Бидний өдөр тутмын буруу зуршлууд нүхжилт үүсгэх шалтгаан болдог

Хэчнээн их нүхжилтийн бүтээгдэхүүн хэрэглэлээ ч амжилт олохгүй байвал яагаад нүхжилт арилахгүй, эсвэл шинээр үүсээд байгаа шалтгаануудыг олох хэрэгтэй биз. Та бүхэн энэ нийтлэлээс өөрийнхөө төсөөлөөчгүй байсан зуршлуудыг нүхжилт үүсгэдэг гэж мэдэж авах болно. Тэгэхээр та нарт маань тус болно оо гэж найдаж байна.

Нүүрэндээ байсхийгээд л хүрэх

Бид гараа хэчнээн угаасан бай, хэдхэн минутын дотор эргээд бохирддог. Гэтэл ийм гараараа арьсаа илэн, тогтмол хүрнэ гэдэг бол гарт шингэсэн бактериа арьсандаа нааж байна гэсэн үг.  Ингээд л арьсанд тань бактер орж, исэлдэн батга гарах эх үүсвэp болдог.

Нарны тосоо зөв сонгоорой

Нарны тос хамгаалалт үүсгэх явцдаа арьсны нүх сүвийг давхар бөглөж орхидог. Тиймээс арьсандаа илүү хөнгөн бүтэцтэй, усан суурьтай органик нарны тос сонгож хэрэглээрэй.

Soft Airy UV Essence

Усан суурьтай, гелэн хэлбэрийн маш хөнгөн зөөлөн бүтэцтэй нарны  тос юм. Мөн түүнчлэн маш өндөр SPF PA түвшинтэй ба арьсыг нарны хэт ягаан туяанаас дээд зэргээр хамгаалж, арьсанд цагаан зам үлдээдэггүй. Наалдамхай бус чанартай, хөнгөн зөөлөн тос юм

Мэдээж тамхи

Тамхин дахь хор нүүрэн дээр наалдах мөн цусаар дамжин арьсанд сөрөг нөлөө үзүүлснээр нүхжит үүсдэг. Та тамхи татдаггүй ч, татдаг хүмүүстэй хамт амьдрах эсвэл тамхины утаатай орчинд ажиллах зэргээс бас шалтгаална.

Ор хөнжлийн даавуу чухал нөлөөтэй

Сайн унтаж амарсан арьс илүү сайхан болдог нь үнэн ч бохир цагаан хэрэглэлтэй бол ийм үр дүн хүлээгээд хэрэггүй. Хүн унтах үед нүүрнээс гуужсан арьс, ялгарсан тос зэргээс үүдэн арьс нүхжиж батга гарах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн нойтон үстэй унтсанаар, чийгтэй орчин үүсэж дэрэн дээр бактер амархан үржин арьс руу ордог байна. Тиймээс 7 хоног бүр ор хөнжлийн даавуугаа угааж, индүүдэж байхыг зөвлөе.

Гар утас нүхжилтийн шалтгаануудын нэг

Гар утас жорлонгийн суултуураас ч бохир гэдэг үг та сонсч байсан л биз дээ. Та тийм их нян бактери агуулсан утсаа шууд нүүрэндээ наагаад л утсаар ярьдаг. Энэ нь нүхжилт үүсэх томоохон шалтгаан болдог. Тиймээс утсаар ярихдаа утасгүй холболттой чихэвч хэрэглэх эсвэл утасныхаа дэлгэцийг зориулалтын шингэнээр цэвэрлэж хэвших хэрэгтэй.

Гуужуул гуужуул бас дахин гуужуул

Гуужуулах гэдэг нь энгийнээр бол үхэжсэн арьсны эсээс салж гоёмсог, шинэ арьсны эсийг бий болгоно гэсэн үг. Гуужуулах нь таны арьсны циклийн нэг хэсэг бөгөөд ингэснээр батганы эсрэг үйлчилж, арьсны өнгийг сэргээж, нүхжилт томрох ба үрчлээнээс ч сэргийлдэг.

Refresh Deep Cleanser

Маш сонин бүтэцтэй гуужуулагч нь арьсны гүн, нүх сүвийг цэвэрлэж гуужуулдаг бол kale, ногоон цай, цэцэгт ногоон байцаа гэх мэт ногоон ургамлууд нь арьсыг эрүүл тунгалаг харагдуулна. Арьсан дээр түрхмэгц найрлагад нь багтах хүчил төрөгч нь шууд хөөсөрнө

Будагтай хоносон арьс

Заримдаа бид маш их ядарснаасаа болоод нүүрний будгаа арилгалгүй унтчихдаг. Үүнээс үүдэн нүүрнээс маш их тос ялгарч орчны бохирдлыг өөртөө наан арьсны нүхийг бөглөж нүхжилт үүсгэх, уруул хагарах, нүдний халдвар авах, батга гарах зэрэг сөрөг  нөлөө илэрдэг. Хэрэв та байнга нүүрээ цэвэрлэлгүй унтдаг бол таны арьс наснаасаа эрт хөгширч, сормуус шингэрэх зэрэг аюул ч бас бий. Тийм учраас ийм үеүүдэд зориулж нүүр цэвэрлэхэд илүү хялбар мецилийн шингэн эсвэл өөрт тохирсон хялбар  будаг арилгагч байнга авч яваарай.

Фитнесс дээр хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий буд

Дасгал хийх үед арьснаас ялгарч буй хөлс нүүрэн дээрх будагтай холилдон арьсыг бөглөн батга гарах, загатнах, нүхжилт ихсэх зэрэг таагүй нөлөөг гаргадаг. Тиймээс дасгал хийхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээрэй. Чийгшүүлэгч ч түрхэж болохгүй шүү. Мөн дасгал хийсний дараа арьсан дээрх хөлсөө заавал угааж байгаарай.

Pore Fresh Peeling Pad

Дасгалруугаа цүнхлээд аваад явах хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.Гиалуроны хүчилтэй тонерыг шингээсэн пад бөгөөд 3 in 1 буюу нэг шатлалт падаар дасгал хийсний дараа арьс ба нүхжилтэнд хуримтлагдсан хөлсийг сайн цэвэрлэж чийгээр хангана. Эмзэг арьсанд ч тохирдгоороо онцгой бүтээгдэхүүн юм.

Зөв бүтээгдэхүүн сонгох тун чухал

Үнэндээ хүний арьс дотроо маш олон янз байдаг. Эмзэг хуурай, эмзэг холимог, тослог гэх мэт 9 гаруй төрөлд хуваагддаг. Тиймээс мэргэжлийн хүнд хандсаны дараа өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж заншаарай. Нэмж хэлэхэд спирт агуулсан бүтээгдэхүүнүүд арьсыг эмзэг болгож, хэт хуурайшуулан батга гарах, тууралт гарах нөхцлийг бүрдүүлдэг юм шүү.

Усанд ороход ч учир бий

Шүршүүрт орохдоо үсний ангижруулагчаа нүүрэндээ хүргэлгүй зайлаарай. Учир нь үүнд агуулагддаг химийн гаралтай бодиснууд нь арьсыг гэмтээж нүхжилт үүсгэдэг. Иймээс аль боох органиц орц найрлагтай үс арчилгааны бүтээгдэхүүн сонгож байгаарай. Мөн хэт халуун усанд байнга орвол арьс нүхжиж, чийглэг байдлаа алддаг.

Quinoa Protein Treatment Mask

Байгалын гаралтай орц найрлагтай, уурагжуулсан тэжээлийн маск нь үс хэлбэржүүлэх олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэсэнээс болж гэмтсэн үсэнд зориулагдсан бүтээгдэхүүн юм.  Тусгай зориулалтын салонд авах спа үйлчилгээг 5хан минутын дотор гэртээ өөрөө хийнэ гэхээр амар байгаа биз?