Үлгэрийн мэт ид шидийн оронг та бүхэнд зориулав.
Beauty Secrets-с зохион байгуулж буй 2021 оны Pop-Up болох “Ид шидийн орон Pink Winter” амжилттай болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаа нь өнгөрсөн сарын 28-30 хооронд дөрвөн хоногийн турш Шангри-Ла Моллд болсон юм.
Хэрэглэгчдэд зориулсан хямдралтай, бэлэгтэй, хонжвортой худалдаа зохион байгуулагдсанаас гадна үлгэрийн мэт өнгө төрх, чимэглэл нь ирсэн хүмүүсийн нүдийг баясгаж хүүхдийнхээ зургийг авахад ч тохиромжтой газар болж болж байгаа нь харагдсан билээ.
Ямар урамшуулал болсон бэ?
- Бүх бүтээгдэхүүн болон багц 15%-40% хямдарсан
- Ирсэн зочин бүрд шинэ брэндийн sample
- Эхний 30 худалдан авалталд Tote Bag
- 100,000₮-ийн худалдан авалт тутамд Look ATME брэндийн Watermelon Hydrogel Eye Patch
- 200,000₮-ийн худалдан авалт тутамд брэндийн Snail Repair Eye Cream
- 300,000₮-ийн худалдан авалт тутамд Heimish брэндийн Bulgarian Rose Water Hydrogel Eye Patch
“Хэрэглэгчид маань л биднийг дэмжиж итгэдэг болохоор бид илүү ихийг хийх урам зоригтой болдог.„
-Beauty Secrets
View this post on Instagram
“Бүтээгдэхүүн борлуулах гэхээс илүү хэрэглэгчдийн сэтгэл ханамж, тэдний таашаал чухал байсан.„
-Beauty Secrets
Туршлага дээр хийгдсэн
“Ид шидийн орон Pink Winter” Pop-Up дэлгүүр нь бидний анхны эвент биш бөгөөд 2019 онд БЭЛЭГ сэдвийн хүрээнд хамгийн анхны Pop-Up эвентээ зохион байгуулсан. 2021 оны Pop-Up дэлгүүрийн хувьд хоёр дахь удаагаа хийж байгаа нь харьцангүй туршлагийн үндэс дээр хийгдсэн нь энэ билээ.
Ковидын нөхцөл байдал одоог хүртэл биднийг эргэж тойрсоор сэтгэл зовоосон цаг үе хэдий ч “Ид Шидийн Ягаан Өвөлд” нь ирсэн зочид бүрд багахан ч болов аз жаргал бэлэглэсэн гэж найдаж байна.
Цааш, цаашдаа ч хэрэглэгч нартаа зориулж илүү их, сайн сайхан зүйлсийг бүтээсээр байх болно.