MASK SET – HYDRATING

29,000

Хэмжээ: 7 ш

Арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлэх үйлчилгээтэй 7 төрлийн маскны сет. Багцаар авахад илүү ашигтай. Дэлгэрэнгүй хэсгээс маск тус бүрийн мэдээлэлтэй танилцана уу.

 

In stock

Энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад 29 оноо цуглуулаарай.
Categories: , , , , , , , , , Tags: , , , , , , , ,

Ямарч хүү, шимтгэлгүй 7,250₮ x 4 нөхцлөөр хуваан төлөх боломжтой.
aloe veraCentellaHoneyhyaluronic acidLook at memake p:remMizonpeptideБагц
Арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлэх үйлчилгээтэй 7 төрлийн маскны сет. Багцаар авахад илүү ашигтай. Дэлгэрэнгүй хэсгээс маск тус бүрийн мэдээлэлтэй танилцана уу.  
Дараалал
Усан / тосон цэвэрлэгч
Хөөсөн / гелэн угаагч
Гуужуулагч
Тонер
Эссенц
Серум / Ампуль
Салфеткан маск
Зовхины тос
Чийгшүүлэгч тос / маск
Нарны тос
Нүүрээ цэвэрлэж, тонер эссенцээр чийгшүүлэн, серум ампул түрхсний дараа хэрэглэнэ. Маскаа тавиад 15-20 минутын дараа авч үлдэгдэл эссенцийг нүүрэндэээ товшин шингээнэ. Чийгшүүлэгч тосыг дараа нь хэрэглэнэ.
Бүтээгдэхүүн тус бүрийн хуудас руу орж дэлгэрэнгүй найрлагатай танилцана уу.

Багцад дараах маскууд багтсан. Үүнд:

  • Mizon, Joyful Time Essence Mask, Hyaluronic Acid – Гиалуроны хүчил нь чийгийг хадгалдаг гойд чадвартай бөгөөд бүр тодруулбал усны өөрийнх нь чийгээс бараг 1000 дахин илүү чийгийг хадгалж чаддаг. Тиймээс энэхүү гиалуронтой маскийг хэрэглэснээр арьсанд дээд зэргийн чийгшил өгч, арьсны чийгийг хамгийн удаан хадгална. Ингэснээр хуурайшилтыг мартаж, хуурайшилтаас үүсэх үрчлээ, хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой болно.
  • Mizon, Joyful Time Essence Mask, Aqua – Тэнгисийн устай эссенци нь арьсыг гүн цэвэрлэж, бохирдлыг татан авч, тослогийг багасгана. Mizon брэднийн Joyful Time Essence маскыг тавьсны дараа арьсны чийгийн түвшин 40%-аар нэмэгддэг!
  • When, Travelmate – Зөөлхөн, цэлцгэнүүр шинжтэй уг маск нь наргил модны шүүсээр хийгддэг бөгөөд сэрум шингээгдсэн байдаг. Swiss Alpine болон алтан товч цэцгийн ханд нь арьсыг чийгшүүлж, арьсыг тайвшруулна. When брэндийн бүх маскууд гиалуроны хүчил ба хүн орхоодойн хандны найрлагатай учир арьсыг эрүүл байлгахад тусалдаг. Парабен, сульфатын найрлагагүй.
  • Look At Me, Hyaluronic Acid Face Mask – 3 өөр хэмжээтэй гиалуроны хүчил болон эластомерээр (уян хатан материал) 3 хэмжээст сүлжээс үүсгэсэн энэхүү салфеткан маскын эссенц нь арьсны бүх давхаргад нэвчин орж чийгийг нөхөж, бүхэл өдрийн турш чийглэг байлгах болно. Эластомер нь арьсны гадарга дээр чийгийн бүрхүүл үүсгэх учраас арьсыг эргээд чийгээ алдаж хуурайшихаас сэргийлнэ.
  • Look At Me, Sweet Honey Face Mask – Найрлага дахь зөгийн бал болон зөгийн жилийний ханд нь арьсан дээр чийгийн бүрхүүл үүсгэж, арьсыг хуурайшихаас сэргийлж, гадаад орчны хорт бодисоос хамгаалахаас гадна арьсанд тэжээл өгч, зөөллөж, булбарай болгоно.
  • Village Factory 11, Daily Fresh Up Mask, Aloe – Алое навчны ханд нь арьсыг түргэн хугацаанд чийгшүүлэх бол Чиа үр, Сентелла ханд нь арьсыг тайвшруулж зөөлрүүлнэ. Арьсыг зөвхөн чийгшүүлээд зогсохгүй чийгээ хадгалах байдлыг сайжруулж, амархан хуурайшихаас сэргийлнэ.
  • SNP Prep, Peptaronic Ampoule Mask – 6 төрлийн Пептид болон 7 төрлийн Гиалуроны хүчлийг хамтад нь агуулсан энэхүү маск нь бүх төрлийг арьсанд гүн тэжээл өгч, чийгшүүлэх үйлчилгээтэй. Нэмэлт орцуудын тусламжтайгаар маск дахь ампулын үйлчилгээ арьсанд удаан тогтож, чийгийг илүү удаан хадгалахад тусална.

Reviews

Одоогоор сэтгэгдэлгүй байна.

Энэ бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, бүртгэлээрээ нэвтэрч байж сэтгэгдэл үлдээх боломжтой. 1 бүтээгдэхүүнд үлдээсэн зөвхөн 1 сэтгэгдэлд 50 оноо олгоно.

Хамтад нь хэрэглэвэл үр дүнтэй