөг байна.

Heimish – Marine care eye cream (5ml)

Тэнгисийн минерал хандуудаар баяжуулагдсан бөгөөд үрчлээ ихээр үүсэх магадлалтай байдаг зовхины эргэн тойрны орчим арьсыг чийгээр хангаж,  хялгасан үрчлээг багасгах үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүний найрлагад исгэж гаргаж авсан далайн замаг багтах бөгөөд энэ нь минералуудаар маш баялаг учраас зовхины орчмын нимгэн зөөлөн арьсыг сэргээх үйлчилгээтэй. Мөн түүнээс гадна пептид ба ургамлын ишний хандаар баяжуулагдсан ба энэ нь чийгийг тогтоож, арьсны өнгөн хэсгийг бэхжүүлдэг байна. Тайвшруулах сайхан үнэртэй.

Кошлак 

Customer reviews

5 stars 0 0 %
4 stars 0 0 %
3 stars 0 0 %
2 stars 0 0 %
1 star 0 0 %

Reviews

Одоогоор сэтгэгдэл үлдээгээгүй байна

Be the first to review “PACK ME WITH YOU – SET 1”