ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР
Хамтдаа хуримтлуулж, хамтдаа гэрэлт


ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ
www.beautysecrets.mn платформд бүртгэл үүсгээд 100 оноо авах

ОНОО ЦУГЛУУЛАХ
Худалдан авалт, даалгавар биелүүлэх бүрдээ оноо цуглуулах

ОНООГОО АШИГЛАХ
Хуримтлуулсан оноогоороо бүтээгдэхүүн авах, хөнгөлөлт, урамшуулал эдлэх
ЛОЯАЛТИ ОНОО
Та өөрийн онооны үлдэгдэл, хуримтлуулсан болон зарцуулсан Хэрэглэгчийн булангаас харах эсвэл ЭНД дарна уу.

Вэбсайтад бүртгэл нээлгэсэн хэрэглэгч бүр #pinkrewards лояалти хөтөлбөрийн гишүүн болно. Бүртгэл нээхэд 100 оноо бэлэглэнэ.

Онлайн болон дэлгүүрээс худалдан авалт хийх, #beautybox, #maskit үйлчилгээний төлбөрийн 1,000₮ тутамд 1 оноо таны дансанд нэмэгдэнэ.

Онлайнаар худалдан авсан бүтээгдэхүүнийхээ дор сэтгэгдэл үлдээх бүрд 50 оноо цуглуулна. (нэг бүтээгдэхүүний дор зөвхөн 1 сэтгэгдэл)

Бүртгэлтэй төрсөн өдрийн сардаа багтаж 50,000₮-с дээш дүнтэй онлайн захиалга хийгээд урамшууллын оноо болон бэлэг авна.
БЭЛЭГ АВАХ
Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ оноо ашиглах
Та дэлгүүрээс худалдан авалт хийж, төлбөрөө төлөхдөө 1 худалдан авалтаас 1 удаа 500 оноогоор 10,000₮ хасуулах боломжтой. Худалдан авалтын дүн 15,000₮ буюу түүнээс дээш байх шаардлагатайг анхаарна уу. Худалдааны зөвлөхөд вэбсайтад бүртгэлтэй утасны дугаар эсвэл имэйл хаягаа хэлээд, оноогоо хасуулахаа бүү мартаарай.
Дэлгүүрийн байршлын мэдээллийг энд дарж харна уу.
Онлайнаар захиалга хийхдээ оноо ашиглах
Та онлайн захиалга хийхдээ дараах бүтээгдэхүүнүүдийг оноогоор авах боломжтой. Онооны бүтээгдэхүүн авахын тулд сагсны доод дүн 50,000₮ буюу түүнээс дээш байхыг анхаарна уу.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Баярт мөчийг тань хамтдаа хуваалцъя. #pinkrewards бүртгэлтэй хэрэглэгч төрсөн өдрөөрөө бидний бэлдсэн бэлгийг авах болно. Хэрэглэгч нэг бүрийнхээ баярт мөчийг хуваалцахыг хүсэж байгаа тул та бидэнтэй нэгдээрэй.

БЭЛЭГ + 300 ОНОО

ЗААВАР
Та дараах алхмуудыг биелүүлээд төрсөн өдрийн бэлгээ авах боломжтой. Бэлэг авах товчийг дарахад таны дансанд 300 оноо нэмэгдэж, бэлэг сагсанд орно.
- Вэбсайтад бүртгэлээрээ нэвтрэх (та бүртгүүлж амжаагүй бол энд дарна уу)
- Сагсандаа 50,000₮ ба түүнээс дээш дүнтэй бүтээгдэхүүн сагслах
- Бэлэг авах товчийг дарж бэлэг сагсанд орсны дараа төлбөрөө төлснөөр таны бэлэг захиалгатай хамт хүргэгдэнэ.
Анхаар: Та төрсөн өдрийн бэлгээ жилд 1 удаа, зөвхөн төрсөн сардаа багтаан авах боломжтой. Хэрвээ төрсөн өдрийн мэдээллээ засах, нөхөж оруулах бол 7515-1525 утсаар болон support@beautysecrets.mn хаягаар холбогдоно уу.