DR. MASK AQUA

5 out of 5 based on 6 customer ratings
(6 хэрэглэгч үнэлгээ өгсөн )

8,000

Бэлэн байгаа

Хэмжээ: 25 мл
Энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад 8 оноо цуглуулаарай!

Тайлбар

Ниацинамид (Витамин б3) болон пантенол (Витамин б5) агуулсан 7 давхар гиалуроны хүчилтэй энэхүү эссенцтэй хуудсан маск арьсыг гүнээс нь чийгшүүлснээр арьсны бижгэрийг арилгаж толийлгон, залуухан, булбарай харагдуулна. 

100% веган, цэвэр, байгалийн гаралтай найрлагаас бүтсэн. Амьтан дээр туршаагүй, парабен, хиймэл өнгө, үнэр, эрдэсийн гаралтай тос, стеройд болон бусад болзошгүй хорт бодисуудаас ангид бүтээгдэхүүн. Аль ч насны, ямар ч арьстай хүн өдөрт хэдэн ч удаа хэрэглэж болохуйц зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн.

Ямар үр дүнтэй вэ? Rovectin Dr. Mask AQUA бол таны арьсыг эрчимтэй чийгшүүлж илүү залуухан, булбарай харагдуулах үйлчилгээтэй Тонер + Эссенцийн хосолмол бүтээгдэхүүн юм. Энэхүү эссенцтэй хуудсан маск нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг эмчлэх хөгшрөлтийн эсрэг комплекс найрлагатай бөгөөд энэ нь гиалуроны хүчлээр арьсыг чийгшүүлэхийн сацуу хүчирхэг антиоксидантуудаар чөлөөт радикалуудыг саармагжуулж, арьсны гадаргууг толийлгох үйлчилгээг нэгэн зэрэг үзүүүлнэ.

Хэн хэрэглэвэл тохиромжтой вэ? Хуурай, эмзэг, энгийн, холимог, тослог арьстай болон хуурайшилттай, өнгө алдсан, нүхжилттэй, нарийн ба гүн үрчлээстэй арьсанд.

Хэрэглэх заавар

Нүүрээ цэвэрлээд чийгшүүлэх тонероо түрхсэний дараа маскаа задлан нүүрэндээ тавьж, 10-20 минут болгоод хуулж авна. Усаар зайлах шаардлагагүй. Үлдэгдэл серумийг массажлан арьсандаа шингээнэ.

Орц

Идэвхт орцууд: 7 төрлийн гиалуроны хүчлүүд арьсны хамгийн өнгөн давхаргаас гүний давхарга хүртэл чийгшүүлнэ. Кофейн болон васоконстриктор нь арьсны хаван, хөөлтийг буулгаж, зөөллөх бол, витамин Е болон бусад энзимүүд нь арьсыг гуужуулж, үхэжсэн эсүүдийг уусган гадагшлуулж арьсыг эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулна. Харин тонерийн байгалийн найрлага нь эмзэг арьсыг тайвшруулна.

Customer reviews

Rated 5 out of 5 stars
6 сэтгэгдэл
4 stars 0 0 %
3 stars 0 0 %
2 stars 0 0 %
1 star 0 0 %

6 reviews for DR. MASK AQUA

Add a review