ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙГЭЭ САНАЛ БОДЛОО СОЛИЛЦОХ ЭНГИЙН НЭГЭН СОШИАЛ ГРУППЫГ НЭЭХДЭЭ ИРЭЭДҮЙД FORBES GLOBAL СЭТГҮҮЛД СОНГОГДОХ ХҮРТЭЛ АМЖИЛТАД ХҮРНЭ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ БАЙЛАА. ХАРИН ЭНЭ БҮХНИЙГ БОДИТ БОЛГОХОД ҮРГЭЛЖ ХАМТ БАЙСАН ХЭРЭГЛЭГЧ НЭГ БҮРДЭЭ БАЯРЛАЛАА.
ХАМГИЙН АНХ...

СОШИАЛ ПЛАТФОРМЫН ХҮЧ...
Beauty Secrets-ийн үүсгэн байгуулагч & CEO, Д.Энххорвоо (бидний сайн мэдэхээр Энхүлэ) нь 2016 онд арьс арчилгаандаа тулгарч буй асуудлаа найзуудтайгаа хуваалцаж туршлага судлах зорилгоор Facebook групп нээж байжээ. Тухайн үедээ тэр ирээдүйд 100,000 гаруй үйлчлүүлэгчтэй платформ болно гэж төсөөлөөгүй байв.
Монгол эмэгтэйчүүд ижилхэн асуудалтай, түүнийг нь хөнгөвчлөх SUBSCRIPTION үйлчилгээ Монголын зах зээлд нэвтрээгүй, гарал үүсэл нь тодорхой олон улсын брендүүдийг Монголоосоо байгааг олж хараад Таван богд, Бишрэлт зэрэг томоохон компаниудад санаагаа танилцуулж, хамгийн анхны #beautybox-оо гаргаж байсан түүхтэй.
Энхүлэгийн компаниа байгуулсан үндсэн зорилго "Эрүүл арьс л хамгийн үзэсгэлэнтэй. Харин эрүүл арьсанд зөвхөн чанартай, эрүүл, зөв бүтээгдэхүүн хэрэгтэй" нь одоог хүртэл бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шингэсээр байна.