СОШИАЛ ПЛАТФОРМЫН ХҮЧ...
Beauty Secrets-ийн үүсгэн байгуулагч & CEO, Д.Энххорвоо (бидний сайн мэдэхээр Энхүлэ) нь 2016 онд арьс арчилгаандаа тулгарч буй асуудлаа найзуудтайгаа хуваалцаж туршлага судлах зорилгоор Facebook групп нээж байжээ. Тухайн үедээ тэр ирээдүйд 100,000 гаруй үйлчлүүлэгчтэй платформ болно гэж төсөөлөөгүй байв.
Монгол эмэгтэйчүүд ижилхэн асуудалтай, түүнийг нь хөнгөвчлөх SUBSCRIPTION үйлчилгээ Монголын зах зээлд нэвтрээгүй, гарал үүсэл нь тодорхой олон улсын брэндүүдийг Монголоосоо байгааг олж хараад Таван богд, Бишрэлт зэрэг томоохон компаниудад санаагаа танилцуулж, хамгийн анхны #beautybox-оо гаргаж байсан түүхтэй.
Энхүлэгийн компаниа байгуулсан үндсэн зорилго "Эрүүл арьс л хамгийн үзэсгэлэнтэй. Харин эрүүл арьсанд зөвхөн чанартай, эрүүл, зөв бүтээгдэхүүн хэрэгтэй" нь одоог хүртэл бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шингэсээр байна.
BEAUTYBOX нээгдлээ
2016 он
Subscription үйлчилгээний төлбөрийн систем Монголд нэвтрээгүй байсан ч Урьдчилан төлөх нөхцөлтэйгээр анхны #beautybox-оо гаргаж, 125 хэрэглэгчид хүргэлээ.БЮТИ СЕКРЕТС ХХК
2017 он
Өөрсдөө импортлогч болж, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай бүтээгдэхүүнийг Монголоосоо авах боломжийг хэрэглэгчиддээ хүргэхээр Бюти Секретс ХХК-аа албан ёсоор бүртгүүлэв.HI, MONGOLIA 🙋🏻♀️
2018 он
Анхны брэндүүдээ өлгийдөн авлаа. Бидний сайн мэдэх dear, Klairs, Mizon, Wish Formula, Aromatica зэрэг 8 брэндүүдийн Монгол дахь албан ёсны эрхтэй төлөөлөгч болж ажиллахаар гэрээл, анхны татан авалтуудаа хийв.ОНЛАЙН ПЛАТФОРМ
2018 он
Уламжлалт дэлгүүрийн худалдааны соёлд шинэчлэлт хийхээр www.beautysecrets.mn цахим платформ нэвтрүүлсэн нь гоо сайхны салбарт нээгдсэн хамгийн анхны цахим дэлгүүр байв.ТАВТАЙ МОРИЛ
2019 он
Үнэнч хэрэглэгчдийнхээ хүсэлтээр анхны дэлгүүрээ Шангри-Ла моллын Beauty Avenue дотор нээв. Хамгийн анхны худалдааны зөвлөх маань эрэгтэй хүн байсан нь нилээд олон үйлчлүүлэгчдийн эгдүүцлийг хүргэсэн ч "Гоо сайхны салбар зөвхөн эмэгтэйчүүдийнх биш" гэдэг үзлийг Монголд сууришуулах үндэс болсон.B2B 🤝
2019 он
Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд илүү ойртуулах зорилгоор CU, E-Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд байршууллаа.BEAUTYCYCLE ♻️
2020 он
Олон улсын жишгийг нэвтрүүлэх зорилгоор Монголын хамгийн анхны дахин боловсруулах хайрцгийг дэлгүүртээ байршуулав. Ингэснээр хэрэглэгч гоо сайхны бүтээгдэхүүнийхээ савыг эргүүлэн авчирч, байгальд ээлтэй хэрэглээнд нэгдэх боломжтой болсон.УХААЛАГ ХҮРГЭЛТ
2020 он
Делко солюшн start-up-тай хамтарч, хэрэглэгчид онлайн захиалгын хүргэлтийн явцаа тухай бүрт нь хянах, газрын зургаас байршлыг тогтоох ухаалаг хүргэлтийн системийг нэвтрүүлэв.PANDEMIC...
2020 он
Монгол улсад Ковидын тохиолдлууд нэмэгдэж, анхны хөл хорио тавигдав. Онцгой комиссын журмын дагуу BeautySecrets дэлгүүр болон хамтрагч дэлгүүрүүдийн үй ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хаагдаж бизнесийн үйл ажиллагаанд гэнэтийн бэрхшээл тулгарав.ЦАХИМ ШИЛЖИЛТ
2021 он
Ковидын хөл хориотой үед онлайн худалдаандаа төвлөгч, цахимм платформоор үйлчлүүлэх хэрэлэгчдийн сэтгэл ханамж, процессыг сайжруулахад төвлөрөх жил болгон төлөвлөв.SUBSCRIPTION 🏦
2021 он
Монголын анхны автомат төлөлтийн үйлчилгээг #beautybox үйлчилгээтэй холбосноор Дэлхийн жишиг үйлчилгээг Beauty Secrets-ин хэрэглэгчид авах боломж нээгдэв.НӨАТ БҮРТГЭЛ
2021 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд технологийн компанийн тэргүүлэгчидтэй зэрэгцэн, beautysecrets.mn-ээр хийгдсэн захиалга хийсэн хэрэглэгчдийн НӨАТ-ын баримтыг автоматаар үүсгэн илгээдэг боллоо.SUPPLE ДЭЛГҮҮР
2021 он
Ковидын хөл хорио сулрахтай зэрэгцэн Шангри-Ла моллын Beauty Avenue-д Монголын анхны Clean Beauty concept бүхий дэлгүүрийг нээж, хэрэглэгчдийг өөрийн арьсандаа байгальд ээлтэй, арьсанд хор нөлөөгүй брэндүүдийг сонгохыг уриалав.ГОО САЙХНЫ АТМ
2021 он
Ковид үед хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс худалдан авалтын цоо шинэ сувгийг нээж, анхны гоо сайхны АТМ-ыг Ривер Тауэрт баййршуулав.#SUNSAFE
2021 он
Арьсны хавдраас сэргийлэх 5-р сарын хүрээнд Арьс судлалын үндэсний төвтэй хамтарч #sunsafe төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Нарны хортой туяанаас хамгаалах нь арьсны хавдраас хэрхэн хамгаалдаг тухай хүн бүрд хүргэхийг зорив.#MASKIT
2021 он
Сар бүр 8 төрлийн салфеткан маскыг туршиж, арьс арчилгааны аяллыг зугаатай болгох автомат төлбөр төлөлтийн Subscription нөхцөлтэй #maskit үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.FORBES GLOBAL
2021 он
#beautybox үйлчилгээ нь Forbes Global-аас шалгаруулсан "Ковидын үеэр амжилттай өргөжсөн тэргүүлэх бизнесүүд" листэд Монгол улсаас шалгарлаа."PINK WINTER" 🎀
2021 он
Шинээр нэвтэрсэн брэндүүдийг хүргэх, удаан хугацаанд хөл хорионд байсан хэрэглэгчиддээ шинэ жилийн баяр баяслыг хүргэх зорилгоор POP-STORE-ийг Шангри-Ла моллд нээв.BEAUTY NFT
2021 он
Технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг гоо сайхны салбартаа ойртуулж, хамгийн анхны #beautyNFT-ийг #beautybox сэдэвтэйгээр гаргав.BEAUTY EXPO
2022 он
Мишээл экспогоос анх удаа зохион байгуулагдсан BeautyExpo-д амжилттай оролцов.CONSULTATION
2022 он
Гоо сайхны салбарт мэргэжлийн эмч нарын үүрэг нөлөөг эргэн таниулах, хэрэглэгчиддээ мэргэжлийн үйлчилгээг ойртуулахын тулд Анагаах ухааны доктор, арьс гоо заслын их эмчтэй хамтарч онлайн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүллээ.#PINK LOYALTY
2022 он
Тун удахгүй...