Жирэмсэн үеийн арьс арчилгааны талаарх буруу ойлголтууд

Бие дотроо бяцхан амь бүрэлдэж буйг мэдрэх мөч эмэгтэй хүн бүрийн амьдралын хамгийн нандин мөч байдаг. Энэ үеэр таны бие дотор болон арьсанд маш их өөрчлөлтүүд явагддаг. Зарим ээжүүдийн арьс илүү өнгө орж, гэрэлтэж байхад заримынх нь арьс өмнө байгаагүйгээрээ их асуудалтай болдог. Гэлээ гээд гэдсэн дотроос хүүхдийнхээ хөшиглөхийг мэдрэх илүү аз жаргалтай.

Энэ хугацаанд ээжүүд маань идэж буй хоол хүнс, хэрэглэж буй бүтээгдэхүүндээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Хүүхдээ эрүүл, аюулгүй төрүүлэхээс гадна арьсаа ч гэсэн эрүүл, гоё хэвээр нь хадгалах ч гэсэн бидний зорилго шүү дээ.

Энэ удаагийн нийтлэлээр бид танд арьсандаа юу түрхэж болох, болохгүй талаар ухаалаг шийдвэр гаргахад тань туслах жирэмсний арьс арчилгаатай холбоотой өрөөсгөл ойлголтуудыг засаж өгье.

 

Өрөөсгөл ойлголт #1: Эмэгтэй хүн бүрийн арьс жирэмсний үеэр өнгө ордог

Зарим ээжүүдийн арьс жирэмслэлттэй холбоотойгоор өнгө орж, сэргэдэг байхад зарим нь жирэмслэлттэй холбоотойгоор арьсны олон асуудлуудтай тулгардаг. Үүнд таны биед явагдаж буй гормоны өөрчлөлтүүд, амьдралын хэв маяг, хоолны дэглэм, стресс гээд олон зүйлс нөлөөлдөг учраас жирэмслэлт хүн болгонд хэрхэн нөлөөлөхийг хэлэх аргагүй юм.

Харин жирэмсний үед хамгийн түгээмэл тулгардаг арьсны асуудлууд бол:

✔︎ Батгашилт

✔︎ Нөсөө толбо

✔︎ Язралт

✔︎ Хуурай арьс

9 сарын турш ээжүүдийн арьс нэг бол өнгө орж сэргэнэ эсвэл өөр хэд хэдэн асуудалтай тулгарсаар л байх болно.

 

Өрөөсгөл ойлголт #2: Какаоны тос язралтыг арилгадаг

Язралт нь бидний арьс маш бага хугацаанд хэт их тэлснээс болж үүсдэг сорвины нэг төрөл юм. Жирэмсний үед хүүхдийг багтаах зай гаргахын тулд бидний арьс аяндаа сунадаг учраас язралт маш түгээмэл тохиолддог. 

Язралтын сорви нь арьсны дагуу хөх, усан ягаан, саарал өнгийн параллель зураас болж харагддаг. 

Какаоны тос, бүйлсний тос, оливын тос гээд л янз бүрийн юм орсон бүтээгдэхүүнүүд язралтын сорвийг арилгаж чадна гэж рекламддаг боловч энэ үйл явц арьсны дунд давхаргад явагдаж байгаа учраас одоогоор үнэхээр үр дүн өгдөг бүтээгдэхүүн байхгүй байгаа.

Оронд нь язралтыг багасгахын тулд та:

✔︎ Жин нэмэхээс сэргийлэх

✔︎ Гиалуроны хүчил, сентелла азиатикатай чийгшүүлэгч тос хэрэглэх хэрэгтэй (аль болох эрт үеэс нь хэрэглэж эхлээрэй).

Сентелла азиатикатай эмзэг, гэмтсэн арьсыг эмчлэх чийгшүүлэгч тос

Тайвшруулах, сэргээх үйлчилгээтэй чийгшүүлэгч тос

 

Өрөөсгөл ойлголт  #3: Гоо сайхны бүтээгдэхүүнд химийн найрлага орсон учраас жирэмсэн үедээ хэрэглэж болохгүй

Та жирэмсэн үедээ ч гэсэн арьсаа арчлах хэрэгтэй. Арьсан дээр түрхсэн бүтээгдэхүүн арьсаар дамжин цусанд шингэн орж урагт нөлөөлнө гэдэг бол хуучны буруу ойлголт. Бидний арьс өөрөө гаднын бохирдол, харшил үүсгэгч бодисыг биед нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй хамгаалалтын хучлага юм. Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн арьсны өнгөн давхаргад л шингэж нөлөөлдөг бөгөөд ихдээ л дунд давхаргад хүрч үйлчилдэг.

Харин бүсгүй та ямар найрлагаас зайлсхийх ёстой, юу хэрэгдэж болохгүйгээ мэдэхгүй байгаа бол бид танд clean beauty-г сонгохыг зөвлөж байна. 

Clean Beauty-ийн талаар энд дарж уншина уу. 

Эрүүл арьстай байвал ээж, хүүхэд хоёр хоёул жаргалтай байна!

Буруу ойлголт #4: Жирэмсэн байхдаа химийн гуужуулагч ашиглаж болохгүй 

Байгаль дээрх бүх зүйлс өөрөө химийн элемент учраас энэ үгнээс битгий айгаарай. Химийн гуужуулагчид (ж: АНА, ВНА) арьсны дээд давхаргад хуримтлагдсан үхэжсэн эсүүдийг хооронд нь салгаж арьсыг гуужуулдаг учраас жирэмсний үед харин ч арьсыг илүү гэрэлтсэн, толигор харагдуулах чухал үүргийг гүйцэтгэнэ! 

 АНА гэдэг нь арьсны зөвхөн өнгөн давхаргад хүрч үйлчилдэг усанд уусдаг гуужуулагч хүчил юм. АНА-ын жишээ нь glycolic acid, lactic acid, mandelic acid гэх мэт бөгөөд эдгээр нь арьсыг давхар чийгшүүлэх болно.

Биеийн арьсыг гуужуулж, чийгшүүлэх 12%-ийн АНА, гиалуроны хүчил агуулсан биеийн лосьон

Жирэмсний үеийн арьс арчилгааны ерөнхий зөвлөгөө:

Нарны тосоо өдөр бүр түрхэх

  1. Зайлсхийх найрлагууд:
    • Retinoids
    • Hydroquinone 
    • Arbutin
    • Salicylic acid > 2

Арьсны асуудалд тулгуурлан хэрэглэж болох найрлагууд:

  1. Батганд: benzoyl peroxide, azelaic acid, glycolic acid, lactic acid, niacinamide
  2. Нөсөө толбонд: azelaic acid, glycolic acid, niacinamide, vitamin C, kojic acid
  3. Хөгшрөлтөд: peptides, vitamin C, hyaluronic acid

Өдөр, шөнийн харшил өгдөггүй All Clean Blemish cream улайлт, нөсөө толбыг 7 хоногийн дотор л бүдгэрүүлж эхэлнэ!

Арьсыг тайвшруулж, сэрүүцүүлэх үйлчилгээтэй нероли цэцгийн усыг 85% хүртэл агуулснаас гадна батганаас болж үүссэн толбо, нөсөөг бүдгэрүүлэх цайруулах байгалийн бодисууд орсон.

15 төрлийн витаминыг өөртөө агуулсан бөгөөд Витамин Ц өндөр тунгаар орсон тул арьсны өнгийг жигдэлж, идэвхтэй цайруулна.

Эх сурвалж: Claudia, Christin, 2021. Pregnancy Skincare Myths & Basic Guidelines. Wishtrend. https://www.wishtrend.com/glam/pregnancy-skincare-myths-basic-guidelines