FACIAL PILATES MASK
96,500₮
Хэмжээ: 100 млЭнэ бол арьсны корсет.
Арьсыг өргөж чангалах үйлчилгээтэй уг маск нь унжсан болон уян хатан чанараа алдсан арьстай хүмүүст нэн тохиромжтой. Түрхмэгц арьсыг шууд чангалж татдаг учраас “арьсны корсет” хэмээн нэрлэжээ. Энэхүү угаадаг маскны гол найрлага болох Multi EX Phytrogen (ургамлын гаралтай филлер) нь нарийн зураас, хялгасан үрчлээг нэмж суулгахгүйгээр арьсыг уян зөөлөн болгодог. Мөн түүнчлэн найрлагадаа volufiline-г агуулсан учир хялгасан үрчлээсийг дүүргэн нөхөж, арьсыг хормын төрдийд толигор залуухан харагдуулах үйлчилгээг үзүүлнэ. Тууштай хэрэглэвэл яваандаа арьсыг чангалж, тарилга, филлер ашиглах шаардлагагүйгээр нүүрний хэлбэрийг сэргээнэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд. Тэр тусмаа унжиж, хөгширсөн арьсанд.
Үйлчилгээ: Гундсан арьсыг сэргээнэ, хялгасан ба гүн үрчлээсийг тэнийлгэнэ, чангална, унжиж томорсон нүхийг агшаана, арьсны гадаргууг толийлгоно, хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгана.
Зориулалт: Тонероор арьсаа бэлдсэнийхээ дараа түрхээд угаах маск.
In stock
ujin.bayarsaikhan –
Анх удаа энэ брендийн бүтээгдэхүүнээс худалдаж авахдаа энэ маскыг авсан. Өчигдөр орой л анх удаа хэрэглэж үзлээ. Ёстой воов гээд уулга алдмаар бүтээгдэхүүн байсан. Үнэтэй ч гэсэн тэр хэрээрээ ийм чанартай бүтээгдэхүүн байгаад нь маш их баяртай байна. Мөн том ч савлагаатай, грамм ихтэй юм байна лээ. Эхлээд шахахад өтгөн байснаа нүүрэндээ түрхэнгүүт хайлаад эхэлдэг юм байна лээ. Нүүрэндээ бүтэн түрхээд 2-3 минутын дараа л нүүрний арьс татагдаад эхэлсэн ккк. Анх удаа хэрэглэсэн мөртлөө сэтгэгдэл маш өндөр байгаагаас гадна ганцхан хэрэглэхэд л ийм үр дүн өгч байгаа юм чинь цаашид хэрэглэх тусам бүр гоё болохнээ гэж бодож байгаа. Хамгийн чухал зорилго маань V line гаргах байгаа тул үнэнч туслах маань байх болно оо.
Tumendelger –
Жоохон цавуу шиг бүтэцтэй юм шиг мөртлөө бүлээн гаран дээрээ тавиад тэрхэн хавьд нь илэхээр шингэрэх маягтай болно. Бас доторх бөмбөлгөн юмнууд нь бутраад уусдаг юм байналээ. Түрхээд 5-10 мин болоход шууд л хамаг арьс татаад бүр толинд харахаас ч эвгүй ккк. Угаасны дараа арьс чангарсан мэдрэмж төрнө. Зургаа харьцуулаад харахад шанааны хэсэг нтр өргөгдчихсөн байх юм байналээ. Тууштай хэрэглэж байж үр дүн харагдаж бйагаа. Манай ээж бүр бөөн баяр
Нямсүрэн Намжилням –
Түрхэхэд жаахан хэцүү ч арьсыг ёстой татах шиг л болдог. Eco your skin-ий маскнууд тавиад нээх удаах байх шаардлагагүй, 10 минут байхад хангалттай удлаа гэхэд 15 минут. Цаг хугацаа ч хэмнээд байх шиг. Нэр шигээ л маск даа.